Тайванийн нэр хүндтэй, томоохон сонинуудын нэг, спортын мэдээ мэдээллийн “Liberty Times” сонин Тайванийн Оюутны лигт тоглож буй монгол оюутан Д.Баясгалангийн тухай онцолжээ.
Сонинд “Zhongzhou (сургуулийн нэр)-гийн гадаад Оюутны дэмжлэг шоконд орууллаа” гарчигтай нийтлэл хэвлэгдсэн байна. Нийтлэлийн зургийн дор Zhongzhou-гийн монгол оюутан Д.Баясгалан 20 оноо авч багаа тэргүүлэн, Каошингийн их сургуулийг “бут ниргэлээ” гэсэн тайлбар бичжээ.
Монголын Сагсан бөмбөгийн холбооны цахим хуудаст мэдээлснээр, Тайванийн Оюутны лигийн нэгдүгээр дивизонд Монголын оюутан Д.Баясгалан, Э.Сугар-Очир, Э.Саруул-Эрдэнэ нарын сагсан бөмбөгч тоглодог байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ