Зайсанд зураг авсан Солонгос драм нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2019.12.15-нд нийтлэгдсэн

Зайсанд зураг авсан Солонгос драм нээлтээ хийлээ

Зайсанд зураг авсан Солонгос драм нээлтээ хийлээ

Ази даяараа цацагдах өдрийг нь хүлээсэн Өмнөд Солонгосын “Хайрын ослын буулт” гэх телевизийн цуврал өчигдөр /2019.12.14/ нэгдүгээр ангиа үзэгчдэд хүргэлээ. Тус киноны зураг авалтын зарим хэсгийг Монгол Улсад авсан нь олны анхаарлыг татсан билээ. Тодруулбал, өнгөрсөн есдүгээр сард жүжигчин Хён Бин болон Сун Ей Жин нар Зайсанд байрладаг “River Garden” хотхонд хэд хоног байрлан, зураг авалтаа хийсэн билээ.

Киноны үйл явдалд Сун Ей Жин бол амжилттай бизнес эмэгтэйн дүрийг бүтээдэг бөгөөд түүний амьдралыг Өмнөд Солонгосын жирийн иргэдийн мөрөөдөж л чадах элит хэв маягийг дүрслэн харуулах аж. Харин Хён Бин бол хилийн тагнуулчдын эсрэг тусгай үүрэг гүйцэтгэдэг Хойд Солонгосын цэргийн дүрийг бүтээжээ. Киноны зураг авалтыг Өмнөд Солонгосын Чэжү, Чонжү арлуудад хийсэн ба зарим хэсгийг Швейцарь, Монгол Улсад хийжээ.

“tvN” телевизийн амралтын өдрүүдэд үзэгчдэд хүрэх цувралын шинэ ангиуд Өмнөд Солонгост цацагдсаныхаа дараа шууд Netflix сайтад орох ажээ. Тус цувралд Ази, Латин Америк болон англи хэлтэй орнуудад хэдийн цацагдаж эхэлсэн ч Европ, Японд ирэх 2020 оны хоёрдугаар сараас гарч эхэлнэ.

Эх сурвалж: Forbes, allkpop

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
ЗөвЗөв
16
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж