Абэ Шинзо Энэтхэгт хийх айлчлалаа цуцлав | News.MN

Абэ Шинзо Энэтхэгт хийх айлчлалаа цуцлав

Абэ Шинзо Энэтхэгт хийх айлчлалаа цуцлав

Абэ Шинзо Энэтхэгт хийх айлчлалаа цуцлав

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо Энэтхэг улсад хийхээр төлөвлөсөн айчлалаа цуцалжээ. Учир нь Энэтхэгт Засгийн газрын эсрэг эсэргүүцлийн жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж, хоёр хүн  бууны суманд өртөж, амь үрэгджээ. Энэтхэгийн Засгийн газраас баталсан иргэний бүртгэлийн тухай шинэ хуулийг эсэргүүцэн Дэли хотноо оюутнууд жагсаал зохион байгуулсан аж.

Энэтхэгийн иргэний бүртгэлийн шинэ хууль нь исламын шашинт бус хөрш орнуудаас ирж буй үндэсний цөөнхийг иргэншил авахад илүү хялбар болгожээ. Гэвч шинэ хууль нь Энэтхэгийн хойд хэсгийн оршин суугчид хөрш Бангладеш улсаас ирж буй дүрвэгсдийн тоог огцом нэмэгдүүлнэ хэмээн эсэргүүцжээ. Улмаар тус мужид цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарч, хоёр хүн амь үрэгдсэн байна.

Эсэргүүцлийн жагсаалд Дэли хотын оюутнууд нэгджээ. Цагдаа нар болон оюутнуудын хооронд мөргөлдөөний үеэр 100 гаруй хүн гэмтэж бэртсэн байна.

Эх сурвалж: The Telegraph

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

setgvvlchee medee sain unshaad vzee 2019-12-15 59.153.114.56

medeegee sain unshij hyanaj baimaar bnaa. bangelidash uls enhthegiin zvvn urid talid baidag 130 say hvntei delhiin hamgiin yduu oron tul hel soel oirtsoloo tul enhthegd iheer irj tsagaachildag bolobch ted bol musilmanuud tul enhthegiin ard tvmen bolgoomjilj bna.. enhtheg ulsd oort ni 120 say musilmanuud amidardagaa. enhtheg ulsiig hindi shashint enhtheg musilman shashint pakistan uls gej hubaahad bengalichuud musilman shashint tul zvvn pakistan ulsd hubaagda

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж