ҮСХ: 15 мянган залуу ажилтай хэр нь өөр ажил хайж байна

Хуучирсан мэдээ: 2019.12.15-нд нийтлэгдсэн

ҮСХ: 15 мянган залуу ажилтай хэр нь өөр ажил хайж байна

ҮСХ: 15 мянган залуу ажилтай хэр нь өөр ажил хайж байна

Үндэсний статистикийн хорооны гаргасан судалгаагаар 2019 оны арваннэгдүгээр сарын байдлаар хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүргүүлсэн иргэд 36.1 мянга байгаа ажээ. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.6 хувиар, өмнөх сарын мөн үетэй харьцуулахад 3.5 хувиар тус тус буурчээ.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэдийн 21.1 мянга нь ажилгүй иргэд байгаа бол 15 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд ажээ. Үүнээс 11.2 мянган нь буюу 53 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол 368 буюу 1.7 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй, 56.4 хувь нь буюу 15-34 насны залуучууд байна

2019 оны эхний 11 сард ажилгүй 76.9 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 22.5 мянган иргэн ажил зуучлагдаж орж, 58.2 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа гэсэн шалтгаанаар бүртгэлээс хасагджээ.

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж