Японы Ерөнхий сайд Абэ Шинзо Энэтхэг улсад хийхээр төлөвлөсөн айчлалаа цуцалжээ. Учир нь Энэтхэгт Засгийн газрын эсрэг эсэргүүцлийн жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж, хоёр хүн бууны суманд өртөж, амь үрэгджээ. Энэтхэгийн Засгийн газраас баталсан иргэний бүртгэлийн тухай шинэ хуулийг эсэргүүцэн Дэли хотноо оюутнууд жагсаал зохион байгуулсан аж.
Энэтхэгийн иргэний бүртгэлийн шинэ хууль нь исламын шашинт бус хөрш орнуудаас ирж буй үндэсний цөөнхийг иргэншил авахад илүү хялбар болгожээ. Гэвч шинэ хууль нь Энэтхэгийн хойд хэсгийн оршин суугчид хөрш Бангладеш улсаас ирж буй дүрвэгсдийн тоог огцом нэмэгдүүлнэ хэмээн эсэргүүцжээ. Улмаар тус мужид цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарч, хоёр хүн амь үрэгдсэн байна.
Эсэргүүцлийн жагсаалд Дэли хотын оюутнууд нэгджээ. Цагдаа нар болон оюутнуудын хооронд мөргөлдөөний үеэр 100 гаруй хүн гэмтэж бэртсэн байна.
Эх сурвалж: The Telegraph