Цаатны хүүхдүүдийг Шинэ жилээр гэрт нь аваачиж баярлуулна | News.MN

Цаатны хүүхдүүдийг Шинэ жилээр гэрт нь аваачиж баярлуулна

Цаатны хүүхдүүдийг Шинэ жилээр гэрт нь аваачиж баярлуулна

Цаатны хүүхдүүдийг Шинэ жилээр гэрт нь аваачиж баярлуулна

Оросын Ненецийн автономит тойргийн тундрийн цаатнуудын эцэг эхээсээ хол сурч байгаа хүүхдүүдийг шинэ жилийн баяраар гэрт нь аваачин баярлуулна. Ненецийн засаг захиргааны төв болох Нарьян Марагаас 16 нисдэг тэргээр хүүхдүүдийг тундрт байгаа гэрт нь хүргэж өгөх юм.

Тундрын цаатнууд цаагаа даган байнга нүүдэллэж байдаг учраас хүүхдүүдийг дотуур байранд суулган сургуульд хамруулдаг. Тойргийн захиргаа жил бүр төсвөөсөө мөнгө гарган, эцэг эхээсээ хол сурч байгаа хүүхдүүдийг өвлийн амралтаар нь эцэг, эхтэй нь уулзуулдаг болоод уджээ. Жил болгон 25 орчим сая рублийг энэ зориулалтаар төсөвлөдөг байна. Зуны амралт эхлэхэд мөн гэрт нь хүргэж өгдөг ажээ.

Энэ сарын 17-ноос эхний ээлжийн хүүхдүүдийг хүргэх бөгөөд эхний маршрут Бугрино, Коткино, Нижняя Пеша, Выучейский, Индига ажээ. Үүний дараа Ом, Снопа, Чижа, Несь, Каратайк, Амдерм, Варнек, Вашуткинская озера гэсэн маршрутаар хүүхдүүдийг тээвэрлэнэ.

2020 он гараад нэгдүгээр сарын 8-наас 15-ны хооронд мөн ижил маршрутаар хүүхдүүдийг сургуульд буцаан авчрах ажээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж