Хойд Солонгос: АНУ-тай яриа хэлэлцээ хийх шаардлага алга | News.MN

Хойд Солонгос: АНУ-тай яриа хэлэлцээ хийх шаардлага алга

Хойд Солонгос: АНУ-тай яриа хэлэлцээ хийх шаардлага алга

Шинэ оны өмнөхөн АНУ болон Хойд Солонгосын харилцаа улам хурцдаж байна. Тодруулбал, БНАСАУ өчигдөр /2019.12.14/ Сохэ пуужин хөөргөх талбайгаас ээлжит туршилтаа хийжээ. Энэ тухай Хойд Солонгосын мэдээллийн төв агентлаг тус улсын Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний академийн мэдээлэлд үндэслэн мэдээлжээ.

Тус агентлагийн мэдээлж буйгаар “Намын төв хороо манай Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний академийн эрдэмтдэд халуун баяр хүргэсэн байна. Батлан хамгаалах үйлст гарч буй энэхүү үр дүнд БНАСАУ-ын стратегийн цөмийн аюулаас хамгаалах найдвартай түвшнийг нэг шат нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой" гэв.

Хойд Солонгос улс 2018 оны долдугаар сард Пеньян Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах ажлын хүрээнд пуужин хөөргөх талбайгаа хэсэгчлэн буулгаж байсан ч тэдгээр ажил нь удалгүй зогссон бөгөөд ийнхүү ээлжит туршилтаа хийжээ.

Хэдийгээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгостой сайн харилцаатай байгаа гэж мэдэгдсэн ч Пеньян Вашигтон руу хандсан хэд хэдэн хурц мэдэгдлийг сүүлийн үед хийгээд байгаа билээ.

Тодруулбал, 2019 оны арванхоёрдугаар сарын 09-нд НҮБ-д суугаа Хойд Солонгосын байнгын төлөөлөгч Ким Сон "Вашингтон болон Пеньян хэлэлцээний үед яригдсан Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах асуудал өнөөдөр Хойд Солонгосын хувьд чухал асуудал байхаа больсон" гэж мэдэгдэв.

Тэрбээр хэлэхдээ “Өнөөдөр бидэнд АНУ-тай хэлэлцээгээ үргэлжлүүлэх шаардлага алга. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах асуудал цаашид яриа хэлэлцээний сэдвийн жагсаалтад дахиж багтахгүй” гэв.

Үүний зэрэгцээ Хойд Солонгосын Гадаад хэргийн сайдын орлогч Ли Тхэ Сон АНУ-д барих зул сарын бэлэг байгаа тухай мэдээлж байв. Арванхоёрдугаар сарын 10-нд Ази Номхон далайн бүс нутаг хариуцсан Солонгосын төлөөлөгч Ким Ён Чхоль Трампыг  "Солиотой өвгөн" хэмээн нэрлэж байв.

Харин АНУ-ын тэргүүн Дональд Трамп "Хэрвээ Хойд Солонгос улс дайсагнасан хэвээр байх юм бол бүхнээ алдах болно" гэж твиттерт жиргэсэн юм.

Үүний хариу болгож, Хойд Солонгос улс мэдэгдэл гаргасан. Тус мэдэгдэлд "Бид юугаа ч алдахгүй. Хэрвээ АНУ дахин биднийг заналхийлсэн ч тэд бидний тусгаар тогтнол, хүч чадал, АНУ-ыг чиглэсэн бидний хилэн хэзээ ч дарж чадахгүй. Бид дахин үйлдэл хийвэл Трамп гайхах болно гэсэн. Мэдээж, тэр гайхах болно. Бид түүнийг алмайруулах болно" гэж дурдсан байв.

Хойд Солонгосын энэхүү үйлдэл нь АНУ, Хойд Солонгосын яриа хэлэлцээ дорвитой шийдэлд хүрээгүй бөгөөд АНУ-ыг тавьсан хориг арга хэмжээгээ цуцлахыг шаардаж буй Хойд Солонгосын сануулга гэж судлаачид үзэж байгаа ажээ.

Эх сурвалж: RT

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-15 166.216.158.141

The US

Avatar

mongol 2019-12-15 193.91.98.156

zochin nertei uhaangui tarhi ugaalguulsan n**** mini Uls oron jinhene erh choloo gej iim baidag yum malaa bid shal hudlaa aij hamag bayalgaa uhuulj oorsdoo hoosorch baigaag Ardchilal erh choloo geh uu Ardchilal gesen hudlaa ugeer bidniig mohooj baigaag oilgoh tsag bolson Oyutolgoig shuud zogsoogood naad luivarchidaa hooj garga

Avatar

Зочин 2019-12-15 202.9.46.177

АНУ ЭДНИЙ УДИРДАГЧ НАРЫГ ГАЗРЫН ХӨРСНӨӨС АРЧААД ХАЯЧИХААЧДЭЭ АРД ТҮМЭНД НЬ ЭРХ ЧӨЛӨӨ ОЛГОЁ Л ДОО ЭНЭ МАНГАР БАЦААН БҮР ТЭНЭГТЭЭД БОЛОХОО БАЙЛАА

Avatar

Хавагнасан тэнэг тархи 2019-12-15 103.212.118.99

Чи юу вэ. Чи энд хоосон эрх чөлөөгөөр 30 жил юу хийв. Эх нутгаа ухуулаад чихэн дүлиы явахыг эрх чөлөө гэдэг юм уу

Avatar

Зочин 2019-12-15 202.21.107.68

АНУ ХОЙД СОЛОНГСЫГ УСГАЖ ДИЙЛЭХГҮЙ ХОЁЛУУЛАА ГАЗРЫН ХӨРСНӨӨС АРЧИГДАНА…АНУ -Г ГАЗРЫН ХӨРСНӨӨС АРЧИГДААСАЙ…

Avatar

Зочин 2019-12-15 202.55.191.130

Chi ne uuruu USA-tei shuud daisagnaj chadahgui bolhoor huurhi KIM-g nohoid bairdag mod bolgon ashiglaj bgam bndaaa. North Korea bol uursduu shuud iim yariad tom tom tsor tsor geed bh uls bish bolomj tedend bhgui ard n medee China agaa nar yu heleh yug yarih geed buhniig n heleed zaagaal tanaih dain hiivel agaan araas n buh talaar demjin geel China uhaan gej iimel nariin shuudee tsaaduul chine uursduu dotoodoo asuudal ihtei tegeed bas USA-tei hudaldaanii dain geed asuudal ih bg

Avatar

Зочин 2019-12-15 192.82.73.147

Ер нь хоёр Солонгосыг яг ийм чигээр нь хадгалаад байх маш их сонирхол АНУ-д байгаа юм шүү дээ, ялангуяа энэ бандгар бацааныг үхүүлчилгүй ингээд худлаа хуцуулаад байлгаад байх нь Орос Хятад Японд их ашигтай юм

Avatar

Зочин 2019-12-15 64.119.21.155

Тэгвнл Ким байгаа бүхнээсээ хагацах нь. Иракийн Саддам Хуссейн шиг. Одоо яая гэхэв, уйлах хүүхдийн юу урд өдрөө яана гэдэг бил ээ?

Avatar

Zochin 2019-12-15 202.55.191.130

Kim-d ar tal baiga ter n China. Sadamd yu bsn gej? yuch bgaagui shuudee harinch hil zalgaa uls orontoigoo dain tulaan hiitsen bsn geed daisan olon bsn shuude. Kim-iin ard Chine bas dalguur Russia bg manai 2 hursh uursduu dain hiihgui hunii garaag baaduug n oligtoihon changalaj bgaal tavichih bodoltoi uursdund n ersdel bagatai. Ukraine-iig haraldaa Russian daind shuud oroltsoogui zugeerl hulsnii tserguudee yavuulaal buun dain bolgood haychihaj chadaj bgazdeee kkk

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж