Хойд Солонгос: АНУ-тай яриа хэлэлцээ хийх шаардлага алга

Хуучирсан мэдээ: 2019.12.15-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос: АНУ-тай яриа хэлэлцээ хийх шаардлага алга

Шинэ оны өмнөхөн АНУ болон Хойд Солонгосын харилцаа улам хурцдаж байна. Тодруулбал, БНАСАУ өчигдөр /2019.12.14/ Сохэ пуужин хөөргөх талбайгаас ээлжит туршилтаа хийжээ. Энэ тухай Хойд Солонгосын мэдээллийн төв агентлаг тус улсын Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний академийн мэдээлэлд үндэслэн мэдээлжээ.

Тус агентлагийн мэдээлж буйгаар “Намын төв хороо манай Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний академийн эрдэмтдэд халуун баяр хүргэсэн байна. Батлан хамгаалах үйлст гарч буй энэхүү үр дүнд БНАСАУ-ын стратегийн цөмийн аюулаас хамгаалах найдвартай түвшнийг нэг шат нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой" гэв.

Хойд Солонгос улс 2018 оны долдугаар сард Пеньян Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах ажлын хүрээнд пуужин хөөргөх талбайгаа хэсэгчлэн буулгаж байсан ч тэдгээр ажил нь удалгүй зогссон бөгөөд ийнхүү ээлжит туршилтаа хийжээ.

Хэдийгээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгостой сайн харилцаатай байгаа гэж мэдэгдсэн ч Пеньян Вашигтон руу хандсан хэд хэдэн хурц мэдэгдлийг сүүлийн үед хийгээд байгаа билээ.

Тодруулбал, 2019 оны арванхоёрдугаар сарын 09-нд НҮБ-д суугаа Хойд Солонгосын байнгын төлөөлөгч Ким Сон "Вашингтон болон Пеньян хэлэлцээний үед яригдсан Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах асуудал өнөөдөр Хойд Солонгосын хувьд чухал асуудал байхаа больсон" гэж мэдэгдэв.

Тэрбээр хэлэхдээ “Өнөөдөр бидэнд АНУ-тай хэлэлцээгээ үргэлжлүүлэх шаардлага алга. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах асуудал цаашид яриа хэлэлцээний сэдвийн жагсаалтад дахиж багтахгүй” гэв.

Үүний зэрэгцээ Хойд Солонгосын Гадаад хэргийн сайдын орлогч Ли Тхэ Сон АНУ-д барих зул сарын бэлэг байгаа тухай мэдээлж байв. Арванхоёрдугаар сарын 10-нд Ази Номхон далайн бүс нутаг хариуцсан Солонгосын төлөөлөгч Ким Ён Чхоль Трампыг  "Солиотой өвгөн" хэмээн нэрлэж байв.

Харин АНУ-ын тэргүүн Дональд Трамп "Хэрвээ Хойд Солонгос улс дайсагнасан хэвээр байх юм бол бүхнээ алдах болно" гэж твиттерт жиргэсэн юм.

Үүний хариу болгож, Хойд Солонгос улс мэдэгдэл гаргасан. Тус мэдэгдэлд "Бид юугаа ч алдахгүй. Хэрвээ АНУ дахин биднийг заналхийлсэн ч тэд бидний тусгаар тогтнол, хүч чадал, АНУ-ыг чиглэсэн бидний хилэн хэзээ ч дарж чадахгүй. Бид дахин үйлдэл хийвэл Трамп гайхах болно гэсэн. Мэдээж, тэр гайхах болно. Бид түүнийг алмайруулах болно" гэж дурдсан байв.

Хойд Солонгосын энэхүү үйлдэл нь АНУ, Хойд Солонгосын яриа хэлэлцээ дорвитой шийдэлд хүрээгүй бөгөөд АНУ-ыг тавьсан хориг арга хэмжээгээ цуцлахыг шаардаж буй Хойд Солонгосын сануулга гэж судлаачид үзэж байгаа ажээ.

Эх сурвалж: RT

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж