Монголын Хуульчдын холбооны хоёрдугаар хуралдаан Төрийн ордны Их танхимд үргэлжилж байгаад түр завсарлалаа. Тус хуралдаанаар Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгчийг шинээр сонгох юм. Хуралдааныг түр завсарлуулахын өмнө холбооны ерөнхийлөгчид хуульч Б.Гүнбилэг, Б.Мөнхбат, Б.Батсайхан нар нэрээ дэвшүүлж, тус бүр хөтөлбөрөө танилцуулсан.
Завсарлагаан дууссаны дараа хуралдаанд оролцогчид Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид саналаа өгч, хамгийн олон санал авсныг нь сонгоно.
Сонирхуулахад, хоёр жилийн өмнө Монголын Хуульчдын холбоо байгуулагдаж, ерөнхийлөгчөөрөө н.Батсүхийг сонгож байжээ.
Г.ХОРОЛ