Шилдэг дайчдын шинэ жил боллоо

Хуучирсан мэдээ: 2019.12.15-нд нийтлэгдсэн

Шилдэг дайчдын шинэ жил боллоо

Шилдэг дайчдын шинэ жил боллоо

Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ үнэнчээр биелүүлж, эх орноо батлан хамгаалах эрхэм үйлсэд шамдан суралцаж, үеийн нөхдөө манлайлан албаа хаасан цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдын “Шилдэг дайчдын шинэ жил”-ийн арга хэмжээг Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабаас хоёр дахь удаагаа зохион байгуулжээ.

“Шилдэг дайчдын шинэ жил”-ийн арга хэмжээнд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга хошууч генерал Р.Сүхбат болон БХЯ, Зэвсэгт хүчний удирдах албан тушаалтнууд оролцож, шилдгээр шалгарсан байлдагч, түрүүч, гэрээт цэргийн алба хаагчдад хүндэтгэл үзүүллээ.

Мөн энэхүү арга хэмжээнд зэвсэгт хүчний нийт 22 ангиас сурлага, сахилга, ажил хөдөлмөр, амжилт бүтээл, авьяас билгээрээ шалгарсан 14 цэргийн гэрээт, 41 хугацаат цэргийн алба хаагч нийт 55 дайчид хамт алба хааж буй нөхдөө манлайлан шалгаран оролцлоо.

“Шилдэг дайчдын шинэ жил”-ийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн цэргийн гэрээт болон хугацаат алба хаагчдын амжилт бүтээлийг товч дурьдвал:

  • Дорнод аймгийн Халх гол сумын “Шинэ сум” төсөл
  • Нефть боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил
  • Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт зэрэг улс орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцжээ.

Үүний зэрэгцээ, олон улсын “Цэргийн наадам”-ын хүрээнд анх удаа Монгол Улсад зохион байгуулагдсан морин цэргийн “Аравт” олон улсын уралдаан, Орос-Монгол хамтарсан “Сэлэнгэ 2019”  тактикийн хээрийн сургуульд улсаа төлөөлөн оролцож, бөхийн болон бүжгийн спортоор олон улсад өндөр амжилт үзүүлсэн онцгой гавьяатай цэргийн алба хаагчид оролцож байна.

Арга хэмжээг нээж хошууч генерал Р.Сүхбат "Улиран одож буй 2019 онд Зэвсэгт хүчин дэвшүүлсэн зорилго, зорилтоо бүрэн хэрэгжүүлсний дүнд бие бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, улс орны бүтээн байгуулалтад оролцох талаар ихээхэн дэвшил гарч, монгол цэргийн сүр хүч, цог золбоог олон улсад таниулсан амжилт бүтээлээр дүүрэн жил байлаа. Энэ онд явагдсан олон чухал арга хэмжээнд цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчид идэвх зүтгэлтэй оролцсоныг баярын энэ өдөр бахархан дурсаж байна" хэмээн онцлов.

Шилдэг дайчдын шинэ жилийн баярт урлагийн тоглолтоос гадна эх үрсийг уулзуулах баярт үйл явдал тохиолдож, байлдагч нар бүжгийн үзүүлбэрээрээ мөн бэлэг барьсан юм.

  

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж