Энэ бол Сонгинохайрхан дүүргийн Ар гүнт дэх зуслангийн байшин. Байшингийн дээвэр хэсэгтээ нарны үүсгүүр байршуулснаар өрхийн хэрэгцээнээс илүү гарсан цахилгааныг төвийн сүлжээнд нийлүүлж, орлого олох боломжтой ажээ.
Эрчим хүчний тархмал үүсгүүр, ухаалаг сүлжээг Монгол оронд түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн энэ судалгааг МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн их сургуулийн Сэргээгдэх эрчим хүчний дэд профессор Д.Баясгалангаар ахлуулсан баг хийсэн байна. Энэ шийдлийг бүх төрлийн байр сууцанд суурилуулах боломжтой.
Байшингийн талаар Д.Баясгалантай холбогдож лавлахад “Байшингийн хувьд нийтдээ 160 гаруй метр квадрат хэмжээтэй. Нарны үүсгүүрийн хүчин чадал нь 22 киловатт. Айл өрхийн тархмал үүсгүүр гэж байдаг. Өрхийн цахилгаан хэрэглээгээ өөр дээрээ үүсгээд хангах зорилготойгоор туршиж үзэж байна. Байшин маань цахилгаан халаалттай. Мэдээж туршилт судалгааны гэдэг утгаараа үнэ өртгийн хувьд өндөр гарна. Энэ өртгийг жишиг болгох нь өрөөсгөл юм. Гэхдээ айл өрхийн зориулалттайгаар 3-5 киловаттаар ашиглаж болно” гэдгийг хэлж байв.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ