Дональд Трамп Жуниорын Монголд хийсэн анг шалгахыг шаарджээ | News.MN

Дональд Трамп Жуниорын Монголд хийсэн анг шалгахыг шаарджээ

Дональд Трамп Жуниорын Монголд хийсэн анг шалгахыг шаарджээ

Дональд Трамп Жуниорын Монголд хийсэн анг шалгахыг шаарджээ

АНУ-ын “Биологийн олон янз байдлын төв” ТББ-аас АНУ-ын Загас, зэрлэг ан амьтан хамгаалах байгууллагад хандан Дональд Трамп Жуниорын Монголд зөвшөөрөлгүйгээр ховор ан амьтан агнасан хэргийг нарийвчлан шалгаж өгөхийг шаардсан захидлыг илгээжээ.

Түүнчлэн бага Трампыг  “Lacey Act” гэж нэрлэгддэг хуулийг зөрчөөгүй гэдгийг батлахыг хүссэн байна. Уг хууль нь бусад улс орны хуулийг зөрчин агнасан ан амьтан болон түүний эд эрхтнийг АНУ-ын хилээр давуулахыг хориглодог аж.

Уг захидалд “Эцэг нь АНУ-ын Ерөнхийлөгч байсан ч Барууны баян чинээлэг цагаан арьстнуудад хууль бус ан, хулгайн ан хийх давуу эрх олгохгүй байхыг бид уриалж байна” хэмээн онцолжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын том хүү Дональд Трамп Жуниор нь өнгөрсөн наймдугаар сард Монголд ирэхдээ ховордсон ан амьтдын тоонд ордог аргаль агнасан бөгөөд тухайн үедээ тусгай зөвшөөрөл аваагүй байж байгаад есдүгээр сарын 2-нд буюу АНУ руу буцахдаа зөвшөөрлийг нөхөж авсан талаар АНУ-ын эрэн сурвалжлах “ProPublica” сайт анх мэдээлсэн билээ. Мөн тэрбээр ангаа хийчихээд Улаанбаатарт ирээд нутаг буцахаасаа өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзсан байгаа юм.

“Бага Трампын аргаль хэмээх ховордсон амьтныг агнасан явдал бол зүгээр өнгөрүүлж болохгүй үйлдэл. Загас, Зэрлэг ан амьтан хамгаалах байгууллага энэ хэрэг дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хэрэв аргалийг агнах үед Монгол Улсын хууль зөрчигдсөн бол тэр амьтны толгой АНУ-ын Ерөнхийлөгчийн хананд өлгөөтэй байх ёсгүй. Энэ амьтны тоо толгой огцом буурч байгаа нь бидэнд хатуу чанга хууль дүрэм, түүний хэрэгжилт дутагдаж байгааг харуулж буй тод жишээ юм” хэмээн Биологийн олон янз байдлын төв”-ийн хуульч Таня Санериб хэлжээ.

Аргалийн тоо толгой 1985 онд 50,000 орчим байсан бол 2009 онд 18,000 болтлоо буурсан байна. Нэг хэсэг аргалийг ихээр нь агнаж байсны улмаас тоо толгой нь ийн огцом буурсан учир АНУ-ын Ховордсон амьтны төрөл зүйлийн тухай хуулиар хамгаалсан байдаг. 2007-2018 оны хооронд АНУ-ын анчид 65 аргаль болон түүний эд эрхтнийг Монголоос импортолсон байгаа юм.

Мөн “USA today” сайтад бага Трампыг Монголд ирж ан хийхээс дөрвөн сарын өмнө дөрөвдүгээр сарын 20-ны үед Монголоос АНУ-д суугаа элчин сайд Ё.Отгонбаяр болон Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар АНУ-ын Ерөнхийлөгчийн хувийн эзэмшлийн “Mar-a-Lago” эдлэнд зочилсон талаар онцолжээ. Харин тэр үеэр Дональд Трамп Жуниор гэр бүлээрээ “Улаан өндөгний баяр” тэмдэглэхээр ирсэн байсан аж. Гэхдээ тэр үед Монголын албан тушаалтнуудтай Монголд ан хийх талаар ярьсан эсэх нь тодорхойгүй байгаа юм хэмээн эх сурвалжид дурдсан байна. Мөн “Mar-a-Lago”-д гаднын зочид төлөөлөгчид зочлох нь хэвийн үзэгдэл бөгөөд тухайн үед Монголын зочдоос гадна Австралийн элчин сайд ч мөн ирсэн байжээ.

Энэ талаар Жуниорын төлөөлөгч “Монгол руу хийсэн аялал бол цэвэр хувийн аялал байсан бөгөөд Монголд ан хийх долоо хоногийн аялалын эрхийг “National Rifle Association” байгууллагаас зохион байгуулсан дуудлага худалдаагаар эцгийгээ 2015 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ зарлахаас өмнө худалдаж авсан байсан” хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: USA today, Palmbeachpost.com

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
10
БурууБуруу
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

42 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Mboiz 2019-12-14 202.126.89.177

Gadaadiin anchdiig avchirch an hiilgedeg heden shunahai Mongolchuudiin evdrel taltsal odoo hil davj busdiin ogoosh idesh bolloo. Ed nariin an agnuulah erhiig ni huraah heregtei. Shunaliin dev ni buurdaggui, zaluuchuudaa tiim amitas bolgoj baigaa heden n****.

Avatar

Tuya 2019-12-14 103.229.122.236

Ymar ergvv malnuud ni ingej uls orniig horloj bdag bnaa uls ornii hariltsaa enee teree geel zunduul asuudal biidee tertei tergvi gadnihan nuutsaar alaal ybdagshtee

Avatar

Зочин 2019-12-14 150.129.143.70

h** tolbot

Avatar

Зочин 2019-12-14 103.26.193.4

Би Трампад дургуй. Гэхдээ “Эзэн юмаа мэдэж эрэг нь усаа хашдаг” гэдгийг “энэ ногоон”-уудад Монгол харуулаххэрэгтэй

Avatar

Зочин 2019-12-14 202.55.188.45

B9cjsisi430acghcugd
Cmcojr

Avatar

Зочин 2019-12-14 150.129.141.159

Бид хөрш маань ирсэн зочиноо юугаар дайлсан гэж хөршийнхөө дотоод асуудалд оролцдоггүй биз дээ?

Avatar

Зочин 2019-12-14 150.129.141.159

64.119.27.241-г дэмжиж бна. Бид зөвшөөрсөөн гээд сууж байх нь зөв шүү. Хөрш айлынхаа явган хэрүүлд оролцож хүндээ хөнгөнөөс өгөөд дэмий биз дээ найз нараа.

Avatar

Зочин 2019-12-14 64.119.27.241

Za manaihan chimeegui lbaigaaraidaa. Zuvshuurultei agnasan geed l suuj baihgui yu. Tom ulsiin dotood zurchild hoshuu meneed demii baihaa

Avatar

Зочин 2019-12-14 207.6.112.23

За яанаа баларсаан!!.Монгол ч eр нь дэлкхий дахинд нэрээ гаргаад байдаг боллоо шүү.Муусайн хужаануудад бух ангаа хуйвалдаад алуулаад хил давуулчдаг юм чинь яадгийн Трamпиин хуу ганц угалз алахад..

Avatar

Зочин 2019-12-14 202.55.191.130

АНУ-ын “Биологийн олон янз байдлын төв” ТББ- . энэ одооо юу бэ? ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА гэдэг юм ч дээ

Avatar

Зочин 2019-12-14 103.26.195.190

ХӨГШИН УГАЛЗ ӨӨРӨӨ ЧАДАХГҮЙ БАЙЖ ЗАЛУУ УГАЛЗНУУДАА ҮРЖИЛД ОРУУЛАХГҮЙ ХАЖИГЛААД , ШИНЭ ХУРГА ТӨРӨХГҮЙ ӨСӨЛТ УДААШИРДАГ ТУЛ ЗАРИМДАА ЗААЗЛАХААС ӨӨР АРГА БАЙДАГГҮЙ .

Avatar

Зочин 2019-12-14 202.179.24.205

Битгий худлаа ш**…

Avatar

zochin 2019-12-14 103.229.120.45

uneen

Avatar

Тэнэглэл 2019-12-14 202.126.89.203

Байгалийн жамаараа л байг, бид худлаа ярьж үйлдлээ зөвтгөх хэрэггүй, хөгшин угалзаа дийлэхгүй байгаа залуу угалз байгаа боль хохь нь шүү дээ, зориудаар зохицуулах гэх нь тэнэг үйлдэл

Avatar

Zochin 2019-12-14 174.237.131.26

Ene amitaniii ami hunuuuj taaashaaal avdag gaj dontonguuud ene horvoogoos zailaaasai!!! Tegeed teriiigeee er huniiii hiiimori Ene ter gej hutsnaaaa bas

Avatar

pyi 2019-12-14 132.194.13.92

group

Avatar

ts 2019-12-14 98.169.84.66

za odoo bolio zuvshuurulgui agnav gej

Avatar

Зочин 2019-12-14 73.92.12.67

Батгана америк бай,монгол бай хаа ч явсан балагтай. Отгонбаяр гэж батгана америкт б**с долоогоод Трампынханд монголын ховордсон амьтан агнахад зуучлаад,ГХ- ны сайд нь мөн адил яс горьдсон нохой шиг цайллаганд нь оролцчихсон ямбийгаад явж байдаг. Гаднын шудрага ёсны төлөө байгууллагууд анхааралдаа авж мөрдлөгө явуулсан бол дуусгаж таарна. Манайхан эаваартаж бүх юм ном ёсоор болсон,зөвшөөрөл дараа нь аваагүй урд нь авсан,Женко нь дээрээс мундагдаж худал хэлүүлнэ

Avatar

БАТГАНА 2019-12-14 109.40.3.49

Батгана бол чи, ЧИ, ЧИ

Avatar

Onm 2019-12-14 139.5.216.181

Mongol bol xugjil buurai, xunii xugjluur Indiagiin daraa buyu 107,8 xavitsaa jagsdag uls. Iim xemjeenii ulsad Amerik, Evroped yaridag yos zui yariad oilgox xun bxgui dee.

Avatar

Зочин 2019-12-14 202.9.46.68

Манай засагийн газарийнхан нэг Америк б**с долоосон бололтой юм. Гэтэл долоологосон б**с нь бузартсан байх юм. МАН гаруудийн хэлч аймаар бузар юм байна.

Avatar

Зочин 2019-12-14 128.233.5.89

Uul n neg argal unagaad aya tal zasaad bolomjiin yavuulsan l baina sh dee. Ter chigeeree duugyi baixgyi, xamt yavsan xymyys n amaa xamxiad baixgyi, "shal shal" gej xyn amitand duulgaj xyniig iim evgyi baidald oruulj baina. Medeej yaxav iixev gej asuusan yum baij l taaraa sh dee, yu geed ene noxor yu yunii tuxand xyrelgyi an xiigeed unadag yum. Manai dotood xeregt bitgii oroltsooroi xoo l gex xeregtei

Avatar

Зочин 2019-12-14 192.82.69.93

Их гүрний удирдагчтай аятай харилцаа тогтоохыг жижиг буурай аль ч улс хүсэх нь мэдээж, энэ бол байх л асуудал. Харин ховор ан агнах зөвшөөрлийг урьдчилаад өгчихгүй манайхны л буруу байхгүй юу!! Трампын хүү Монголын төр засагт мэдэгдэлгүй нууцаар ирээгүй нь мэдээж. Манай гадаад яамны байж байгаа царай биз дээ?

Avatar

Зочин 2019-12-14 207.6.112.23

yag unen

Avatar

Зочин 2019-12-14 192.82.69.93

Их гүрний удирдагчтай Алтай харилцааны тогтоохыг жижиг буурай аль ч улс хүсэх нь мэдээж, энэ бол байх л асуудал. Харин ховор ан агнах зөвшөөрлийг урьдчилаад өгчихгүй манайхны л буруу байхгүй юу!! Трампын хүү Монголын төр засагт мэдэгдэлгүй нууцаар ирээгүй нь мэдээж. Манай гадаад яамны байж байгаа царай биз дээ?

Avatar

Зочин 2019-12-14 103.26.195.140

Нам уу. Өөрсдийгөө л сайхан агнадаг даа манайхан. Америкаас айчихсан.

Avatar

Зочин 2019-12-14 103.26.195.140

Муу Америк манай ганц чухал аргалыг агналаа гээд л.

Avatar

Зочин 2019-12-14 64.119.17.83

Ayg unen uursduu uchnuunuur agnaad, Amerikaas busad urnii humuust ch agnyylsan l baigaashdee.Odoo yu olj udej norgoj dolooh gee ve. Eh oron, ed bailagaa hamgaaldag boloh gee yu. Uchnuu yyl yyrhaigaa yhchihsan baij ineedemtei yum ve. Bolimoor yum.

Avatar

Зочин 2019-12-14 103.26.195.140

Манай сошиалынхан сайн сэвэхгүй юм байх даа.

Avatar

p 2019-12-14 73.181.73.133

Manai mongolchuudoin neg teneg zan n dandaa omgorson hoino n ingej surjignedeg! Tiim l huuli meddeg bsan bol irehed n no gehed yasiin? Huuli n iim hogiin bolohoor gadniihan medeed irj bhgui yu

Avatar

Зочин 2019-12-14 202.21.107.125

Манайд ёстой хамаа ч алга.

Avatar

Zochin 2019-12-14 24.46.100.17

Tolvor tolj,zovshoorol avsan gesen shuudee

Avatar

Зочин 2019-12-14 88.20.140.86

Палестины газад өдөр болгон хүүхэд хөгшидгүй хядаад байхад таг дуугай байдаг юм билээ.амьтан дээр учиргүй орилолдож гэнэ

Avatar

Зочин 2019-12-14 176.63.12.55

ichij yhmeer booj yhmeer yumbe , Mongoloos bish gadaadaas USA s ene amitniig hamgaalj zarga yysgesen bnshde .Yawj yheech har bydyyn Malnuuda Ergyyy usan tolgoit Eronhiilogchoo

Avatar

Зочин 2019-12-14 103.229.123.111

Ядуу буурай орны зовлон. Манай албан тушаалтнууд манайд очиж ан хий гээлдээ.

Avatar

Зочин 2019-12-14 128.233.5.89

Xotod dongoj orj irsen xodoonii khyykhed nad ruu xen gaigyi xarax bol geed avch irsen xeden aaruulaa taraagaad yavdag shig, xoorxii manai xeden darga nar bas l gadna garaxlaaraa xyn amitanii arga eviig olox geed tal zasaad l yavna sh dee, endee l manidaa tomroxoos. Ene ajliin l neg xeseg shyy dee, bi ch gesen darga baisan bol tegex l baisan, Mongold xeregtei bolov uu gej bodood. Gol n tseverxen xiix xeregtei baixgyi yu doo

Avatar

Зочин 2019-12-14 59.153.113.182

энэ нэг үийсэн сайдаа зайлуулаач хар тамхи, хориотой ан гээд

Avatar

Зочин 2019-12-14 202.21.108.28

За ёстой нүдээ аниад, чихээ таглаад, бидэнд танай дотоод асуудал хамаагүй, манай улс хууль журамаараа явсан л гээрэй дээ.

Avatar

ЧД иргэн 2019-12-14 202.179.24.200

Манайхан хүний бө..гс до..лоогоод өөрсдөө ч эвгүй байдалд орж, хүнийг ч эвгүй байдалд оруулах юм даа. ГХЯ дампуурсны шинж. Төр төмбөгөр, ёс ёмбогор шүү, Цогтбаатар сайд аа.

Avatar

zochin 2019-12-14 66.181.185.59

Huuli gej iim ; hatuu baidag yum USA haa hamaagui MONGOL-d agnasan angiin talaar yarij bna daa. Gehed bid uls orniihoo tusgaar togtnoliig aldah geed tag duugui…

Avatar

Зочин 2019-12-14 202.9.46.19

Manai paldiga novshnuudiin hiij bga ajil

Avatar

Зочин 2019-12-14 80.214.158.43

Nuguu baliar Itginbayar chini buur devsheed Elchin said bolchihson bna shte . Ene chini buun huuli bus zuil hiigeed idej uugaad ehneriinhee ner deer baahan hadgalamj neegeed l mungu ugaagaad bsan busuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж