Сугалааны мөнгөө эхнэртэйгээ хуваахгүй гээд зугтжээ | News.MN

Сугалааны мөнгөө эхнэртэйгээ хуваахгүй гээд зугтжээ

Сугалааны мөнгөө эхнэртэйгээ хуваахгүй гээд зугтжээ

Сугалааны мөнгөө эхнэртэйгээ хуваахгүй гээд зугтжээ

Азын сугалааны хожилтой холбоотой сонирхолтой мэдээлэл цөөнгүй гардаг. Тухайлбал, Тайландын нэгэн хос өнгөрсөн арваннэгдүгээр сард сугалаанд хожиж, 6 сая бат буюу 270 мянган ам.долларын эзэд болжээ. Гэтэл Тайланд залуу хожлын мөнгөө эхнэртэйгээ хуваалцахыг хүсээгүй тул азын тасалбараа аван гэрээсээ зугтсан байна.

“One Asia”-д мэдээлснээр, тайланд залуугийн эхнэр цагдаад хандаж, нөхрийнхөө эсрэг гомдол мэдүүлжээ. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанаас эмээсэн залуу эргэн ирж, хожлын мөнгөө эхнэртэйгээ тэнцүү хувааж авахаар тохиролцсон байна.

Мөн Казахстаны нэгэн иргэн сугалааны хожлын сая ам.доллараа аваагүй байгаа ажээ. “Gulf News”-т мэдээлснээр, Казахстаны иргэн Хуссаин Еремешев гэгч “Dubai Duty Free” сугалаанаас нэг сая ам.доллар хожсон байна. Тус сугалаа Дубай хотод өнгөрсөн аравдугаар сард зохион байгуулагджээ. Казах эр сугалааны тасалбараа интернэтээр худалдан авсан байна. Одоогийн байдлаар зохион байгуулагчид түүнтэй холбоо барьж чадаагүй байгаа ажээ.

Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: ONE ASIA, GULF NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хуншгүй н**ш 2019-12-16 202.21.120.242

Хуншгүй н**ш, мөнгөө хувааж аваад сал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж