"Урлагаар анагаахуй" төсөл Монгол арт галерейд хэрэгжиж байна

Хуучирсан мэдээ: 2019.12.15-нд нийтлэгдсэн

"Урлагаар анагаахуй" төсөл Монгол арт галерейд хэрэгжиж байна

"Урлагаар анагаахуй" төсөл Монгол арт галерейд хэрэгжиж байна

Монгол Арт Галерейд энэ амралтын өдрүүдэд /2019.12.14-15/ "Урлагаар анагаахуй" төсөл хэрэгжиж байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч Соёл Урлагийн Газар болон Орчин Үеийн Соёл Урлагийн Цогцолбор /Modern Arts & Cultural center/ нь асрамж халамжийн төвд өсч буй өсвөр насны хүүхдүүдэд урлагийн сэтгэл заслаар дамжуулан сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэн, амьдрах ухааны боловсрол олгох зорилготой “Урлагаар анагаахуй” төслийг хэрэгжүүлж байнаа ажээ.

Энэхүү төслийг Монгол арт галерейн хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дэмжиж ажиллаж байгаа аж.

Төслийн хүрээнд Хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төвөөс сонгогдсон 20 хүүхдийг галерейн аялал, амьдрах ухааны боловсрол олгох сургалт, урлагийн сэтгэл засал болон бүтээл туурвих хөтөлбөрт хамруулна. Төслийн үр дүнд асрамж халамжийн төвд өсч буй хүүхдүүд зан чанарын төлөвшил, сэтгэл хөдлөл, мэдрэмжээ зөв удирдах, тулгамдсан асуудлыг даван туулах чадвар эзэмшихээс гадна өөртөө итгэх итгэлийг олж авч буйгаараа ач холбогдолтой юм.

Дашрамд мэдээлэхэд, Монгол улсын нийт хүн амын  36,6% нь хүүхэд эзэлдэг. Хүн амын ажилгүйдэл, ядуурал, гэр бүл салалт, хорт зуршил, хүчирхийлэл гэх зэрэг олон сөрөг асуудлаас болж гэр бүл салж, хүүхэд хаягдан, өнчирч хоцордог. Эдгээр хүүхдэд тусламж дэмжлэг үзүүлэн, харж хамгаалах үүргийг төр хүлээх ба үүнийг нийгмийн халамжийн болон хүүхдийн асрамж, халамжийн байгууллагаар дамжуулан гүйцэтгэдэг.

Манай улсын хэмжээнд нийт 31 асрамж халамжийн төвүүд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийт 1057 хүүхэд амьдардаг. Асрамж халамжийн төвд амьдарч буй хүүхдүүд нас биед  хүрч,  гэр бүлийн амьдрал зохиож, бусадтай адил бие даан амьдрах, гэр бүл зохиох, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх зэрэг олон үүрэг хариуцлагыг хүлээнэ. Иймээс хүний хөгжлийн суурь болсон хүүхэд насанд амьдрах ухаан болон сэтгэлзүйн боловсролыг олгох нь нэн чухал юм.

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж