Путиныг эсэргүүцсэн жагсаал Киев хотноо болов

Хуучирсан мэдээ: 2015.10.02-нд нийтлэгдсэн

Путиныг эсэргүүцсэн жагсаал Киев хотноо болов

Украины нийслэл Киев хотноо олон мянган хүн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинийг эсэргүүцэж, жагссан тухай “TASS” агентлаг мэдээллээ. Жагсагчид Москвагийн удирдлагуудыг Крымийн хойгийг чөлөөлж, салан тусгаарлагчдыг зэвсгээр хангахаа зогсоохыг шаардсан байна. Тус жагсаалд 1200 орчим хүн нэгдсэн бөгөөд ихэнх нь багш, сурган хүмүүжүүлэгчид байсан гэв. Салан тусгаарлагчдаас болж зүүн хязгаарын Донецк, Луганск мужийн иргэд хүндхэн байдалд амьдарч байгаа юм. Энэ хугацаанд ойролцоогоор 8000 хүн амиа алджээ. НҮБ-ын Хүүхдийн сангаас мэдээлснээр “Зүүн хязгаарт амьдарч буй 2000 гаруй хүүхэд өнөөдрийг хүртэл сургуульд явж чадахгүй байна” гэсэн байна.

Г.ТУУЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж