НӨАТ-ын урамшууллын 2019 оны арваннэгдүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг өнөөдөр /2019.12.15/ “Боловсрол” телевизээр орон даяар шууд явагдлаа. Энэ удаагийн тохиролд арваннэгдүгээр сарын 1-31 хооронд худалдан авалт хийсэн нийт 26 сая 307 мянга 511 баримт хамрагдсан байна. Хэдийгээр супер азтан тодороогүй ч 10 сая төгрөгийн дөрвөн азтан тодорсон байна.
- 3 орон таарсан, 30 мянга төгрөгийн азтан – 26 мянга 231 иргэн,
- 4 орон таарсан, 100 мянган төгрөгийн азтан – 2380 иргэн
- 5 орон таарсан, нэг сая төгрөгийн азтан – 228 иргэн
- 6 орон таарсан, 5 сая төгрөгийн азтан – 20 иргэн
- 7 орон таарсан, 10 сая төгрөгийн азтан – 1 иргэн тус тус азтан болж байна.
Энэ сарын супер сугалааны азтан тодроогүй тул дараагийн сарын урамшууллын хэмжээг 10 сая төгрөгөөр нэмэгдүүлэх зарчмаар супер сугалааны хонжворыг олгодог юм байна.
А.АНИР
Зочин 2019-12-15 59.153.84.70
Энэ сугалаа 100 хувь луйвар
Зочин 2019-12-15 124.158.95.187
АЙГААД ӨӨРСӨДДӨӨ ТААРУУЛСАНГҮЙ ДЭЭ. ГЭХДЭЭ БУСДААС БАС ХАРАМЛАЖ. ӨӨРСДӨӨ ЗОХИЦУУЛДАГ СУГАЛААГ ТЭГЖ ҮЗЭХЭЭС ӨӨР ЯАХАВ.
Зочин 2019-12-15 182.160.35.158
НӨАТ – аа 100% буцааж авъя. Энэ апп-ыг зохиосон програмист, татварынхны ах дүү амраг саданг азтан болгох гэж бид мөнгөө өгөх ёсгүй.
Зочин 2019-12-15 124.158.125.83
11 sar chini 30 honogtoi huuye.