Д.Батбаяр 21 га газраа гурван тэрбумаар үнэлж "заржээ”

Хуучирсан мэдээ: 2019.12.16-нд нийтлэгдсэн

Д.Батбаяр 21 га газраа гурван тэрбумаар үнэлж "заржээ”

Д.Батбаяр 21 га газраа гурван тэрбумаар үнэлж "заржээ”

УИХ-ын гишүүн асан, Кёкүшюзан Д.Батбаяр нарыг 32 тэрбум төгрөгийн залилангийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлснээс хойш найман сарын хугацаа өнгөрчээ. Энэ хэрэгт Замын-Үүд чөлөөт бүсийн захирагч гэх Н.Болормаа, "Сайхан ордос туурь" ХХК-ийн захирал Б.Цэрэндорж нарыг холбогдуулан шалгасан байдаг.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр, Н.Болормаа, Б.Цэрэндорж нар нь гадны хөрөнгө оруулагчдад хэд хэдэн төсөлд хамтран ажиллах санал тавьж, 2009-2014 оны хооронд БНХАУ-ын хуулийн этгээд "Евроази интернэшнл инвестмент групп"-ээс тухайн төслүүдийн урьдчилгаа төлбөрт их хэмжээний мөнгө авсан аж. Гэвч бичгээр өгсөн амлалт, баталгаануудаас нь өнөөдрийг хүртэл нэг нь ч хэрэгжээгүй гэж гадны хөрөнгө оруулагчид үзжээ.

Иймд дээрх нэр бүхий хүмүүсийг зохион байгуулалттайгаар бусдыг залилан мэхэлж, "Евроази интернэшнл инвестмент групп" компанид 32,713,190,850 төгрөгийн хохирол учруулсан эсэхийг тогтоохоор шалгаж эхэлсэн аж. АТГ хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгах явцад албан тушаалтнаас албан тушаалын байдлаа ашиглан үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдоогүй байдаг.

Харин бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үндэслэл тогтоогдсон тул прокурорт харьяалал тогтоолгохоор хандаж, прокурорын шийдвэрээр хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн бөгөөд хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа юм байна.

Кёкүшюүзан Д.Батбаяр, түүний гэргий Т.Баясгалан нарыг өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ байгуулсан компаниар дамжуулж дархан цаазат Богд хан уул болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авсан. Гэвч зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, хууль зөрчсөн үндэслэлээр шалгаж байгааг эх сурвалж мэдээлэв.

Кёкүшюүзан Д.Батбаяр нь төрсөн дүү Д.Аззаяагийн нөхөр Д.Анхбаярын байгуулсан “Том Анхаа” ХХК-ийн нэр дээр Богд уулын Арцатын аманд 8.7 га, Д.Аззаяа “Ногоон хана” компаниараа Чулуутын аманд 8 га, хадам ээж Ж.Жавзандуламын дүү Ж.Жагиймаагийн нэр дээрх “Ногоон шүр” компанийн нэрээр мөн аманд 5 га, Т.Баясгалан “Зэсэн тал” ХХК-ийг 2013 оны сүүлчээр байгуулж, удалгүй Чулуутын аманд 10 га, “Гэгээн талбай” ХХК-ийн нэрээр Ташгайн аманд 21 га, “Өлзийт голын эх” компаниар дамжуулан Арцатын аманд 5 га газар тус тус авчээ.

Зарим эх сурвалжид мэдээлснээр, иргэн Ж.Жагиймаагийн нэр дээр байгуулсан “Ногоон шүр”, “Өлзийт голын эх” компанийг 2014 оны дөрөв, 2017 оны мөн сард Д.Батбаяр нь найз, улсын заан Ч.Батзоригт шилжүүлсэн,

Т.Баясгалангийн нэр дээр байгуулсан “Зэсэн тал”, Д.Аззаяагийн нэр дээрх “Ногоон хана” компаниудаа О.Пүрэв-Оч гэх хүнд өгсөн нь УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд агсан Ж.Наранцацралтын хүү Н.Соёмбын нэр дээр шилжиж, 2017 оны тавдугаар сард улсын бүртгэлд бүртгүүлсэн,

“Ногоон хана” ХХК-ийн эрхээ Богд уулын Чулуутын амны 8 га газрынхаа хамт шилжүүлж, оронд нь Сонгинохайрхан дүүрэгт барьсан байрных нь үйлчилгээний талбайгаас авсан,

Богд уулын Ташгайн аманд авсан 21 га газраа Улсын заан Ч.Батзоригийн хамт иргэн Б.Лхагвасүрэнд нэг га-г нь 150 сая төгрөгөөр тооцон, гурван тэрбум гаруй төгрөгөөр үнэлэн бартераар өгсөн гэх зэрэг үйлдлүүд нь тус тус баримтаар тогтоогдоод байгааг эх сурвалж мэдээлэв.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
64
БурууБуруу
10
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж