Долоо хоногийн өрнийн зурхай 2019.XII.16-2019.XII.22

Хуучирсан мэдээ: 2019.12.16-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай 2019.XII.16-2019.XII.22

Долоо хоногийн өрнийн зурхай 2019.XII.16-2019.XII.22

ХОНЬ

Хониныхон өөрийгөө үнэлэх чадвараа дээшлүүл. Ингэхгүй бол та юунд ч хүрэхгүй. Аз амжилтын хойноос хөөцөлдөж явахдаа өдөр тутмын үүрэг даалгавар, хүмүүсийн өмнө хүлээсэн үүрэг амлалтаа бүү март. Гэр бүлийнхээ уур амьсгалыг сайжруулахын тулд уур уцаараа барь. Санхүүгийн байдал огцом муудаж болно. Үүсч болзошгүй хүндрэлүүд танаас өөрийгөө хүчтэй хянаж байхыг шаардаж байна. Долоо хоногийн сүүлээр бие тавгүйрхэж магадгүй байна. Гэхдээ хүндээр хүлээж авах хэрэггүй. Бага зэргийн ханиад шуухниагаас хэтрэхгүй.

ҮХЭР

Эмэгтэйчүүдийн хувьд тэдний амьдралыг эрс өөрчлөх гэнэтийн уулзалт болж болзошгүй. Хосууд бие биенээ ойлгох хэрэгтэй. Жолооч, явган зорчигчийн аль нь ч байсан та авто зам дээр болгоомжтой зорч, осол аваарт орох магадлал өндөр байна. Оюун санааны хүч гайхалтай сайн байх тул ямар ч тотгорыг амжилттай даван туулна.  Таныг маш олон үдэшлэг, бэлэг хүлээж байна. Нүүдэл суудал хийж, аяллаар явж болзошгүй. Оршин суугаа газраа сольсноос ажлын байртай холбоотой асуудлууд үүсч магадгүй.

ИХЭР

Мөнгөнд болгоомжтой хандаж, хэл амнаас холхон байгаарай. Хажуудаа итгэлтэй хүмүүсийг сонгох хэрэгтэй. Дотны хүнийхээ олон дутагдлыг хараагүй мэт өнгөрөө, хамгийн сайхан дурсамжуудаа хадгалан үлдэхийг хичээ. Ямар ч асуудалд бүтээлч, ухаалаг байдлаар хандах нь ашигтай. Одоо хэрэгжиж буй гэрээ хэлэлцээрүүдийн дутуу дулимаг талууд илэрч магадгүй. Энэ нь таны санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлнө. Өөрийн нөлөөллийн хүрээгээ боломжтой бүхий л аргаар өргөжүүл. Таны амжилтын гол хөдөлгүүр нь зөв сурталчилгаа байна гэдгийг санаарай.

 МЭЛХИЙ 

Мэлхийнхэн биеэ барих чадваргүй түргэн уурнаасаа болж хөнгөмсөг бодлогогүй үйлээс зайлж чадахгүй. Од эрхэс үл ойлголцсон байдлыг эвлэрүүлж, хэвийн харьцаанд оруулахад тусална. Орлогын шинэ эх үүсвэр олж магадгүй. Найзуудынхаа үгэнд орж, шинэ бизнест хөрөнгө оруулахад та алдахгүй. Хайртай хосуудын харьцаа маш сайн байна. Ажил хэргийн бага сага асуудлууд ядах юмгүй шийдэгдэнэ. Бичиг баримт бүрдүүлэх, шүүхэд хандах зэрэгт таатай. Дараа нь үл ойлголцох байдал үүсгэхгүйн тулд удирдлага болон дотны хүмүүстэйгээ ойр холбоотой бай.

АРСЛАН

Боловсрол, урлагийн салбарт ажилладаг хүмүүсийг амжилт хүлээж байна. Од эрхэсийн байдал танд бүхий л талаар тусална. Уран бүтээлийн хамт олон, ажлын газрынхантайгаа найрсаг харьцаа бий болго. Дараа нь тэд таны авьяас чадварыг дэмжиж, уран бүтээлд тань тусална. Мөнгөтэй холбоотой ажил маш амжилттай урагшлах таатай боломж байна. Гэхдээ сэтгэл хөдлөлөөсөө болж урьд байгуулсан тохиролцоогоо бүү зөрч. Худал хуурмагаас зайлсхийхийн тулд албан ёсны бичиг баримт шаард. Тамга, гарын үсэг, огноо зөв байгааг шалга. Эс тэгвээс ичгэвтэр байдалд орж магадгүй.

ОХИН

Зарим охиныхон албан тушаал дэвшинэ. Дотор гэдэс хямрах магадлал маш өндөр байна. Өвөрмөц хоол хүнс бүү ид. Мөн мэдэхгүй эмчилгээнүүдээс ч зайлсхий. Өрийн дарамтаас гарахад туслах хүн олдох бололтой. Ганц бие бол романтик адал явдалтай учирч, сонирхолтой хүнтэй танилцана. Сэтгэл зүрхээ өгөх гэж бүү яар.  Өрсөлдөгчийнхөө явуулж буй бодлого, өөрт ашигтайгаар асуудлыг шийдвэрлэх чадварыг харан суралц. Амралтын өдрүүдийг идэвхтэй өнгөрөө. Гэр бүлдээ чин сэтгэлээсээ цаг гарган тэдэнтэй ярилцаарай.

ЖИНЛҮҮР

Гэр орон тохитой, бизнес амжилттай байгаа учраас сэтгэл өөдрөг байна. Мөнгөө маш хянамгай зарцуулж, дэмий юманд мөнгөө зарцуулах хэрэггүй. Үнэн сэтгэлийн мэдрэмжээ орхиж болохгүй. Санхүүгийн байдал тогтвортой байна. Хэрвээ та биеэ барьж, маргааныг ажил хэрэгч урсгалд оруулбал харилцан ашигтай зөвшилцөлд хүрнэ. Гэр бүлийн хуучин таагүй дурсамжууддаа цэг тавих хэрэгтэй. Ингэснээр гэр бүлийнхэнтэйгээ харьцах харьцаа чинь улам бүр сайжирна. Долоо хоногийн сүүлээр санаа зовоосон асуудал гарч магадгүй ч дэмий юманд санаа битгий зов. Сэтгэл үймүүлсэн асуудлаа цэгцлэхийн тулд эхлээд бодлоо цэгцэл.

ХИЛЭНЦ

Ашигтай саналууд хүлээн авна. Бэрхшээл хүндрэлээс айлгүй зоригтой хийсэн алхам чинь таныг нэг шат ахиулна. Хүүхдүүддээ үе үе бэлэг бэлэглэж, хамт зугаалж бай. Долоо хоногийн сүүлээр зээл авах, бизнесээ өргөжүүлэх, хувийн бизнестээ хөрөнгө оруулах зэрэг санхүүгийн эрсдэлтэй алхмууд хийхэд тохиромжтой. Азын тэнгэр ивээж байна. Өмнө нь их хүч хөдөлмөр зарсан ажлаас ашиг орж ирнэ. Зорьсон зорилгодоо үнэнчээр зүтгэвэл ямар нэг амжилт заавал гарна. Эрүүл мэнд хэвийн байх болно.

НУМ

Санхүүгийн байдал таатай бус байна. Таны хувьд өрхийн зардал тань зохистой хэмжээнээс давж байгаа мэт санагдана. Үүнээс болж гэр бүлийнхэнтэйгээ маргалдаж магадгүй. Та өөрийнхөө аз жаргалыг өөрийн гараар урлан бүтээгч нь мөн. Ямар ч хүнд хэцүүг өөрийн өөдрөг үзлийн гэрлээр гийгүүлэн даван туулж чадна. Долоо хоногийн дундуур бүх асуудал цэгцэрч, гэр бүлийн амьдрал баяр баясгалантай, харилцан итгэлцэлтэй, сэтгэл санаа эргээд тайван болно. Аялалд явах, нүүх, оршин суугаа хаягаа солиход тийм ч таатай биш. Хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарал хандуулаарай.

МАТАР

Шинэ ажил эхлэхэд хүндрэл саад тотгор гарах тул урьдах ажлаа бүрэн дуусгахыг зөвлөж байна. Эмэгтэйчүүд найдвартай ивээн тэтгэлэг, эсвэл амьдралынхаа ханийг олох бололтой. Эрүүл мэнддээ анхаар. Шүд өвдөж болзошгүй. Настай хүмүүс үе мөчөө гэмтээхээс сэрэмжил. Заримынх нь хувийн амьдралд өөрчлөлт гарах тул үүнд бэлэн бай. Долоо хоногийн сүүлээр баяр наадам, ажлын тайлан давхцаж нэлээд ачаалалтай байх нь. Тэглээ гээд хамт ажиллагсдадаа бүү гомдол мэдүүл. Өөрийн үүргээ ухамсарла.

ХУМХ 

Юу ч болж байсан хамаагүй тавьсан зорилгодоо хүрэх гэсэн эрмэлзэл чинь таныг буруу арга сэдэхэд хүргэж болзошгүй ба энэ нь таны нэр хүндэд муугаар нөлөөлж, бусадтай сөргөлдөхөд хүргэнэ. Таны ажлын ачаалал нэмэгдсэн ч санхүүгийн байдал тийм ч ихээр дээшлэхгүй. Гэхдээ гуниад хэрэггүй. Энэ байдал удаан үргэлжлэхгүй. Гэр бүлтэйгээ амрах нь сэтгэл санааг тайвшруулна. Бодлоготой бай. Хэрүүл маргаан ихэнхдээ болгоомжгүй хэлсэн ганц үгнээс л болдог. Олон төвөгтэй асуудлаас болж сэтгэл санаа бага зэрэг хямарч болзошгүй.

ЗАГАС

Энэ долоо хоногт загасны ордныхон хайнга, хэнэггүй байна. Эд мөнгөө гээж үрэгдүүлэх магадлалтай. Ажил мэргэжлийн хүрээнээс гадна хувийн амьдралд ч гэнэтийн сонин явдал тохиолдож болзошгүй. Өндөр ашиг амлаж болох ч, эрсдэлтэй төсөлд оролцохоос татгалзсан нь өлзийтэй. Долоо хоногийн сүүлээр санхүүгийн байдал бага зэрэг дээрдэнэ. Хууч өвчтэй хүмүүс эрүүл мэнддээ санаа тавибал зохино. Таагүй мэдээг хэт эмзэглэлгүй хүлээн авахыг хичээгээрэй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж