"Сараал жагсаалт бол хямрал биш боломж" | News.MN

"Сараал жагсаалт бол хямрал биш боломж"

"Сараал жагсаалт бол хямрал биш боломж"

"Сараал жагсаалт бол хямрал биш боломж"

АНУ-ын Сангийн яамны Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх асуудал эрхэлсэн дэд сайд Маршалл Билингсли өнгөрсөн долоо хоногт Монгол Улсад айлчлав. Тэрбээр Монгол Улсыг саарал жагсаалтаас гаргах ажилд Засгийн газрыг дэмжин тусалж, зөвлөгөө өгч ажиллалаа. Маршалл Билингсли Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд Гадаад хэргийн сайд, Сангийн сайд, Хууль зүй, Дотоод хэргийн сайд нартай уулзжээ. Тэрбээр өнгөрсөн Баасан гарагт  News.mn, UB Post, iKon.mn, гэсэн гурван хэвлэлд ярилцлага өгсөн юм. Маршалл Билингслигийн ярилцлагыг хүргэж байна.

Тэрбээр “Юуны өмнө АНУ Монгол Улс болон Монгол Улсын ардчилал, бие даасан хараат бус байдлыг тууштай дэмждэг гэдгийг хэлмээр байна. Монгол Улсыг FATF-ын саарал жагсаалтад орсноос хойш АНУ-ын холбогдох албан тушаалтнууд Улаанбаатарт айлчиллаа. Энэ нь сүүлийн найман жилийн хугацаа дахь хамгийн олон айлчлал болж байгааг тэрбээр онцолсон юм”.

-Сэтгүүлч: -Монгол Улс Саарал жагсаалтад орсноор ямар эрсдлүүд тулгарах вэ. Таны бодлоор олон улсын банкууд Монгол Улсын банктай харилцах зардлаа өсгөх үү?

Маршалл Билингсли:- Саарал жагсаалт гэдэг бол эрсдлийг шударгаар үнэлэх баримт бичиг гэдгийг хэлье. Нийт 66 улс Саарал жагсаалтад орж, бас гарсан байдаг. Монгол Улс ч өмнө нь нэг удаа Саарал жагсаалтад ороод гарсан. Гол нь саарал жагсаалтаас гарахад анхаарах биш юуг засч залруулж, юун дээр анхаарал хандуулах шаардлагатай вэ гэдгийг тодорхойлж буй хэрэг. Миний бодлоор Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн жилийн хугацаанд олон хууль тогтоомж, журмаа шинэчилж, шинэ хууль гаргаж, маш сайн ажилласан. Дахиад ч хийх ажил их байна. Олон улсын банкууд саарал жагсаалтад орсны төлөө харилцах зардал нь нэмэгддэг гэж би бодохгүй байна. Харин тодорхойлсон зарим асуудлуудаа засч, залруулах хэрэгтэй.

Сэтгүүлч: -Тодорхойлсон асуудлууд гэж юуг хэлж байгаагаа тодруулахгүй юу?

Маршалл Билингсли: -Нэг зүйлд би их баяртай байгаа.  Монгол Улсын Засгийн газраас санхүүгийн гэмт хэргийг мөрдөн шалгах, хууль зөрчсөн хүмүүсийг шүүх, яллах нь бодит үүрэг гэсэн байр суурийг илэрхийлсэн. Санхүүгийн гэмт хэрэг маш олон төрөл байдаг. Өгсөн амлалтууд болон үргэлжилж байгаа мөрдөн байцаалтын ажиллагаанаас харахад Засгийн газар мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр үнэхээр тууштай ажиллана гэдэг ихээхэн итгэл төрүүлж байна.

Сэтгүүлч: -Өнгөрсөн жил ЖДҮХС-д холбогдсон улстөрчдийн хэргийг олон нийтэд ил болсон. Төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон энэ хэрэг одоо болтол эцэслэгдэн шийдэгдээгүй байгаа нь Монгол Улс Саарал жагсаалтад орсон нэг гол шалтгаан гэдэгтэй та санал нийлж байна уу?

Маршалл Билингсли: –Мөрдөн байцаалтад явж байгаа тул ямар ч асуудлын талаар би үг хэлэх боломжгүй. Харин санхүүгийн гүйлгээ олон улсын санхүүгийн системээр дамжиж байгаа эсэхийг баталгаажуулахын тулд банкуудтайгаа нягт хамтран ажиллах шаардлагатай. Яагаад гэвэл банкууд бол аюулгүй байдлын "хаалгач" гэсэн үг. Монгол Улсад маш сайн системтэй хүчтэй банкууд байгаа. Саарал жагсаалтын тухайд тодорхой хэсгүүдэд ахиц гаргах боломжтой зүйлс дээр ажиллаагүй байсан явдал анхаарал татсан.

Сэтгүүлч: -Саарал жагсаалтаас хурдан гарахын тулд манай улс хамгийн түрүүнд юу хийх шаардлагатай гэж та харж байна вэ?

Маршалл Билингсли: -Монгол Улсын Ерөнхийлөгч болон Засгийн газрын гишүүдтэй хийсэн бүх уулзалтаас харахад Засгийн газар хүчин чармайлт гаргаж ажиллаж байгаа нь маш тодорхой байна. Үүнд Сангийн сайдын үүрэг маш чухал. Үнэндээ бид Монгол Улсыг Саарал жагсаалтаас гарахад туслалцаа үзүүлэх зорилгоор техникийн мэргэжилтнүүдийнхээ нэгийг Элчин сайдын яаманд Сангийн атташегаар авчраад байна. FATF болон Засгийн газар хооронд тохиролцсон үйл ажиллагааны төлөвлөгөө нэлээд тодорхой байгаа. Нийт 40 өөр чиглэлд зөвлөмжүүд гарсан бөгөөд дээр хэлсэнчлэн маш олон ахиц дэвшил гарсан. Харин ирэх саруудад Засгийн газар өөрсдийн оруулсан хууль, тогтоомжийн үр нөлөө, хэрэгжилтийг харуулах  хэрэгтэй. АНУ ч олон чиглэлээр хамтарч ажиллах болно. Тухайлбал, үл хөдлөх хөрөнгө зуучлал, хилээр нэвтэрч буй бэлэн мөнгөний асуудлаар хамтарч ажиллана. Дээр дурдсанчлан мөрдөн шалгах чиглэлээр мөн хамтарч ажиллана. Хуулийн фирмүүд болон нягтлан бодох бүртгэлд үр дүнтэй хяналт тавих чиглэлээр бас хамтрах юм. Эдгээр нь FATF-аас анхаарах шаардлагатай хэмээн санал болгосон салбарууд.

Сэтгүүлч: -Монгол Улсыг Саарал жагсаалтад оруулахыг дэмжсэн орнуудын нэг нь АНУ байсан гэж сонссон. Үнэхээр тийм бол гол буруутгаж байгаа зүйл нь юу байсан бэ?

Маршалл Билингсли: -Энэ тухайд үг сонгохдоо болгоомжтой байхыг хүсч байна. Яагаад гэвэл энэ бол буруутгах үйл явц биш, харин үнэлж, дүгнэх үйл ажиллагаа юм. Стандартууд нь маш тодорхой бөгөөд улс орон бүр тэрхүү дэлхийн стандартаар үнэлэгддэг. Дэлхийн хэмжээнд эдгээр стандартыг тавьж буйн учир нь улс орнуудын санхүүгийн системүүд бүгд хоорондоо холбоотой болсон, тийм биз? Жишээлбэл, Монголын банкны систем нь Өмнөд Солонгостой илүү холбогдсон байдаг. Нэг улсын санхүүгийн зохицуулалтын системийн аюулгүй байдал бүхэл бүтэн дэлхийн санхүүгийн системийн аюулгүй байдалд нөлөөлдөг. Тиймээс үүнд хяналт тавих үйл явцад АНУ ихээхэн оролцоотой бөгөөд хяналтын энэ үйл явц шударга, үнэн зөв гэдэгт итгэдэг.

Сэтгүүлч: -Монголбанкны ерөнхийлөгч ирэх оны сүүл гэхэд Монгол Улсыг Саарал жагсаалтаас гарна гэж хэлсэн. Ийм хугацаанд гарах боломжтой юу?

Маршалл Билингсли: -Боломжтой байлгүй яах вэ. Бүх зүйл Засгийн газрын гарт байгаа. Зарим шинэ хуулийн хэрэгжилт үүнд чухал. Монголд ажиллах хугацаандаа бидний хийж буй ажлуудын нэг нь FATF-ын үнэлгээнд үр нөлөө үзүүлэх, хууль хэрэгжүүлэх арга хэмжээ авах боломжтой зарим салбарыг тодорхойлоход Засгийн газарт тус дэм болох мэдээллүүдийг хуваалцаж байна.

Сэтгүүлч: -Саарал жагсаалтад орсноор Монгол Улс, Монголын бизнес эрхлэгчид бусад улс оронтой хамтран ажиллахад бэрхшээл учрах уу?

Маршалл Билингсли: -Би тэгж бодохгүй байна. Саарал жагсаалт бол хяналт тогтолцоо муу байгаа тэр асуудлуудыг сайжруулахад л чиглэсэн үйл явц. Дэлхийн улс орон болгоны санхүүгийн системд ямар нэгэн сул тал байж л байгаа. Манай улсын хийж байгаа нэг ажил нь санхүүгийн гэмт хэргийг хянах, мөрдөн шалгах ажиллагааг сайжруулахад нь туслах замаар АНУ-ын санхүүгийн системийг хамгаалах юм. Монгол Улсад тулгараад байгаа ихэнх эрсдэл нь АНУ-ын маш сайн мэддэг асуудлууд юм. Тийм ч учраас манай Сангийн яам төлөөллөө Монгол дахь ЭСЯ-нд авчирч байгаа бөгөөд сайн туршлагаа авчирж байна гэсэн үг. Хэрхэн шийдсэн арга замуудаа бид санал болгоно. Ингэснээр хуулиуд болон зохицуулалтуудаа сайжруулахад тус дэм болно.

Үл хөдлөх хөрөнгө бол нэг сонгодог жишээ. АНУ-д энэ салбар том асуудал байв. Яагаад гэвэл үл хөдлөх хөрөнгө зуучлалаар дамжуулан мөнгө угаасан байдаг. Угаасан маш их хэмжээний мөнгөөр босгож, бий болгосон маш том барилга, орон сууцийг иргэд худалдан авах боломжгүй болтол үнэ нь өссөөр байдаг.

Сэтгүүлч: -Монгол Улсад ирэх 2020 онд УИХ-ын ээлжит сонгууль болно. Саарал жагсаалтад Монгол Улсыг оруулсан нь улс төрийн ямар нэгэн шалтгаантай байх боломжтой юу?

Маршалл Билингсли: –FATF-ын үйл ажиллагаа бол техник ажиллагаа бөгөөд зөвхөн санхүүгийн систем болон баримтад анхаарал төвлөрүүлдэг. Улс төрийн үүднээс үр дүнд нь  нөлөөлөх боломж олгодог үйл явц биш юм. Бүхий л улс оронд сонгууль болж, сонгуулийн үйл явцыг туулж байдаг. Тиймээс сонгуулийн талаар ярих шаардлагагүй болов уу. Харин олон улс орноос ирэх тусламжуудыг саатуулах нь томоохон сорилт болдог гэдэг утгаараа хилийн аюулгүй байдалд анхаарлаа хандуулахыг хүсч байна.

Сэтгүүлч: -Хилийн аюулгүй байдлын талаар илүү тодруулахгүй юу?

Маршалл Билингсли: -Засгийн газраас шийдэх шаардлагатай нэг зүйл бол иргэд хилээр их хэмжээний бэлэн мөнгө нэвтрүүлэхгүй байх тал дээр анхаарч, гаалийн хэрэгжилтийг нэмэгдүүлэх явдал юм. Хилээр бэлнээр оруулж ирж байгаа их хэмжээний мөнгөний ихэнх хэсэг нь ам.доллар байдаг. Бид үндэсний мөнгөн тэмдэгтээ мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх хэрэгсэл байхыг хүсэхгүй. Тиймээс энэ бол бидний мэдээлэл хуваалцаж байгаа бас нэг салбар. Монголын Засгийн газар ч шинэ технологи, шинэ чадварыг нэвтрүүлж эхэлж байгаа бөгөөд бид энэ тал дээр маш сайн дэмжиж байгаа.

Сэтгүүлч: -Шинээр зөвлөсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхэд та юу зөвлөх вэ?

Маршалл Билингсли: -Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ажил бол хэзээ ч дуусахгүй аялал. Монгол Улсын хувьд ч саарал жагсаалтаас гарсан ч, энэ шинэчлэл, тэмцлийн үйл ажиллагаа зогсох ёсгүй. Иймд үйл ажиллагааны төлөвлөгөөгөөг ирээдүйн хөгжлийн зураглал болгон харахыг санал болгож байна.  Саарал жагсаалт бол хямрал биш, харин үүнийг боломж гэж харах хэрэгтэй.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

М 2019-12-15 202.55.188.36

Одоо янкуудтай янаглах цаг болстм байлгүйдэ хаха

Avatar

Зочин 2019-12-15 64.119.26.242

Монгол улс 1990 онд Америкийн колони болсон юм байж л дээ.

Ердөө л Орос даргаа Америк зөвлөхөөр сольсон юм байна.

1911 онд Манж эзнээсээ салаад 1919 онд Хятад эзэнтэй болсонтой ав адил.

Avatar

Зочин 2019-12-15 192.82.72.203

Bolomjguig oorchloh n bloombergtv

Avatar

Иргэн 2019-12-15 59.153.114.78

Энэ янк одоо юу юм?! Монгол эд нарт ямар хамаатай юм. Юу шиншилж ирсийм бэ. Монгол төрд эд нарын заавар лутаж гэнэ! Дахиад "Арлчиллын азийн загвар" энэ тэр гэж солиорох нь уу

Avatar

Zoshin 2019-12-15 202.55.188.90

!!!???

Avatar

Зочин 2019-12-15 202.55.188.90

Монгол хүн бүр анхаарах хэрэгтэй Ямар хууль гархыг яаж зөвлөсөн талаар ……

Avatar

Зочин 2019-12-15 202.55.188.90

Хуулиа энэ нөхдийн заавраар хийж батлах ажил гарах нээ .Мэдлэггүй УИХын гишүүдэд амар байх даа

Avatar

Зочин 2019-12-15 66.181.182.193

Саарал жагсаалт бол засгийн газрын тэнр дотроо сангийн сайд хариуцах ажил гэдгийг энэ хүн шууд хэлсэн байна.

Avatar

zo 2019-12-15 202.9.46.106

Саарал бол зүгээрл өнгө гэж бүү сан лаларуудааа энэ оронд хөрөнгө оруулахад асуудалтайл гэсэн анхааруулга хулгаач ихтэй хууль нь үйлчилдэггүй гэж байгааа юмдаааа

Avatar

Сараал 2019-12-15 24.61.227.87

Сараал гэж Монгол үг байхгүй. Болор дуран гэдэг чинь ажилладаг юм уу?

Avatar

СҮРЭН 2019-12-15 139.5.216.101

НЯМДОРЖ "МАШ САЙН АЖИЛЛАСАН" ГЭСЭН БИЧТИГ ӨГӨӨЧ ГЭЖ ГУЙСНЫГ АСУУХГҮЙ ЯАВАА СЭТГҮҮЛЧЭЭ? ӨӨР ҮР ДҮН ГЭЖ БАЙХГҮЙ.

Avatar

zailtsgaa 2019-12-15 59.153.113.107

negmusun ene olon darga nard tsalin nemegdel igch bhaar shuud usa heden hun avchiraad ajilulay

Avatar

Зочин 2019-12-15 202.179.31.86

жидүмбаа энхбаяр мэтийн толгойг авах хэрэгтэй

Avatar

Зочин 2019-12-15 202.179.27.11

Ямар тэнэг тэнэг асуулт тавьдаг сэтгүүлч вэ… Тоть шиг "саарал жагсаалт" л гээд байх юм. Цаад хүн нь хариулаад байхад ярьж буй юмыг нь ойлгохгуй дахин дахин нэг юмаа асуудаг мангар сэтгүүлч вэ …..

Avatar

болдоо 2019-12-15 202.126.89.139

ойлгохгүй байгаа юм шиг дахин дахин саарал гээд байхын ….

Avatar

Зочин 2019-12-15 66.181.185.64

Harin tiim, sanaa zovmoor um

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж