"Алтан бөгжтэй хүнд хүнсний талон өгөөд байж болохгүй" | News.MN

"Алтан бөгжтэй хүнд хүнсний талон өгөөд байж болохгүй"

"Алтан бөгжтэй хүнд хүнсний талон өгөөд байж болохгүй"

"Алтан бөгжтэй хүнд хүнсний талон өгөөд байж болохгүй"

Монголбанкны Эдийн засгийн хүрээлэнгийн захирал, эдийн засагч С.Дэмбэрэлтэй ярилцлаа.


ОУВС-ТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААС ӨӨР СОНГОЛТ БАЙХГҮЙ

-Манай улс 1990 оноос хойш зургаа дахь удаагаа ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж байна. Байж байгаад аврал эрж очихоос аргагүй байдалд хүрдэг байдлаас гарах ямар боломж байна вэ? 

-2012 оны эцэс гэхэд дэлхийн “супер цикл” дуусаад, эдийн засаг хэцүү болж эхэлсэн. Тиймээс өрийн удирдлагыг амжилттай хийхийн тулд 2015 онд Монгол Улс Өрийн удирдлагын хууль баталсан, 2016 оноос хэрэгжээд явж байна. Одоо манай хуримтлагдсан өр төлөх процесс 2021-2024 он хүртэл хугацаанд явагдана. Энэ бүхнийг зөв удирдахын тулд, зөв менежмент хийхийн тулд өрөө дарах, төлөх хугацааг нь хойшлуулах, өрийн бүтцийг дахин өөрчлөх, хөнгөлөлтийн нөхцөл болон хугацааг нь нэмэгдүүлэх, үндсэн болон хүүгийн төлбөрийг нь хөнгөлөх зэрэг маш олон аргыг Олон улсын валютын сангийн нэр хүндийг ашиглаж, хамтарч Монгол Улс хэрэгжүүлэх ёстой. Энэ утгаараа 2020 оны шинэ Засгийн газар ОУВС-тай хамтарч ажиллахаас өөр арга байхгүй. Өөр сонголт байхгүй. ОУВС-г “хадны мангаа” гэж ойлгуулаад, бид өөрсдөө “алж өгнө” гэдэг хуурамч эх орончид байдаг л даа. Уучлаарай, бид бодлогын мэдлэг муутай. Мөн бид бодлогын их цамаан зантай. Гуравдугаарт, бидний их хөөрөлт буюу дэлхийн зах зээл дээр түүхий эдийн “салхи” аятайхан болоод ирэнгүүт бид хэтэрхий их нийгмийн хөтөлбөрүүд амалдаг. Энэ бүхэн эдийн засагтаа дарамт болдог, эдийн засагт сөргөөр нөлөөлж эхэлдэг. Эсвэл бид эдийн засгийн өндөр өсөлтийн тодорхой нэг үед хууртагддаг. Энэ мэт бодлогын гэнэн байдал манай аль ч Засгийн газрын үед хавтгай, түгээмэл байсан. Тийм учраас биднийг бодвол бодлогын бичиг үсэгт илүү тайлагдсан олон улсын туршлагатай, маш олон улс орнуудад хөтөлбөр хэрэгжүүлсэн олон улсын байгууллагатай хамтарч ажиллах ёстой.

-2019 онд Монгол Улсын нийт гадаад өр түүхэнд байгаагүй хэмжээнд очиж, 29.7 тэрбум ам.доллар болсон. Үүний 7.2 тэрбум нь Засгийн газрын өр. Эдийн засаг хүнд байгаа нөхцөлд яаж төлж барагдуулах чигтэй байна вэ?

-Нийт гадаад өрийн 12 хувийн хувьд гадаадын хөрөнгө оруулагчдын дүрмийн санд оруулсан хөрөнгө зээл гээд явдаг. Дээр нь Төв банкны төгрөг, юанийн солилцооны хувь бий. Тэр талаасаа гайгүй. Яг 7.2 тэрбумыг 2020-2024 оны хугацаанд төлөх юм. Зөв менежмент хийвэл нэг их айх асуудал биш. Би санаж байна. 2016 онд Монгол Ардын нам нэг хүнд тэдэн саяын ч бил үү, долларын өр оногдлоо гээд тэнэгтээд эхэлсэн. Хүмүүсийг өөртөө татахын тулд бид их мундаг, бид өргүй болгоно гэсэн тэнэг юм боддог. Нөгөө нам нь нэг хүнд оногдох өр тэд боллоо гээд харилцан тэнэглэлцэх юм яваад байна. Эцсийн эцэст хүн амд хуваах нь ч өөрөө утгагүй. Тийм үзүүлэлт байдаггүй. Өр, дотоодын нийт бүтээгдэхүүний орлого, татварын орлого ч гэдэг юм уу, өрийн зохистой байдлын үзүүлэлтүүд гээд манай Өрийн удирдлагын хуулинд байгаа. Энэ дагуу өр нь зохистой байна уу, үгүй юу гэдгийг улирал болгон хянадаг баг Сангийн яам, Монголбанк, ОУВС-д бий. Тэд Монгол Улсын өрийн тогтвортой байдал алдагдах нь уу, үгүй юу. Энийгээ юугаар төлөх вэ, валютын орлого нь яаж орж ирэх вэ, гадны хөрөнгө оруулалт нь яах вэ, экспорын орлого ямар болох вэ гээд хянана. Тэгэхээр гадны хөрөнгө оруулалтаа хөөж болохгүй. Үндэстэн дамнасан корпораци, нэг улсын нөлөө гэсэн юм ярьж болохгүй. Хөрөнгө оруулалтаа урь. Ингэхийн тулд хөрөнгө оруулалтынхаа орчныг сайжруул. Орчныг нь сайжруулна гэдэг маань гадны хөрөнгө оруулагч орж ирчихээд шоронд суучихдаггүй, хүний эрхийн хувьд эрхийг нь зөрчдөггүй, гадуур явж байхад нь тархийг нь хагалчихдаггүй л байх хэрэгтэй. Монголын иргэд амар тайван амьдраад, бизнес хийдэг шиг тийм нөхцөлийг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Жил бүр Дэлхийн банкнаас гаргадаг бизнесийн эргэлтийн индексээр манайх бүр ухарчихсан байна. Дээр нь манай энэ засаглал их данхайсан, том толгойтой болсон байна. Засаглалынхаа том толгой энэ тэрийг багасгах хэрэгтэй. Төр эдийн засагт хэт их оролцож болохгүй. Энэнээс болоод авлига өснө. Авлигын төсөөллийн индексээр манай улс ухарчихлаа. Реформ хийгдэхгүй байгаа учраас “Тэд идэж уугаад байна. ЖДҮ-чингүүд гараад ирлээ” гэх мэт мэдээллүүд хүмүүст төрийг үзэн ядах ойлголт төрүүлж, авлигын төсөөллийг нь улам муутгах ойлголт л өгнө. Энийгээ л боль гэсэн үг.

ХЭН МАНАЙД ОРЖ ИРЭХ ЮМ БЭ?

-Өнгөрсөн арваннэгдүгээр сард өмнөх сараас экспорт 55.7 сая ам.доллараар буурсан үзүүлэлттэй гарчээ. Экспортолж л байвал манайд валют орж ирнэ. Экспорт буурч байгаа нь бодлоготой холбоотой юу? Юу нөлөөлж байна вэ?

-Урсгал мэдээлэл зарим сар, улиралд өөр гарна. Экспорт нь их, импорт нь бага гэж, хүчээр хийгээгүй цагт сайн. Импортыг хүчээр багасгавал утгагүй болдог. Экспортыг нэмэгдүүлэх хоёр л том суваг байна. Дотор нь хуваавал, уул уурхайн экспорт, уул уурхайн бус экспорт. Уул уурхайн экспорт гэхээр нүүрс, зэс, алт, түүхий нефть энэ дөрөв манай экспортын гол түүхий эд, хайлуур жонш зэрэг 10-аад түүхий эд орно, тэр 10-аа л нэмэгдүүлье л дээ. 80:20, 70:30, 60:40 болгоё. Өөрөөр хэлбэл, маш олон боломж байна. Гурван сая хүн амтай жижиг үндэстэнд хоёр том зах зээлийнхээ дунд экспортолчих юмсан, энэ хоёрынхоо зах зээлийг сайхан мөлжчих юмсан гэсэн ийм л бодлогын уур амьсгалыг үүсгэх ёстой.

-Экспортыг дэмжих үндэсний хөтөлбөр гэж яриад л байдаг?

-Олон ч жил ярьсаар ирлээ. Тэр нь хувийн хэвшил дээр тулгуурлаагүй, хувийн хэвшил нь тодорхой төслүүд дээр тулгуурлаагүй, түүнийг нь санхүүжүүлэх санхүүжилтийн олигтойхон эх үүсэр нь банк санхүүгийн байгууллагуудтай олигтой ярьж тохироогүй. Олон улсын байгууллагуудтайгаа манай улсын уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх ийм туслалцаа хэрэгтэй байна, ингэмээр байна гэсэн бодлогоо тодорхой болгоогүй. Энэ бүхний улмаас олон жил урсгалаар явж байна. Экспорт нэмэгдэж байвал сайн. Гэхдээ заримдаа улирлын шинж чанартай ч гэдэг юм уу, эсвэл оны эцэс эхээр хорогдох, нэмэгдэх нь байна. Эцсийн дүндээ худалдааны тэнцэл нэмэх гарч байвал сайн.

-Та түрүүн импортыг хүчээр хийж болохгүй гэлээ. Яавал зохих вэ?

-Импортыг аль болох чөлөөтэй хийх хэрэгтэй. Жишээлбэл, чи импорт хийдэг хүн байлаа гэхэд гааль дээр хэн нэгэн оймсондоо мөнгө чихээд сууж болохгүй гэсэн үг байхгүй юу. Тийм биз дээ. Учир зүггүй аваад, тэр хүмүүс нь баригдаад… Бизнес чөлөөтэй хийгдэж байж зардал багасна. Зардал багасвал үнэ буурна. Үнэ буурвал инфляци гэдэг юм чинь буурна. Тэгэхээр бидний худалдан авах чадвар нэмэгдэнэ. Нөгөөдүүл чинь төрийн хүнд суртлын зардлыг хэрэглэгчийн зарж байгаа үнэдээ шингээнэ биз дээ. Энэ мэтээр цаашдаа явах. Дээр нь гадаад худалдаагаа чөлөөтэй тавих хэрэгтэй. Гааль, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагуудын хүнд суртлыг байхгүй болгох хэрэгтэй. Энэ хүнд суртлыг байхгүй болгох нь мөнгө гаргахгүйгээр эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлдэг.

-Монголд гадны банк оруулж ирснээр өрсөлдөөн үүсч, иргэд хүү багатай зээл авах боломж бүрдэнэ гэж зарим хүн үздэг. Та санал нийлэх үү?

-Хэн манайд орж ирэх юм бэ. Манайх Хятадын банк оруулах хүсэлгүй биз дээ. Гадны банк гэхээр Орос, Хятадын банк энэ жижиг зах зээл дээр яах гэж орж ирэх юм бэ? Ер нь гадаадын нэлээн том банкуудын төлөөлөгчийн газар хэзээ байсан бэ гэхээр уул уурхай ид оволзож байх үед л байсан шүү дээ. Уул уурхайн цикл буюу орчлыг дагалдаж явдаг. Гадны хөрөнгө оруулалтууд, гадны компаниуд нэмэгдээд ирэхээр тэдний гүйлгээ хийх нь нэмэгдэнэ. Монгол гэдэг жижиг орон, зах зээл нь жижиг ч гэсэн гадагшаа үйлчилгээ хийх, санхүүгийн хөрөнгө оруулах, шилжүүлэх асуудал байдаг учраас гадны банкууд сонирхоно л доо. Эцсийн дүндээ яах гэж гадны банк оруулах гээд байгаа юм бэ? Олон улсын банкны үйлчилгээ энэ тэрдээ биш. Монголын банкууд олон улсын стандартуудыг нь даваад, үйлчилгээнүүддээ санхүүгийн технологи финтек гэдэг юмыг оруулаад, ер нь дутахгүй. Тухайлбал, манайх Оросын банкуудаас илүү гарна уу гэхээс дутахгүй. Урд хөрш хэтэрхий цахим нийгэм болж байгаа учраас Хятадынхыг мэдэхгүй байна. Хамгийн гол нь хүмүүсийн хүсэл хүү багатай зээл авах.

-Хүү багатай зээл хэзээ үүсдэг вэ?

-УИХ зээлийн хүүг хязгаарлах хууль батласнаар хэзээ ч хүү буурахгүй. Харин ч эсрэг үр нөлөөтэй. Өрсөлдөөн үүсгэх. Гадны банк оруулна гэдэг чинь өрсөлдөөн үүсгэнэ гэдэг монгол хүний гэнэн бодол байхгүй юу. Гадны банк орж ирлээ нэг хувийн хүүтэй байна гэж байхгүй. Тэгэхээр нэгдүгээрт, гадны банк оруулж ирэхгүй суурь шалтгаан нь саяных. Яагаад гадны банктай, банкгүй өрсөлдөөн өрнүүлж болохгүй байгаа юм бэ? Одоо банкууд эх үүсвэрийн төлөө өрсөлдөж байна. Чамайг өөрийнхөө хадгаламж эзэмшигч болгох гээд. Нэг хэсэг бизнесийн зээлээрээ өрсөлдөж байлаа. Тэгэхээр энийг зөвхөн эх үүсвэрийн төдийд биш санхүүжилтийн хувьд өрсөлдөөнийг үүсгээд, дотоодын орчноо бас сайжруулах хэрэгтэй. Төв банк, Санхүүгийн зохицуулах хороо, ялангуяа 600-гаад банк бус санхүүгийн байгууллагаас төвлөрсөн байдлаар явах. Миний бодлоор овоо томорсон банк бус санхүүгийн байгууллагуудад банкны зарим эрхийг өгөх хэрэгтэй. Хадгаламж авах ч гэдэг юм уу, хязгаарлагдмал, өрсөлдөөн гаднаас нь оруулах ийм оролдлого хийж болох юм гэж боддог. Хоёрдугаарт, гадны банк, жишээлбэл Хятадын Bank of China орж ирнэ гэхээр манай арилжааны 15 банк дургүй. Хоёрт, мэдээж улс орны бодлого байна. Тэгэхээр “Нэг бүс, нэг зам” гэдгийнх нь хүрээнд томоохон төслүүд хэрэгжүүлэх нөхцөлтэйгөөр оруулж болно. Жижиглэнгийн салбарт орохгүйгээр. Дээр нь Монголын банкуудад эх үүсвэр дутагдвал зөөлөн эх үүсвэр өгдөг ийм нөхцөлтэйгөөр оруулж бас болно. Энэ талын юм бас яригдаж л байгаа байх гэж бодож байна. Боломжтой зүйл.

АЛТАН БӨГЖ ЗҮҮСЭН ХҮНД ХҮНСНИЙ ТАЛОН ӨГӨӨД БАЙЖ БОЛОХГҮЙ

-Дэлхийн эдийн засаг ирэх жилүүдэд хямралтай байна гэсэн мэдээллүүд гадны хэвлэлүүдэд гарч байна. Та 2020 оны дэлхийн эдийн засгийн төлөв байдлын талаар ямар мэдээлэлтэй байна вэ?

-Хаа сайгүй л бичээд эхэллээ, глобал бууралт гээд. Эдийн засаг мөчлөгтэй. Орчил гээд эргэлддэг юм байлаа гэхэд өрнөл, бууралт, хямрал гээд эргэлдэж байдаг. Сүүлийн хэдэн жил дандаа өргөжилтийнхөө шатанд явлаа л даа. АНУ-ыг хар. Эдийн засаг нь харьцангуй гайгүй, нэмэх өсөлттэй байна. Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр нь үлдээсэн. Энэ чинь харзнаж байна гэсэн үг. Нийт эдийн засгийн бууралтын шинж тэмдгүүд. Хятад анх удаа эдийн засгийн өсөлт нь 6 хувь гарсан. Зарим улс орнуудад хасах өсөлт гарлаа. Бид анзаарахгүй л байгаа болохоос Монголд ч сая гуравдугаар улирлын бодит өсөлтийг аваад үзвэл бараг хасах өсөлттэй байна. Өөрөөр хэлбэл, манай өсөлт бас буурч байгаа. Энэ бүхэн юу харуулж байна вэ гэхээр дэлхий ээлжит нэг мөчлөг рүүгээ орох гэж байна. Тэрийг бууралтын мөчлөг гэж нэрлэдэг. Санхүүгийн байгууллагууд, улс орнууд, Засгийн газрууд, банкууд үүнд бэлддэг.

-Тухайлбал, ямар байдлаар бэлддэг вэ?

-Янз янзын бодлогын хариу урвалаараа. Жишээлбэл, АНУ Холбооны нөөцийн сан бодлогын хувиа хамаагүй нэмэхгүй байна. Эдийн засаг нь харьцангуй сайн, нэмэх өсөлттэй байна. Хоёр улирал дараалан хасах өсөлттэй гараад ирвэл жишээ нь бодлогын хүүгээ бууруулаад, эдийн засгаа идэвхжүүлэх, өрхийнхөө худалдан авалтыг нэмэгдүүлэх, хүмүүсийн хөрөнгө оруулах сонирхлыг нь нэмэгдүүлэх бодлого барина. Улс орнууд, олон улсын хэмжээнд ч ийм л бодлого явуулдаг. Монгол Улсын хувьд ч одоо “хахир өвөл” гэдэг юм уу, дэлхийн эдийн засгийн бууралт, тэр тусмаа манай түүхий эдийн орчил гэдэг юм жаахан доошлох хандлагатай. Хятад манай гол худалдан авагч. 2020 онд нүүрсний худалдан авах үнэ нь буурах хандлагатай байна. Тэгэхээр манай нүүрсний экспорт багасна, түүнийг дагаад манайд орж ирэх валют багасна. Валютын нөөц багасна. Бид валютын нөөцөөрөө импортоо худалдан авдаг. Тэгэхээр хөрөнгө оруулагчдыг оруулж ирэх хэрэгтэй гэсэн үг. Эдийн засгийн өсөлтийг хувийн хэвшлийнхэн, өрхүүд хангадаг. Өрхүүд сайн худалдан авалт хийж байвал эрэлт нэмэгдэнэ. Хөрөнгө оруулалт сайн хийж байвал эдийн засгийн эрэлт нэмэгдэнэ. Эдийн засгийн эрэлт нийлүүлэлт, нөгөө талд нь хөдөө аж ахуй, аж үйлдвэр, үйлчилгээ, жижиглэн худалдаа байвал сайн. Энэ талын бодлого л хэрэгтэй байгаа юм.

-Дэлхийн эдийн засгийн өөрчлөлт манай улсад хэрхэн нөлөөлөх вэ?

-Хуучин АНУ найтаахад дэлхийн үлдсэн хэсэг ханиад хүрдэг гэсэн үг байсан. Одоо бол АНУ, Хятад найтаахад, Монголын хувьд бол Хятад найтаахад Монгол ханиад хүрнэ гээд л ойлгочих (инээв.сурв).

-Бид үүнд ямар бэлтгэлтэй байвал эдийн засгийн нөхцөл байдлаа дордуулахгүй байх вэ?

-Би сая хэллээ. Нэгд, мөнгө гаргахгүйгээр эдийн засгийн өсөлт, бизнесийнхээ идэвхжлийг хадгалах гээд зөндөө зүйл байна. Тухайлбал, бизнесийнхээ орчны шинэтгэлийг хий. Хүмүүсийн эдийн засгийн эрх чөлөөг хангаж өг өө. Янз янзын хүнд суртал, хүлээс, зохицуулалт, дүрэм журмаар битгий баглаж боогоод бай. Их хурал дээр зөрчил гээд ярьж байна. Зөрчлийн хуулиар хүнийг нэг алхахад нь торгох гээд байдгаа болио, сануулж бай. Хүн хэлээрээ мал хөлөөрөө явдаг болохоос нэг алхахад нь та гурав алхлаа гээд шоронд суулгаад байж болохгүй биз дээ. Энэ мэтчилэн мөнгө гаргахгүйгээр бизнес эрхлэх чөлөөтэй орчин, төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, нөгөө талаасаа санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх, зээлийн хүүгээ зах зээлийн өрсөлдөөний журмаар бууруулах үйл ажиллагаандаа илүү анхаарал хандуулах хэрэгтэй. Гадна талдаа уул уурхайн бус экспортоо нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг сайн залах урих хэрэгтэй. Малчдаа татваржуулах, энэ нь малчдад өөрсдөд нь ашигтай болно гэх мэт эдийн засагт нийгмийн реформын шинж чанартай арга хэмжээ авах, миний хэлээд байгаагаар дундаж ангиа л томруулах бодлого явуулж, ядуурлаа багасга. Ингэхийн тулд алтан бөгж зүүсэн хүнд ядуу гээд хүнсний талон өгөөд байж болохгүй. Яг зорилтот бүлэгт, нам харгалзахгүйгээр олгох хэрэгтэй. Монгол Ардын намын үед Монгол Ардын намын ядуучууд, Ардчилсан намын үед Ардчилсан намын ядуучууд гээд гараад байна. Тиймэрхүү тэнэг юмаа болих хэрэгтэй. Хүнийг тэжээврийн сэтгэхүйд оруулж болохгүй. Хүнд боломж л олго.

-2020 онд сонгогчид УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд дүн тавина. Та ямар “дүн” тавих вэ?

-Хэрээрээр л хичээж байх шиг байна. Утаа гайгүй болоод байх шиг байна. Юм хийгээд байх хэрэгтэй л дээ. Ер нь хийж байгаа нь сэтгэлд хүрэхгүй байгаа. Гэхдээ чамлахаар чанга атга гэж. Ямар ч байсан нийгэмд шударга ёс тогтоочих гээд янз янзаар их үзэж байна. Гэхдээ манай улс төрийн бүтэц маань бас болоогүй байна, тийм ээ. Сонгуулийнхаа хуулийг өөрчлөх хэрэгтэй. Хэсэг бүлэгт биш, хууль засагладаг нөхцөл, шүүх, прокурор талд реформ хийх хэрэгтэй. Сая Үндсэн хуулийн өөрчлөлт гээд юмнууд хийгдэж байна. Иймэрхүү зүйлүүдийг их тууштай, шийдэмгий далайцтай хийх асуудлыг л цаашдаа анхаарах ёстой.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Д.БҮЖИН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2019-12-16 202.126.88.129

эдийн засгийн мэдлэг маруухан дээр тун хариуцлаггүй хүн харагддаг. 2008 онд энэ хүн анх мөнгө хэвлэх санаачилга гаргаж байсан хүн.Кейнсийн онолыг л буруу ойлгосон бололтой шиг. ШУ-ныг буруу ойлгоод төрд гарсан хүн ойлгоогүй төрд гарсан хүнээс нийгмээ хэдэн арав дахин хорлоно.

Avatar

иргэн 2019-12-16 202.126.88.129

ЭНЭ ХОЖУУГИЙН БУЯНД 1320 БАЙСАН ТӨГРӨГ 2000 ГАРСАН ШҮҮ ДЭЭ. ЭНЭ ХҮН ЗОЛЖАРГАЛЫН ЗӨВЛӨХӨӨР АЖИЛЛАЖ МАШ ИХ МӨНГӨ ХУССАН ГЭСЭН. БАС НАЙГҮЙ ХҮҮХЭМСЭГ, ЭНЭ ХҮНИЙ ЧАДДАГ АЖИЛ МӨНГӨ ХЭВЛЭХ ТАРААХ ТЭГЭЭД Л БОЛОО. ОДОО СОНГУУЛИМЙН СУРГААР БАС ГАРААД ИРЖ

Avatar

Зочин 2019-12-16 66.181.161.120

Нам мам гэлгүй энэ эрхэмээр төрийн эдийн засгийн бодлогоо 4 жил бариулахсан. Шал өөрөөр хийнэ дээ.

Avatar

kkk 2019-12-16 202.55.191.130

manai ene dampuu bitgii toogooroi

Avatar

Зочин 2019-12-16 122.201.21.140

Зөв ярь жээ. Би бол Орос, Хятад 2-ыг гол түншээ гэж хардаг хүн. Тэр Америк ерөөс хэрэггүй. Бусдын нөөцөнд түшиглэн амьдрах бодлого гэж бүр 30-аад онд л баталсан юм билээ. Шулаачид.

Avatar

bi 2019-12-16 124.158.107.35

ymarch ardchilsan hunii erh deedeldeg ulsad ch hunii uhamsart naidaad, guigaad senhruuleed baidaggui tatvar tol , huulia bieluul, es tegvees torgono torguulia tolohgui bol aldangi tootsno bur tolohgui bl shorond yamarch orshoolgui

Avatar

Баагий 2019-12-16 202.21.111.98

Санаа авч хэрэгжүүлэхээр сайхан л юм хэлсэн байна шүү дээ, нэг нэгнээ доромжлох биш авах гээхийн ухаанаар байцгаая нөхөд өө, муухай юм бичмээр байвал битгий бичиж бай л даа.

Avatar

Зочин 2019-12-16 150.129.143.70

Indigo bank

Avatar

ИРГЭН 2019-12-16 202.126.89.123

АЛТАН БӨГЖИНДӨӨ БИШЭЭ. ДАРГА САЙД БОЛОН ХУРГАН ДАРГА НАР СОНГУУЛЫН ГАР ХӨЛ БОЛОХ БОЛОМЖТОЙ ХҮМҮҮСТЭЙ Л ТАЛОН ӨГЖ БАЙГАА Ш ДЭЭ. ЭНЭ НИЙГМИЙГ УЛС ТӨР ТӨРЧИД Л БОХИРДУУЛЖ БАЙГАА Ш ДЭЭ. ЦААНА НЬ АРД ТҮМЭН ӨӨРСДӨӨ БАЙГАА. УЧИР АРД ТҮМЭН НЬ СОНГОЛТОО ЯС ЗӨВ ХИЙЖ ӨГДӨГГҮЙД Л АСУУДЛЫН ЗАНГИЛАА БАЙДАГДАА ХӨӨРХИЙ..

Avatar

Зочин 2019-12-16 103.26.194.104

Ard irgeded baga huutei ekh uusver heregtei shuu dee. Heden bankni durtai durguid zahiragdaj bolohgui.

Avatar

Хоцрогдсон өвгөн 2019-12-16 103.229.123.51

Нэг ийм хоцрогдсон өвгөн байдаг юм. Нам намд очиж наалдсан хачин хүн. Арай МАН-ын гишүүн болчихсон юм биш байгаа. Тэгвэл 5 дахь нам нь болж байгаа байх шүү

Avatar

Зочин 2019-12-16 43.228.129.229

"Алтан бөгжтэй хүнд хүнсний талон өгөөд байж болохгүй" тэвгэн толгойт тэнэг үү, монголчууд язгууртан гаралтай нүүдэлчин ард түмэн өвгөдөөс өвлөсөн ээмэг, бөгж айл бүрт бгаа, төсвөөс төрсөн тэрбумтан чи өөр шигээ бодоод бна, дураак

Avatar

Зочин 2019-12-16 124.158.95.187

ЭНЭ УУЛ НЬ АМЬДРАЛ МЭДЭХЭЭР НАСНЫ ХҮН БАЙНА. ҮЕ ДАМЖИН ХАДГАЛАГДСАН ОХИН ХҮҮХЭДДЭЭ ӨВЛҮҮЛЖ ҮДЭЭХ УЧИРТАЙ БӨГЖӨӨ ЗАРААД ХЭД ХҮНҮГ ИДЭХ ВЭ. АРД ТҮМНИЙХЭЭ АМЬДРАЛЫГ СУДЛААЧ.

Avatar

Зочин 2019-12-16 124.158.95.187

Баян хүн ядуугийн зовлонг мэдэхгүй. Алтан бөгжөө зараад хэд хоног идэх вэ. Аягүй бол тэр нь үе дамжин хадгалах учиртай охин хүүхэддээ шилжих ганц зүйл нь байгаа шүү дээ. Амьдралыг мэдэхгүй бол судлаач!!!!

Avatar

Зочин 2019-12-16 202.55.188.86

анай тохиолдолд импортыг хѳѳргѳдѳж байна. Орлогын хувьд бидний ѳсѳлт нь Хужаад гаргадаг жаахан нүүрснээс орж ирэх валют. Гэвч тэр маань түүхий эдийн үнэ, Хятадын тѳлѳвлѳлт, манай тээвэрлэх чадвар, дэд бүтэц, логистик гээд олон зүйлээс хамаардаг. Гэтэл ариун цэврийн цаасны хэрэглээ буурах биш жамаараа жигд ѳсѳж байна. Үйлдвэрлэл хѳгжүүлж чадахгүй байгаа ч үүнийг нормаль гэх гээд байгаа юм. Гол нь зах зээл. Зах зээл оршиж байгаа цагт шийдэл олдож л таарна. Цаг хугацаа л хэрэгтэй.

Avatar

ИРГЭН 2019-12-16 66.181.167.254

ТА НАР ТЭГЭЭД ӨЧНӨӨН АЛТАН БӨГЖТЭЙ БАЙЖ ЯАГААД ХУЛГАЙ ХИЙЖ, АВИЛГА АВААД БАЙНА ?

Avatar

Bat 2019-12-16 174.219.25.37

Ene muu hujaa ooroo ih bayajsandaa

Avatar

Зочин 2019-12-16 202.55.188.86

Импортыг хүчээр хийх гэж сурвалжлагч нь мушгиж ойлгоод байна. Импортыг хүчээр хийх биш ээ. Импортыг битгий хорь гэх гэсэн байх. Импорт ихэснэ гэдэг нь нэг талаар дотоодын үйлдвэр хѳгжихгүй байгааг илтгэнэ. Гэхдээ нѳгѳѳ талаар эдийн засаг амьд байгааг илэрхийлж байгаа юм. Ланьдкрүйзерийн борлуулалт ѳсѳѳд байгаа нь ямар нэг байдлаар авилга ѳргѳжѳѳд байгаагийнх. Гэхдээ ингэлээ гээд тансаг машины хэрэглээг хэт хязгаарлах гэж дайрах нь утгагүй. Үүнийг зохицуулдаг механизмыг зохистой ашиглах ёстой.

Avatar

Зочин 2019-12-16 202.55.188.86

Тамир гээд ариун цэврийн цаас үйлдвэрлээд байхад бид обухов юмуу ливин хэрэглэхийг илүүд үзээд байдаг. Энэ нь бас цаанаа шалтгаантай. Хэн л тамираар бѳгсѳѳ арччихаад ѳдѳржин загатнуулж тарчилж явахыг хүсэхэв дээ. Гээд аргагүйдвэл бас л арчихаас ѳѳр замгүй. Гэхдээ ѳнѳѳдѳртѳѳ ливин авчих мѳнгѳ байна гэж би үзээд байгаа юм. Үүний үндсэн дээр 2 дахин их үнэтэй сонголтыг хийж байна. Халаасанд маань хэдэн тѳгрѳг байхаас үл шалтгаалаад хэрэглэгчийн ийм хандлага ѳѳрѳѳ зах зээлийг дэмжиж байдаг. Энэ нь м

Avatar

Зочин 2019-12-16 202.55.188.86

анай тохиолдолд импортыг хѳѳргѳдѳж байна. Орлогын хувьд бидний ѳсѳлт нь Хужаад гаргадаг жаахан нүүрснээс орж ирэх валют. Гэвч тэр маань түүхий эдийн үнэ, Хятадын тѳлѳвлѳлт, манай тээвэрлэх чадвар, дэд бүтэц, логистик гээд олон зүйлээс хамаардаг. Гэтэл ариун цэврийн цаасны хэрэглээ буурах биш жамаараа жигд ѳсѳж байна. Үйлдвэрлэл хѳгжүүлж чадахгүй байгаа ч үүнийг нормаль гэх гээд байгаа юм. Гол нь зах зээл. Зах зээл оршиж байгаа цагт шийдэл олдож л таарна. Цаг хугацаа л хэрэгтэй.

Avatar

Уншигч 2019-12-16 202.9.40.14

ОУВС гүйгээр улс орныхоо хөгжлийг төсөөлж чадахгүй байгаа иймэрхүү юмнууд өөрсдийгөө эдийн засагч гэх хэрэггүй. Нэг л их мэддэг царайлсан хоосон толгой.

Avatar

Зочин 2019-12-16 202.179.30.42

Чи өөрөө юу мэддэг аль түвшний хүн бэ, бичсэн байдлаас чинь харвал нилээд доогуур зиндааны хүн бололтой, нийгэм тархинуудаа сонсох ёстой болохоос чам шиг хэмжээг тоохгүй л дээ.

Avatar

Зочин 2019-12-16 66.181.180.104

Алтан бөгжөө зарж идээд дууссаны дараа талоноо ав хахах

Avatar

Худлаа ху ц аад бай 2019-12-16 66.181.183.55

Өөрөө шударга бусаар баяжсан хүний нэг.

Avatar

Зочин 2019-12-16 66.181.186.72

BERDAM MOLINA

Avatar

Зочин 2019-12-16 66.181.186.72

MAHTASH BENATAM HERDAM Hempal

Avatar

Зочин 2019-12-16 66.181.186.72

ZOLUDAM

Avatar

Зочин 2019-12-16 64.119.19.97

Ногоон хөгжил гээл өөрөө ногоон үс ногоон зангиа зүүчээл чалчидаг байсан одоо ямар өнгийн хөгжил байна саарал уу кккк хамелеон өвгөн бас юу горьдоов

Avatar

болор 2019-12-16 88.125.80.192

би хоцордын.
та хоцрох ёстой юу тээ.
үгүй л дээ гэхдээ би хоцордын. энэ үгийг мартаагүй байхаа сонгогчид. тэгээд ч болсон болоогүй улсдаа ямар ч нэмэргүй эдийн засагчид өчнөөн зуугаараа бна.. энэ өвөө банк дампууруулаад л явж байг … улсаа дампууруулаад хэрэггүй л

Avatar

Зочин 2019-12-16 202.21.108.40

Энэ дарваан сонгууль ойртчихсоныг мэдэрчихсэнүү, БИ ХОЦОРДЫН Ш ДЭЭ, ДАНДАА ХОЦОРДЫН аая үгүй мөн аатай бяртай байсаан өвөө хаха.

Avatar

Bold 2019-12-16 203.91.115.41

Ene shijgiin obgon odoo dutaachee

Avatar

АН-ын гишүүн 2019-12-16 192.82.78.249

Энэ чинь АН-ын гишүүн шүү дээ МАН-д пялдагапаж яваад ажилтай болсон одоо энэ хүнээс үнэн үг унахгүй ээ

Avatar

Зочин 2019-12-16 66.181.161.43

Ажлаа хийж чадаж байвал ямар ч намынх байсан хүлээн зөвшөөрч суръя. Ажлаа хийж чадахгүй бол өөрийн нам байсан ч шударгаар хариуцлага тооцъё. Одоо хэдүүлээ тэрний нам, энэний гэж туйлшрахаа больцгооё.

Avatar

Зочин 2019-12-16 66.181.179.232

НЭГ ИЙМ АЛИАЛАГЧ БАЙДАГ БИЛ ҮҮ ?

Avatar

Зочин 2019-12-16 43.228.131.45

Яамдаар дүүрсэн ах дүүсийг нутгийн ах дүүсийг яам яамаар яваад судлаад ажилчидаас нь асуугаад зайлуулаач ээ?? ажил хийх гэхээр ядаргаатай энийг яадаг юм тэрийг яадаг юм гэж асуугаад ах дүүс нутгийн атманууд төрийн нарийнаа дагаж мэргэжлийн бус газар суралцсаар байгаад төр дууслаа?? Мэргэжлийн хүмүүс хажууд нь мэргэжлийн ажлаа хийх гэж горьдож зогссоор байгаад гундаж цөхөрч дууслаа??

Avatar

Зочин 2019-12-16 43.228.131.45

Заавал ханиадахаараа тийм муухай хүмүүс натиахад бид жинхэнэ ориг Монголчууд ханиад хүрдэг юм??? Туйлширсан балай эзэнгүй үзлээ өөртөө хэл?? энэ чинь түүхийн нугачааг даваад ирсэн Монголчууд?? Та нараас болж улс эзэнгүйрч байна. Төрийн байгуулагад шахсан яамдад шахсан мэргэжлийн бс цүнх баригчидаа зайлуулаач ээ?? тэднийг төрийн албаны хууль гэдэг хөгийн юмаар далимдуулж мэргэжлийн бус газар нутгархаж гагнадагийг ард түмэн зогсоо?? Төрийн алба энэ цүнх барьсан нутгийн ах дүү нараас болж дууслаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж