“Хөмөргөн гурвалжин” жүжгийг ЮНЕСКО-гийн тайзнаа тоглолоо

Хуучирсан мэдээ: 2019.12.15-нд нийтлэгдсэн

“Хөмөргөн гурвалжин” жүжгийг ЮНЕСКО-гийн тайзнаа тоглолоо

“Хөмөргөн гурвалжин” жүжгийг ЮНЕСКО-гийн тайзнаа тоглолоо

“Хөмөргөн гурвалжин” этно бүжгэн жүжгийг арванхоёрдугаар сарын 12-ны өдөр Парис дахь ЮНЕСКО-гийн төв байранд зохион байгуулсан ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 40 дүгээр чуулганы үеэр дэлхийн 193 орны зочид төлөөлөгчид бүхий дэлхийн тайзнаа амжилттай тогложээ.

“Хөмөргөн гурвалжин” бүжгэн жүжгийг 2015 онд Соёл урлагийн их сургуулийн багш, оюутны судалгаанд суурилж бүтээсэн этно бүжгэн жүжиг юм.

“Ардын урлаг, бүжиг судлалын профессорын баг”-ийн ахлагч, тэргүүлэх профессор С.Дулам Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл уулан дахь хүрлийн үеийн дөрвөлжин булшны ханан хадны ирмэг дагуулан сийлсэн “32 хүнт” хэмээх хадны зургийн нэгэн мөчлөгийг эртний харын хартай бөөг оршуулах зан үйлийн бүжиг хэмээн тайлан тайлбарлаж, цомнолыг бичин, Гавьяат жүжигчин Д.Энхгэрэл найруулан дэглэж, Д.Ариунболд хөгжмийг бичиж, зураач Б.Нямхүү тайзны заслыг хийж, Б.Нандин-Эрдэнэ нар медиа дүрслэлийг амилуулж, тус сургуулийн бүжгийн сургуулийн оюутнууд дүрийг бүтээжээ.

Энэ бол харын хартай бөө нарын эрх сүр хэтийдэж, овгийн гэмгүй олныг хилсдүүлж байсан цаг үед хам олноороо эв эеэ нэгтгэж, тэр цагийнхны төсөөллөөр орой зулайд оршдог тэнгэрийн сүнс буюу оюуны сүнсийг нь дахин сэргээхгүйн төлөөнөө зан үйлийн бүжиг, дохио зангаагаар толгойг нь уруу харуулан оршуулдаг байсан эртний зан заншлыг археологийн дурсгал, угсаатны зүйн эх хэрэглэхүүнээс олж тогтоосноо бүжгийн урлагийн орчин цагийн бүтээл болгон хувиргасан инновацийн чанартай бүтээл гэдгийг уран бүтээлчид онцолж байв.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж