АНУ-ын бараанд тавих татвараа Хятад цуцаллаа | News.MN

АНУ-ын бараанд тавих татвараа Хятад цуцаллаа

АНУ-ын бараанд тавих татвараа Хятад цуцаллаа

АНУ-ын бараанд тавих татвараа Хятад цуцаллаа

БНХАУ АНУ-ын зарим бараа, бүтээгдэхүүнд тавих гаалийн татвараа цуцалсныг төрийн зөвлөлийн гаалийн татварын комиссоос мэдээллээ. Хоёр улс худалдааны хэлэлцээний эхний шатад тохиролцсон учраас өнөөдрөөс /2019.12.15/нэмэлтээр хэрэгжиж эхлэхээр товлосон зарим татварыг цуцалсан аж. Тухайлбал, АНУ-аас импортоор авч буй эрдэнэ шиш, гурил, автомашины сэлбэг техникт Хятадаас гаалийн нэмэлт татвар тогтоохоор төлөвлөсөн байв.

Харин АНУ-ын талаас Хятадын 250 тэрбум ам.долларын импортын бараа, бүтээгдэхүүнд 25 хүртэл хувийн гаалийн татвар ноогдуулаад байгаа юм.

Баасан гаригт болсон хэлэлцээрт Хятад нь АНУ-аас ирэх хоёр жилийн хугацаанд 200 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа, бүтээгдэхүүнийг импортоор авахаар тохиролцсон тухай албаныхан мэдээлжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж