Малчин охид хүчирхийллийн "золиос" болж байна | News.MN

Малчин охид хүчирхийллийн "золиос" болж байна

Малчин охид хүчирхийллийн "золиос" болж байна

Малчин охид хүчирхийллийн "золиос" болж байна

Хөдөө хээр, ганц өрхөөрөө нутаглаж яваа малчин эмэгтэйчүүдэд тулгамдсан, тэдний сэтгэлийг зовоосон олон асуудал бий.  Өвлийн цас, хаврын хавсарга, намрын бороо, зуны аагим халуун жилийн дөрвөн улиралд байгалийн хүчин зүйлсийг сөрж, гадаа гандаж хөдөө хөхөрч яваа тэд тэр бүр эрхээ хамгаалуулах гэж дуугардаггүй, тэмцдэггүй. Бие сэтгэлийн зовлон амсахын зэрэгцээ эдийн засгийн хувьд гэр бүлээсээ шууд хараат. Өрхийн орлогын ихэнх нь цагаан идээ, ноос ноолуур, мал махнаас бүрдэх тул санхүүгийн асуудлыг өрхийн тэргүүн хариуцдаг учраас, эмэгтэйчүүдэд мөнгө захиран зарцуулах эрх төдийлөн байдаггүй.

Сүхбаатар аймгийн Төвшинширээ сумын малчин эмэгтэй  “Манай суманд амьдардаг хоёр малчин эмэгтэйн ээж нь аймагт нас барсан. Нөхрүүд нь мянгат малчин хэрнээ тэдэнд зардал гэж 10, 10 мянган төгрөг өгөөд явуулсан байсан.  Тэр мөнгөө буяны ажилд зарцуулаад, зөвхөн  шуудангийн зардалд 25 мянган төгрөг өгсөн. Тэгээд замдаа хоол ч идэлгүй гэртээ ирж байна” гэж ХЭҮК-ынханд ярьсан байна.

Статистик мэдээлэл сөхвөл, малчин эмэгтэйчүүдийн 62.3 хувь нь ноос ноолуур, арьс шир, сүү цагаан идээ мал зарах, малын гаралтай бүтээгдэхүүнээс орлого олдог аж. Тэдний 8.8 хувь нь нэмэлт орлогогүй тул эдийн засгийн хүндрэлд байнга ордог аж.

Тиймээс олон малчин эмэгтэй нүдэндээ доголон нулимстай, сэтгэлдээ асар том дарамттай, биедээ шархтай амьдарч байна. Тэд бусдад эд бараа мэт үнэлэгдэж, боолын хөдөлмөр эрхэлж байга нь  өөрсдийнх нь “хувь тавилан” гэж орхих асуудал биш юм.

ХАДАМ АХ, НӨХӨРТӨӨ ЗОДУУЛЖ ХАРААНЫ БЭРХШЭЭЛТЭЙ БОЛСОН 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын IX багийн малчин эмэгтэй Болороо /нэрийг өөрчлөв/ нөхөртөө зодуулсны улмаас харааны бэрхшээлтэй болжээ. Тэрбээр хадам ахынхаа малыг 19 жил хариулж, энэ хугацаанд нөхөр болон ахад нь зодуулдаг байсан аж. Энэ тухай хэлэхдээ “Өмнө нь нөхөртөө зодуулаад харааны бэрхшээлтэй болсон, хараа 70 хувийн алдагдалтай. Миний нүдийг униар хатгаж ийм болгосон. Тухайн үедээ нөхрөөсөө айгаад "Мориноос унаад, нүдээ гэмтээчихлээ" гэж эмчид худлаа хэлсэн.

Нөхрийн ах, эгч нь үг хэлэхээр доромжилж, зодоод гэрээс минь чирээд гаргадаг. Нөхрийн ах "Чи бид нарын талаар ярих юм бол Сүхбаатар аймагт гишгэх газаргүй болгоно. Чамайг нөхөртэй чинь 27 жил тэжээсэн, чамд юу ч өгөхгүй" гэж гэрээс минь чирээд гаргаж, гудамжинд хөөгөөд явуулсан. Нөхөр бид хоёр хамтран амьдарсан цагаасаа 1993-2012 он хүртэл ахынх нь малыг ямар ч хөлс мөнгөгүй маллаж ирсэн. Ах нь хүртэл намайг зоддог байлаа.

Үнэндээ хөлсөлж байгаа байрныхаа түрээсийг ч төлж чадахгүй тийм нөхцөл байдалтай байна. Группийн мөнгөөрөө зээл авчихсан. Надад ах дүү хамаатан садан гэж байхгүй” гэв. Түүний хувьд наашаа гэх аав ээж, ах дүү наргүй тул арга ядахдаа эрхээ хамгаалуулахаар Хүний эрхийн үндэсний комиссынхонд хандсан нь энэ аж. Түүн шиг олон эмэгтэй хэнд, хаана хандахаа мэдэхгүй шаналж явааг хэлэхэд бэрх.

Ингээд алчин эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж буйг  тоон баримтаар сонирхуулъя.

МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 24.3 ХУВЬ НЬ ХҮЧИРХИЙЛЭЛД ЯМАР НЭГЭН БАЙДЛААР ӨРТЖЭЭ

Монголд өрх толгойлсон малчин эмэгтэй олон. Ганц гэрээрээ амьдрах өрх толгойлсон эмэгтэйчүүд гэмт этгээдүүдийн хувьд том олз болж, хүчирхийлэлд өртөх нь элбэг.

Өрх толгойлсон эмэгтэйчүүдийг харж хамгаалах хүнгүйгээр нь далимдуулан дээрэлхэх явдал байнга гардаг гэнэ. Малыг нь хулгайлахаас эхлээд өөрийг нь хүчирхийлэх тохиолдол цөөнгүй байна. Үүнээс болж амиа алдах явдал ч гарах болсон. Жишээлбэл, 2019 онд хоёр ч малчин  эмэгтэй гэртээ эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч чадалгүй нас баржээ. Нэг нь малынхаа хашаанд нас барсан бол нөгөө нь гэртээ нас барсныг айл саахалтууд нь гурав хоногийн дараа мэдэж, цагдаад хандсан байна.

Эдгээр нь Хүний эрхийн үндэсний комиссынхны  зургаан аймгийн 631 малчин эмэгтэйчүүдийн дунд явуулсан судалгаагаар илэрсэн жишээнүүд судалгаа авсны цөөхөн жишээ. Тус комиссоос НҮБ-тай хамтран явуулсан “Малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн хэрэгжилт, хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд” судалгаанд оролцсон малчин эмэгтэйчүүдийн эрх маш ноцтой зөрчигдөж, хүндхэн байдалд байгааг ХЭҮК-ийн дарга Бямбадорж онцолсон. Тэрбээр “Би малчин айлын хүүхэд. Аав ээж маань малчин байсан. Гэхдээ ийм хүнд байгаагүй. Малчин эмэгтэйчүүдийн эрх маш доогуур үнэлэгдэж байна” гэв.

ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ОХИДЫН БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ, НӨХӨН ҮРЖИХҮЙН АСУУДАЛ "НУУГДМАЛ" БАЙНА

Хүний эрхийн Үндэсний комиссын мэргэжилтэн Г.Золзаяатай ярилцлаа.

-Та бүхнийг хөдөө орон нутагт судалгаа хийх явцад малчин эмэгтэйчүүдийн эрхтэй холбоотой ямар асуудал, зөрчил ажиглагдсан бэ? Малчин эмэгтэйчүүд өөрсдийн эрхээ хамгаалах талаар хэр сайн мэдлэг, ойлголттой байна вэ?

-Малчин эмэгтэйчүүд эрхээ мэдэхгүйгээс болж, энэ талын ойлголтгүйн улмаас эрх нь маш ноцтой зөрчигдөж байна. Малчин эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийллийн талаар цагдаагийн байгууллагад хандахгүй байна уу гэдэг дүр зураг анзаарагдсан. Малчин эмэгтэйчүүдээс гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан талаар тодруулж асуухад айл гэрт байдаг л ердийн үзэгдэл мэтээр хүлээн авч, зарим нь дургүйцэх хандлага ажиглагдсан. Нэг эмэгтэй бидэнд уйлж ярихдаа, судалгаанд оролцохоор зорьж ирсэн гэдгээ учирласан. Түүний хувьд судалгаанд оролцоход нөхөр нь дургүйцэж уурлаад, гарт тааралдсан зүйлээ шидэж байсан ч машинтайгаа зугтаж ирсэн байгаа юм. Гэтэл машингүй мотоциклтой эмэгтэйчүүдийн хувьд бэртэл авах эрсдэл их. Хүчирхийллийг эмэгтэйчүүд өдөр тутмын амьдралд өрнөж байдаг ердийн зүйл мэтээр хүлээн авч байгаа нь эрхийнхээ талаар мэдлэг, ойлголт байхгүйгээс болж байна. Нөгөө талаас гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг мэдсэн ч цагдаад ханддаггүй нь дахин ийм үйлдэл гаргахгүй, засарна гэдэгт итгэдэгтэй холбоотой.

-Ганц бие өрх толгойлсон малчин эмэгтэйчүүдэд ихэвчлэн ямар асуудал тулгамдаж байна вэ? Тэд хүчирхийлэлд өртөхгүй байх нөхцөл боломж нь хэр байдаг бол?

-Биднийг орон нутагт ажиллаж, малчин эмэгтэйчүүдтэй ярилцахад айлууд ганц гэрээрээ амьдардаг болсон нь ажиглагдлаа. Хот айл хэмээх ахуйн соёл үгүй болсон байна. Үүнтэй холбоотойгоор ганц бие, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд маш олон хүндрэл гардаг нь ажиглагдлаа. Тухайлбал, ганц бие өрх толгойлсон эмэгтэйчүүдийн малыг хулгайчид олон дахин хулгайлах нь наад захын асуудал байгаа юм.

Ганц бие учраас хотноос нь малыг нь туучихдаг, малынхаа хойноос эрэл сурал болж явах боломж маш хомс гэдгийг өрх толгойлсон малчин эмэгтэйчүүд хэлж байсан. Мөн харж хамгаалах хүнгүй, ойр орчимд хөрш айл байхгүй ганц гэрээр амьдардаг учраас тэднийг дээрэлхэх, нутгийн хүмүүс гэрт нь орж хүчинддэг тохиолдлууд байдгийг судалгаанд оролцсон эмэгтэй хэлж байсан.

Тэр эмэгтэй өрх толгойлсон, бас хүчирхийллийн хохирогч болсноо ярьж байсан. Бага насны хүүхэдтэй ч хэний хүүхэд гэдгийг нь мэдэхгүй, ганц бие болохоор нь олон хүн хүчиндсэн гэдгийг хэлж байлаа. Бас нэгэн өрх толгойлсон малчин эмэгтэй бусдад зодуулсан байдалтайгаар бидэнд хандсан. Түүнээс учир шалтгааныг нь тодруулахад, хамт байсан эрэгтэйчүүд нь зодож, нүүр царай болон биед нь хүнд гэмтэл учруулсан болохыг хэлсэн. Тэр эмэгтэй эмнэлэг болон цагдаад хандаагүй шалтгаан нь тухайн үед өөрийг нь зодсон хүмүүстэй согтууруулах ундааны зүйл хэрэглэснээсээ болж эмээсэндээ хэлээгүй байгаа юм.

Энэ мэтчилэн өрх толгойлсон эмэгтэйчүүдийн эрх ноцтой зөрчигдөж байна. Гэтэл эрхзүйн мэдлэг, ойлголт дутмагаас хохирч үлдэх нь их байгаа нь анзаарагдлаа. Бас судалгаанд оролцсон нэг эмэгтэйн хэлснээр туслах малчнаар орсон ч айлын эзэн хүчирхийлж, хоёр дахь эхнэрээ болгох байдлаар амьдарсан тохиолдол байна. Ийм дүр зураг цөөнгүй гэж малчид хэлсэн.

-Хүчирхийлэлд өртөж буй эмэгтэйчүүдийн насны хувьд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөж буй эмэгтэйчүүдийн насны хувьд янз бүр. Ихэвчлэн 20-50 настай. Ихэнх нь эрхээ мэдэхгүйн улмаас маш олон жил хүчирхийлэлд өртсөн байдаг. Бид гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг зөвхөн бие махбод биш, сэтгэл санаа, эдийн засаг гэх мэт маш олон төрөлтэй гэдгийг малчин эмэгтэйчүүдэд тайлбарлаж хэлэхэд судалгаанд оролцсон эмэгтэй үргэлж зодуулж, гэрээсээ хөөгдөж байснаа гэр бүлийн хүчирхийлэл болохыг мэдээгүй гэдгээ хэлсэн. Тэр эмэгтэй арав гаруй жил ийм байдалтай амьдарч ирснээ хэлээд уйлсан. Төрийн албан хаагчийн зүгээс бидэнд өгсөн мэдээллээр, нэг малчин эмэгтэй айлын бэр болж очсон цагаасаа сэтгэл санаа, бие махбодын хүчирхийлэлд өртсөн гэх мэт маш олон тохиолдол байна. Нөхрийн тал нь мянгат малчин учраас мал маллах, гэр орны ажил хийх, хадам болон нөхөртөө үргэлж доромжлуулах байдлаар сэтгэл санааны хүчирхийлэлд маш олон жил амьдарч, аргаа барахдаа зугтаж явахдаа цагдаатай таарснаар нөхөрт нь хариуцлага хүлээлгэсэн юм билээ.

-Орон нутагт малчин, өрх толгойлсон эмэгтэйчүүдээс гадна охидын нөхөн үржихүйн асуудал ямархуу байна вэ. Тэд ч бас хүчирхийлэлд өртөх тохиолдол байна уу?

-Охид бэлгийн хүчирхийлэлд өртдөг асуудал маш нуугдмал байна. Дэлгүүрээс ариун цэврийн хэрэглэл авахаасаа ичиж байгаа нь, эмийн сангаас бэлгэвч авч эрсдэлгүй бэлгийн харилцаанд ордог уу гэдэг нь асуудал дагуулж байгаа юм. Судалгаанд оролцсон охидын зүгээс охидын үзлэгийг зогсоох санал гаргасан. Учир нь үзлэгээр хувийн нууц задрахгүй байна гэдэгт итгэлтэй байж чаддаггүй учраас маш таагүй санагддаг тухайгаа хэлж байсан. Малчин охидын хувьд нийгмийн харилцаанаас хоцрогдож, сургуульд явж чаддаггүй тохиолдол ч бас анзаарагдаж байна. Тухайлбал, 16 настай нэг охин ээж, хойд эцгийнхээ хамт амьдардаг. Тухайн айлын бүхий л хүнд хүчир ажлыг тэр охин л хийдгийг сумынхан нь мэддэг болсон. Охины хувьд боолчлол маягаар амьдарч байгааг нийгмийн ажилтан хэлсэн.

Охиныг хүмүүстэй үг сольж уулзуулдаггүй, олон нийтийн үйл ажиллагаанд оролцуулдаггүй байгаа юм. Магадгүй хойд эцгийн зүгээс бэлгийн хүчирхийлэл үйлддэг байхыг ч үгүйсгэхгүй.

Сумын хүмүүс охинд санаа тавихаар энэ нь гэр бүлийн зүгээс дарамт болж хүнд байдалд ордог учраас арга буюу холуур өнгөрдөг ч яахаа мэддэггүй гэх ийм тохиолдолтой таарч байсан.

Охидын хувьд хүсээгүй хүнтэйгээ гэр бүл болох, эцэг эхийн хараа хяналтгүй байдал, хонины бэлчээрт бэлгийн хүчирхийлэлд өртөж буй асуудал “нуугдмал” байгааг албаны хүмүүс хэлж байна. Тус комиссоос гаргасан судалгаагаар охид эмэгтэйчүүдийн 9 хувь нь нөхөр, хамтран амьдрагч болон бусдын дарамт шахалтаас болж үр хөндүүлсэн бол 2.7 хувь нь жирэмсний хяналтад орж байгаагүй аж. Магадгүй энэ нь их бага тоон үзүүлэлт мэт санагдаж болох ч үүний цаана хэчнээн охид бэлгийн хүчирхийллийн хохирогч болж байгааг тааж мэдэх аргагүй.

Мөн сарын тэмдгийн талаар мэдээлэлгүйн улмаас ариун цэврийн хэрэгсэл авах нь бүү хэл бэлгэвч авахаас хүртэл ичдэг. Энэ нь бэлгийн замын халдварт өвчин авах, хүсээгүй жирэмслэлтийн хохирогч болох өндөр магадлалтай. Энэ мэтчилэн насанд хүрсэн болон бага нас, өсвөр үеийн охид, малчин эмэгтэйчүүд цоожтой хаалганы цаана хаана хандахаа мэдэхгүй бие сэтгэл, эрүүл мэндээрээ хохирсоор байгааг өнөөдөр тоохгүй өнгөрч болохгүй нь.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Д.БҮЖИН
БЭЛТГЭСЭН Д.БАТ-АЮУШ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
51
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

46 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-16 202.9.40.3

Хөөрхий тэр эмэгтэйг асрамжийн газар авч таарсан ажил хийлгэмээр

Avatar

Зочин 2019-12-16 202.131.250.130

Хонины бэлчээрт юу яадаг чинь уламжлал болчихсон явдал доо.сүүлдээ охидууд нь түүндээ уусдаг.малчин эмэгтэйчүүдийн хүчирхийлэлд өртөөд байгаагын цаад шалтгаан нь эрхзүйн боловсорол туйлын муу бас хууль сахиулах үйлчилгээ хөдөө нутагт маш муу байгаатай л холбоотой

Avatar

зочин 2019-12-16 203.91.115.48

хонины бэлчээрт охидууд нь сонгидуулах гээд харчуул нь сонгинодох гээд хэхэхэхэхэ амьдралаа гэж

Avatar

Зочин 2019-12-16 103.26.193.214

Ийм муухай бузарын эрэгтэйчүүдийн нэр ус зурагыг тавьж байгаа чээ. Ер нь хүчирхийлэгч хүн алсан тамалсан хулгай хийсэн хүмүүсийн нүүр царайг нэр усыг нь гаргаж байгаа чээ.Тэгэхгүй болохоор ийм хүмүүс чинь хэрэг хийгээд яваад байнаа.Гадаадад бүх сонин сэтгүүл зурагтаар гаргадаг шүү дээ

Avatar

Зочин 2019-12-16 122.201.21.140

s** гэдэг чинь хүйс гэсэн үг шүү дээ. To have a s** гэдэг чинь одоо нөгөө ажил. Тэрнээс бус хүйс авъя гэсэн утга байхгүй. Тэгэхээр бэлгийн биш хүйсийн дарамт юм л даа.

Avatar

Зочин 2019-12-16 122.201.21.140

Хүчирхийлэл, хүчин, бэлгийн дарамт, хүйсийн дарамт гээд өөр өөр юм биш үү. Хүчирхийлэл чинь уурлах, загнах гээд байдаг биз. Хүчирхийллийг чинь хүмүүс хүчин гэж ойлгоод байна. Бэлгийн дарамт гэхээр зөвхөн эрчүүд л хийдэг мэт ойлгоод байна. Эмэгтэй талаас байдаг шүү дээ. Тэгэхээр хүйсийн ч юм шиг. Нийгмийг хагаралдуулсан энэ ойлголтуудаа эхлээд нэг мөр болговол зүгээр байдаг.

Avatar

Zochin 2019-12-16 174.237.131.26

Hugiiiin novshiiin nuhruuud baina!!! Gehdeee ene asuudliiig shiidie gevel eregtei huuhduuddeee yag adilhan bagaas ni anhaaaroooo… tegeeegui tsagt zuvhun enegteichuuudiiiin erh gej yariad baival ene huchirhiiilel hezeee ch zogsohgui!!!

Avatar

zochin 2019-12-16 172.58.228.82

Emegteichiid mini ym unsh,huuli unsh,uhaantai,zorigtoi baij ooriinhoo amidrald bai,oor hen ch yu ch tuslahgu,i

Avatar

гансарсан эм 2019-12-16 202.9.47.19

эр гэлтгүй адилхан л шалгах хэрэгтэй, манай англи хэлний багш нэг хар хүүхэн байнаа, нөхөргүй, ааш зан гэж адсага, тэгсэн хирнээ хөөрхөн банди нар харахаараа дуугаа муухай шулам шиг нялуун болгоод, өөрөөсөө бараг 20 дүү хүүхдүүдэд эрхлэх гээд байдий шдэ,
тэр яааг нөгөө гансрах гэдэг өвчин туссан байхаа

Avatar

зочин 2019-12-16 192.82.72.19

Mалтай нөхдүүд асрамжийн газараас зориуд эмэгтэй хүүхэд үрчилж авдаг болоод уджийна Mалаа үнэ хөлсгүй хариулах, бас үнэгүй сеkс хийх зорилгоор..

Avatar

Zochin 2019-12-16 59.153.113.120

Aimshigtai

Avatar

тэр хэн бэ? 2019-12-16 192.119.160.224

МАНАЙ нэг эрэгтэй багш өөрийнхөө хөхний харалдаа базаад суугаад байдий шдэ. бас яджийхад хамраа их ухнаа. бас мэргэжилдээ ч сайн бишээ,

Avatar

ТЭЭ 2019-12-16 192.119.160.224

санхүүгийн асуудлыг өрхийн тэргүүн хариуцдаг учраас, эмэгтэйчүүдэд мөнгө захиран зарцуулах эрх төдийлөн байдаггүй.ГЭДГЭЭ ЮУГААР НОТЛОХ ВЭ?

Avatar

Zochin 2019-12-16 202.9.40.184

Ih surguuliin bagsh nariig bas shalgaarai. Belgiin daramt ih gej sonsson

Avatar

Зочин 2019-12-16 202.9.47.19

эр гэлтгүй адилхан л шалгах хэрэгтэй, манай англи хэлний багш нэг хар хүүхэн байнаа, нөхөргүй, ааш зан гэж адсага, тэгсэн хирнээ хөөрхөн банди нар харахаараа дуугаа муухай шулам шиг нялуун болгоод, өөрөөсөө бараг 20 дүү хүүхдүүдэд эрхлэх гээд байдий шдэ,
тэр яааг нөгөө гансрах гэдэг өвчин туссан байхаа

Avatar

Зочин 2019-12-16 202.9.40.82

niigmiig hangarlduulahin tuluu baih yumaa iimerhuu niitlel unheer hereg alga

Avatar

Зочин 2019-12-16 202.55.188.44

юу хуцаад байгаа п***а вэ чи

Avatar

Зочин 2019-12-16 64.119.27.241

yamarch shiidel gargalgaa baihgui. harin esregeeree niigemd bie bienee uzen yadah hagarduulah baidal bii bolgoh iimerhuu niitleliig henii zahialgaar hiideg bainaa.haa ch asuudal baidag. asuudliig ul undestei suda;j yaj garah arga zamaa todorhoiloh yostoi bolohoos zigeer l neg hiirhuu medee mayagtai baij bolohguiee

Avatar

Сүрхий золиг 2019-12-16 202.126.88.51

НАМЫН ГИШҮҮД ГЭНЭТ ОХИД БҮСГҮЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ЖИНХЭНЭЭСЭЭ ХАМГААЛДАГ БОЛЧУУЛ ТЭДЭНД ХООЛНЫ МӨНГӨӨР Ш**ЛГУУЛАХ ОХИД БҮСГҮЙЧҮҮД ЮУ ГЭЖ ОЛДОХ ЮМ БЭ?! ТА НАР БОДООД ҮЗ ДЭЭ!

Avatar

Зочин 2019-12-16 64.119.18.251

Хүчин хийгээд байгаа Оркуудыг буудвал таарна

Avatar

Зочин 2019-12-16 66.181.187.210

Энэ бол маш их анхаарах асуудал. Хөөрхий хүний гарын дор ядарсан охид хүүхнүүдийн эрхийг хамгаалж, сум орон нутаг алслагдсан багуудад нийгмийн ажилтанг сайн ажил хийлгэж байнга мэдээлэл авч бай. Ажлаа хийхгүй орон тооны бөглөөснүүд хэрэггүй. Сум, багын дарга нарын ажил бас. Хотод ч бас ялгаагүй, гжр хорооллын алслагдсан дүүргүүдэл хаягын бүртгэлгүй маш олон айл бгаа. Хөдөө очиж амьдахгүй хотод шигдээд л, яаж зохицуулья да байз

Avatar

Зочин 2019-12-16 122.201.21.140

Нэгдэл нийгмээ тараасны гай гарч байна даа гэж. Цаашид ч нэг их дээрдэхгүй л бол уу.

Avatar

Зочин 2019-12-16 66.181.189.239

Baliar deerengui omhii erchuud. Uls tor n huuhed emegteichuudiin hee toloo yu ch hiideggui yalzarsan niigem

Avatar

иргэн 2019-12-16 192.82.65.141

Амьдралаас тасархай асуултаар юу ч тогтоохгүй. Урьд нь нэгдэл нийгэм байхад ийм муухай явдлууд байгаагүй. Эрх чөлөө ардчилал зарим зүйлийг буруу хийснээс улс орны хүн ардынхаа онцлогийг амьдралгүй гадны юм хуулснаас мэдэхгүйгээс энэ.

Avatar

Зочин 2019-12-16 64.119.27.241

hahaha. negdel baihad yadag baisan yumbe.

Avatar

Зочин 2019-12-16 66.181.181.41

Sumiin tsagdaaa nar yu hij bnaaaa

Avatar

Зочин 2019-12-16 59.153.87.26

тэр сумын цагдаа нар чинь хор найхуулдаг гарууд ш дээ цуг ууна иднэ цугта бавна, нууж дарагдуулна сайн нь байгаа л байх гэхдээ хүч мөхөс шүү дээ ха хаха

Avatar

Chik 2019-12-16 202.9.40.157

Yun alch emegteichuuf be..bichsem zuilee unshaachee..

Avatar

Зочин 2019-12-16 202.55.191.130

Хүмүүсээ соён гэгээрүүлэхэд анхаарахгүй бол хөдөө улам л хүй нэгдэл рүүгээ явсаар …

Avatar

Зочин 2019-12-16 202.21.107.91

Энэ Сүхбаатар гэдэг аймгийнхан бас өөрсдийгөө ноён зантай гээд яриад байдгийн. Ноён ч юу юм бэ эхнэр хүүхэд дээрээ хамаг ачаагаа үүрүүлчихээд хулгай зэлгий хов базаад явчихдаг байсан юм биш үү. Ноён зантай гээд байдгийн учрыг ер ойлгодоггүй юм. Тийм олон тайж ноёдтой газар байсан юм уу.

Avatar

Зочин 2019-12-16 193.57.67.241

Хөдөөд хуучны нэгдэл гэж юм үнэхээр үгүйлэгдэж байгаа юм байна даа. Нэгдэл социалист аж амьдралын хэв шинж гээд үгүй хийгдсэн дээ. Оронд нь мал эмнэлэг нь сөнөж мал нь өвчилж, гэр бүл салж өрх толгойлсон эмэгтэйчүүд нэмэгдэж, хүн чоно малын хотоор ангуучилдаг болжээ дээ. Мөдхөн хятдуудад малаа өгч дуусгаад өөрсдөө идэх махгүй болох байх даа. Тэр цагт хотынхон харин яг амаараа шороо үмхэх болно. Юу эмгэнэлтэй хорвоо монголчуудыг хүлээнэ вэ?

Avatar

.. 2019-12-16 183.96.179.20

Mongolchuud byrd bid hyn tus byrd social onoo gej yum bii bolgovol arai deerdeh bishyy? Iimerhyy hogiin nuhuryyded zodoh toolond torguuliin onoo uguud mashinii torguuli shig yamar neg tyvshind hyreheer n albadan asil hiilgedeg boluul?

Avatar

Huduunii nmalnius 2019-12-16 202.126.89.166

Unen l de iim umyg umuurch bgaa n bugd huchirhiilegch

Avatar

Зочин 2019-12-16 193.57.67.241

Ийм асуудлаар төр засаг ажиллах цаг наргүй тул тэгээд бүгдээрээ дор дороо л чимээгүй суух нь болох нээ. Сүхбаатар ч хэцүүхэн аймгуудын нэг дээ. Малчин эмэгтэйчүүдийн хөлс хөдөлмөрийг тэр зодоод байгаа нөхөр ухаантай юмнуудаас нь гаргуулж өгүүлэх талаар Эрдэнэбаатар засаг дарга ажиллах байлгүй дээ. Тэгэхгүй бол түүнийг буцаагаад УБ хот руу хөөгөөд явуулах хэрэгтэй шдээ.

Avatar

зочин 2019-12-16 203.91.115.56

Хөдөөний оркууд бүгд бэлчээр дээрээ хонины хишиг өдөртэй байх даа л эм хүн болоо биз дээ эрчүүд нь дээлийг нь дээш нь боож байгаад хүчиндчихдэг

Avatar

Зочин 2019-12-16 66.181.185.90

Чи өөрөө тэр оркуудын нэг. Хүчиндэгчийг нь орк гэдгийн. Эрчүүд гээд биччихэжээ тэнэг орк чинь.

Avatar

huurhii malchdaar bitii songuuliin har show hiigeech ted chin tsailgan saihn setgeltei uls shdee bid shig nuursnii utaa shige setgeltei bish 2019-12-16 185.220.100.255

huurhii malchdaar bitii show hii , songuuliin show bn naadah chin , songuuli duhuur emegteichuudin ene asuudlaar dan show hiij baih yum urgelj shuu , erchuud ch gsen hun shdee niigmin asuudliig shiidii gveel huiseer bitii yalgavrla bitii huiseer show hii

Avatar

Зочин 2019-12-16 94.230.208.147

huunuud ch uursduu ailguideee teriigee ch yarihgui yumuu , huuhnuud uursduuu ih tseverhen yumuu uursduu eheljheed mungu neheed uguhgui bolhoor shuuhed ugjisun olon tohioldol tsaan chin bn shdee ed narin talaar yagaad yarihgui bnaa

Avatar

Зочин 2019-12-16 155.98.131.7

tegeed zodood nudiin soholj bolno gsen ug ymuu. tegeed bas ter erchuud hohirood baigaa olon tohioldliinhoo eh survalj n haana bgaan

Avatar

Songuuliin har PR 2019-12-16 94.230.208.147

songuuli ch eheljihsen ert medegdej bnadaa dan hucherhiilsen emegteichud negl ih hohircgchid seteghuitei yuls shuu neern uugeer dalimduulj uls turd orh gsen uuviagui emegteichuudiin har PR udur shungui yavdag bolloo uuniig shalgdag naygtldag gazar baidagui yumuu

Avatar

Зочин 2019-12-16 66.181.185.90

Сонгууль сонгууль гэж эргүүтсээр бгаад бүх юмыг сонгуульгүйгээр төсөөлж чадахаа бсан нь чи юм бишүү хахаха

Avatar

Зочин 2019-12-16 185.225.69.52

h**** idsen songuuliin har PR , huduunii amidralaar bitii oroldooroidoo muusain novshnuudaa , ted chin ev eruul sav saruul baidag yum shuu bi ch honichin blaa minii naizuud chin honichin blaa ted yuch boldoggui yum

Avatar

Зочин 2019-12-16 155.98.131.7

yuch boldogguig n yaj medej bgaa ym be. hen ch aigaas yu ch duugargui bhad

Avatar

Зочин 2019-12-16 66.181.185.90

Чи хоньчин хүчирхийлэгч үү. Хүчиндэх охидууд бхгү болчих вий гэж айгаад бгаамуу? юундаа уурлаад бгаан ккккк

Avatar

Зочин 2019-12-16 202.9.40.82

songuuli duhuhuur yagaad iim medeelel ihsdeg yum veeeeeeeeeeeeeeeeeeeeeee

Avatar

Зочин 2019-12-16 202.9.40.82

songuuliin show ch eheljhdee malchin huduu her ta nar shig yum bodoo tend ch tiim zuil baidagui yumaa hu eruul saruul uhaantai humuus duuren

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж