Улаанбаатарт 11-13 градус хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2019.12.16-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 11-13 градус хүйтэн байна

Улаанбаатарт 11-13 градус хүйтэн байна

Өнөөдөр нийслэлд үүлшинэ. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12  метр. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 22-24 градус, бусад хэсгээр 16-18 градус, өдөртөө хүйтэрч, 11-13 градус хүйтэн байна.

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө шөнө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, маргааш өдөр ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, хүйтэрнэ.

2019 оны 12 дугаар сарын 15-ны 20 цагаас 12 дугаар сарын 16-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говь болон Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 18-23 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулсаар, өдөртөө зарим газраар ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 16-21 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө бүх нутгаар 6-11 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө зарим газраар ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 14-19 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө хүйтэрч бүх нутгаар 4-9 градус хүйтэн байна.

2019 оны 12 дугаар сарын 17-ноос 12 дугаар сарын 21-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 17-нд Хангай, Хөвсгөлийн уулс болон говийн бүсийн зүүн өмнөд хэсгээр, 18-нд нутгийн зарим газраар, 19-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи энэ сарын 17,18-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч, Дархадын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 22-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж