Ардчилсан намын ээлжит сонгууль эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.03.13-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын ээлжит сонгууль эхэллээ

Ардчилсан намын ҮЗХ-ны сонгууль энэ сарын сүүлээр болно. Үүний өмнө аймаг, дүүргүүдийн намын намын хороод хуралдаж, дотоод сонгуулиа хийх ёстой. Дотоод сонгуулиар аймаг, дүүргүүдийн намын хорооны гишүүдийн гуравны нэг нь ротацид орж дахин сонгогддог. Шинээр сонгогдсон гишүүдээс ҮЗХ болон УИХ-д нэр дэвшүүлэх гишүүдээ сонгох дүрэмтэй. Тиймээс аймаг, дүүргүүдийн намын хорооны дотоод сонгуулийг энэ сарын 15-ны дотор буюу ирэх даваа гариг гэхэд хийж дуусгахаар төлөвлөжээ. Тухайлбал өчигдөр Сонгинохайрхан дүүргийн намын хорооны сонгууль болсон боловч сонгуулийн дүнг будилаантай гэж үзэж дахин сонгууль явуулахаар болжээ. Дахин сонгуулийг маргааш явуулах юм байна. Мөн  энэ өдөр Сүхбаатар, Баянзүрх, Баянгол дүүргийн намын хороод хуралдаж, дотоод сонгуулиа явуулах юм байна.

Б.ЗАЯА  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж