АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх долоо хоногийн эхээр Афганистан улсаас 4000 орчим цэргээ эргүүлэн татах төлөвлөгөөг танилцуулах гэнэ. АНУ-ын албаныхны мэдээлснээр Афганистанд өдгөө 13 мянга орчим америк цэрэг үүрэг гүйцэтгэж байна.
Эргүүлэн татах шийдвэр нь Талибантай хийж буй яриа хэлэлцээний нэг хэсэг аж. Афганистаны асуудлыг хариуцсан тусгай төлөөлөгч Залмай Халилзад ирэх долоо хоногт Талибан бүлэглэлтэй дипломат яриа хэлэлцээг эргэн сэргээхээр хичээж буй юм. Тус хэлэлцээ өнгөрсөн есдүгээр сард зогссон билээ.
Эх сурвалж: NBC News