Солонготын давааны замын эргэлттэй хэсэгт осол гарчээ | News.MN

Солонготын давааны замын эргэлттэй хэсэгт осол гарчээ

Солонготын давааны замын эргэлттэй хэсэгт осол гарчээ

Солонготын давааны замын эргэлттэй хэсэгт осол гарчээ

Солонготын даваанаас Архангай аймаг руу явах замд хоёр хоногийн өмнө ОХУ-аас Монгол руу зорчиж явсан автомашин осолдож, хоёр хүн хүндээр бэртэж, нисдэг тэргээр Улаанбаатар хотод хүргэгдсэн байна.

Улмаар уг осолдсон машинаа ачиж авахаар өчигдөр /2019.12.14/ хүмүүс очиход дахин нэг автомашин осолдсон байсныг албаныхан мэдээллээ. Уг ослын талаар нэгэн иргэн өөрийн фэйсбүүк хуудаснаа нийтлэхдээ “Солонготын даваанаас буудаг хэсгийн энэ эргэлт дээр анхаарлын тэмдэг болон өөр бусад осол аваараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг холбогдох газрууд нь яаралтай авах хэрэгтэй байна.

Уг хэсгийн эргэлт огцом учраас 34 дэх осол хоёр хоногийн өмнө гарсан, харин ОХУ-аас ирсэн автомашины осол нь яг энэ эргэлт дээр гарсан 35 дах осол боллоо. Хар өнгийн Ниссан Жукэ маркийн машинд хоёр иргэн /Монгол/ зорчиж явсан бөгөөд газар дээрээ нас барсан байдалтай аймшигт дүр зураг. Энэ олон осол болж олон хүний эрдэнэт амь, эрүүл мэнд, эд хөрөнгө хохирч байхад яагаад 34,35 гэж тоолохоос өөр арга хэмжээ авахгүй байгаа юм бэ? Нутаг дэвсгэрийн хувьд Архангай аймагт хамаардаг. Завхан Архангайн зааг нутаг юм. Увс, Завхан аймгийн иргэдийн зүүн зүгт зорчдог ганц зам. Архангайхан бараг явдаггүй болхоор тоодоггүй юм уу? Анхнаасаа үхлийн жалга бий болгож уг замын зураг хийсэн нөхдүүд үүнийг хараад эмзэглэдэг болов уу?” гэжээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Увсааас 2019-12-15 202.21.124.129

Хурд нөлөөлөн гэхдээ. Энэ газарт 34 дэх 35 дах осолууд гарц байхад арай сэтгэлгүй байна даа. Дарга цэрэг нар нь үхэж бйаж л нэг юм хөдлөх юм. 1 осол гарахад дүн шинжилгээ хийгээд яаралтай дараагийнхан арга хэмжээ авдаггүй гай гарч байна. Осол аваар гарч л байдаг Замын цагдаагийханы ажилдаа хариуцлаггүй хайнга хандаж байгаагийн илрэл шүү дээ.

Avatar

Зочин 2019-12-15 203.91.115.56

uraldaj shaaj bgaal ingee biz tsaanaasaa hurdaa tohiruulj orj irhed zugeershde

Avatar

Зочин 2019-12-15 202.9.40.91

Яаралтай арга хэмжээ авч дахин осол гаргахгүй байх нөхцлөөр хангаж замыг нь засъя

Avatar

Зочин 2019-12-15 66.181.180.148

зам барьсан малнуудаас хариуцлага нэхэх хэрэгтэй

Avatar

amarhan zasah yum bn ch dee.. 2019-12-15 59.153.114.56

ene gazariig ortgoj tsementeleed ogch bolon ch dee.temdeg tabiad hen harah yum be dee…eregiin ni haalt hashalt hiij ter habiig tsementelj orgon bolgood boloo ch de..

Avatar

Зочин 2019-12-15 182.160.32.79

Түрүү жил хүртэл их айхтар осол болсон ш дээ яагаад анхааруулах тэмдэг тавихгүй байгаам бээ хайран хүний амь эрүүл мэнд

Avatar

Зочин 2019-12-15 203.169.49.121

Ийм олон осол болоод байхад энэ замыг бариулсан яамны дарга, мэрэгжилтнүүд нв яагаад хариуцлага хүлээдэггүй юм бэ?

Avatar

фцуж 2019-12-15 172.58.21.162

баянхонгорын өлзийт сумын эргэлт шиг юм болжээ. өмнөх алдаанаасаа сургамж авахгүй юм даа

Avatar

зочин 2019-12-15 64.119.27.171

энд хурдаас хамаарахгүй осол гардаг газар дөнгөж 2 эрэгний ирмэг холбосон маш аюултай буруу зургааар баригдсан юм билээ. саяхан бидэнтэй бас яг энд ийм осол таарч тусалсан. зам тээврийн яам үүнийг барьсан зураг төслийг гаргасан балайнуудтай хариуцлага тооцоосой билээ. олон хүн амь нас эд хөрөнгөөрөө хохирч байгаа газар даа

Avatar

Зочин 2019-12-15 202.9.46.131

хурдаа хас л даа манайхаан

Avatar

Зочин 2019-12-15 202.9.46.131

харамсалтай юм аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж