Солонготын даваа “үхлийн” даваа болсон уу?

Хуучирсан мэдээ: 2019.12.16-нд нийтлэгдсэн

Солонготын даваа “үхлийн” даваа болсон уу?

Солонготын даваа “үхлийн” даваа болсон уу?

Завхан, Архангайн заагт Солонготын даваа бий. Улаанбаатар хотоос 700 гаруй км зайд орших уг даваагаар ихэвчлэн Увс, Завхан аймгийн иргэд зорчдог бөгөөд тэдний нийслэлд хүрэх ганц зам нь. Айдас дагуулсан уг даваа “үхлийн” даваа болсон гэлтэй. Энд жил бүр хэдэн арван хүн амиа алдсаар байна. Өндөр даваа, огцом эргэлт олон жолоочийг барьц алдуулж, осолдох шалтгаан болсоор буй юм.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд уг даваагаар зорчиж явсан хоёр машин яг нэг газар осолджээ. Энэ сарын 13-нд ОХУ-аас Завхан чиглэлд зорчиж явсан саарал өнгийн автомашин осолдож, хоёр хүн хүнд бэртсэн байна. Маргааш нь буюу арванхоёрдугаар сарын 14-ний өдөр мөн хар өнгийн “Ниссан” маркийн машин онхолдож, хоёр иргэн газар дээрээ нас баржээ.

Эхний ослын улмаас бэртсэн хүмүүсийг нисдэг тэргээр Улаанбаатар хот руу хүргэсэн байна. Осолдсон машиныг авахаар ирэхэд өөр нэг машин унаж, хоёр хүн газар дээрээ нас барсан аймшигт дүр төрх угтжээ.

Хэргийн газар ажилласан цагдаагийн хэлснээр, осол үүрээр болсон байх магадлалтай аж. Хүмүүсийг ослын газарт үд дунд очиход цогцсууд бүрэн хөлдөөгүй байжээ. Тэгэхээр хохирогчид ослын дараа амьд байж, хэн нэгэн туслахыг хүлээж байсан бололтой. Харамсалтай нь, хажуугаар өнгөрөх машинуудын жолооч, зорчигчид ослыг харсан ч хараагүй юм шиг хар амиа бодоцгоосон байж таарах нь.

Ослын газар байсан нэгэн хэлэхдээ “Нэг эмэгтэй гар өргөлөө. Зогстол орос эмэгтэй тусламж хэрэгтэй байна гэлээ. Манай машинд эмч явсан учир ослын газар очиж үзэхэд бүх зүйл нэгэнт оройтсон байсан. Тэнд байсан хүмүүс тусламж эрж бүтэн хагас өдөр болоход ямар ч машин зогссонгүй гээд толгой сэгсэрч байв” гэв.

Уг хоёр осол он гарснаас хойш 34, 35 дахь осол болж бүртгэгджээ. Өнгөрсөн жил гэхэд энэ даваанд төрийн дөрвөн албан хаагч томилолтоос буцаж явахдаа осолдож, хүнд бэртэж байсан. Түүний урд жил зорчигч тээврийн автобус осолдож, жолооч газар дээрээ нас баржээ. Энэ мэт олон хүний эрдэнэт амь, эрүүл мэнд, эд хөрөнгө хохирсоор байхад холбогдох газар хэрэг тоолохоос өөрийг чадахгүй суугаа нь харамсалтай.

“Үхлийн" даваа болон хувирсан уг давааны замын зураг анхнаасаа буруу хийгдсэн гэх мэдээлэл бий. Ядахдаа замын тэмдэг, тэмдэглэгээ муу. Урьдчилан анхааруулах ямар ч арга хэмжээ аваагүйд иргэд бухимдацгааж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж