Онгоцны буудлуудын тамхины өрөөг эргэн сэргээнэ

Хуучирсан мэдээ: 2019.12.16-нд нийтлэгдсэн

Онгоцны буудлуудын тамхины өрөөг эргэн сэргээнэ

Онгоцны буудлуудын тамхины өрөөг эргэн сэргээнэ

ОХУ-ын Төрийн Дум өнгөрсөн Пүрэв гаригт /2019.12.12/ онгоцны буудлуудад тамхины өрөөг эргэн сэргээх шийдвэрийг баталлаа. ОХУ-ын Эрүүл мэндийн яамны шийдвэрээр онгоцны буудлуудад ажиллаж байсан тамхины өрөөг 2017 онд хаасан юм. Гэвч Төрийн Думын депутат Сергей Боярский эргэн сэргээх хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг тэр ондоо өргөн барьсныг ийнхүү хоёр жилийн дараа баталлаа.

Хэдийгээр Төрийн Дум баталсан нь ч Эрүүл мэндийн яам эсэргүүцэж, “ухралт боллоо” хэмээн мэдэгдэв. Тамхины өрөөнүүдийг эргэн сэргээх нь тамхи татагчдын тоог нэмэгдүүлэх, тамхи татсанаас үүдэн гарах өвчлөл нэмэгдэх сөрөг нөлөөтэй хэмээн Эрүүл мэндийн яам үзэж байна.

Тэртээ тэргүй тамхичид бие засах өрөөнд татах учраас бусад хүний эрүүл агаараар амьсгалах боломжийг нэмэгдүүлнэ гэсэн байр суурийг хуулийг дэмжсэн депутатууд илэрхийлсэн байна. Шинэ хуульд хэд хэдэн өөрчлөлт орсон байна. Тамхины өрөөг доторх нь харагдах шилэн ханаар хийхгүй байх, бүртгэлээ хийлгэсэн зорчигчдын хүлээлгийн танхимд тамхины өрөөг гаргах, өрөөг аль болох хүний хөлөөс зайдуу хийх, агааржуулалтын системээр тоноглох зэрэг нэмэлтийг хийжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж