Ливерпүүл клуб давхар гэрээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2019.12.14-нд нийтлэгдсэн

Ливерпүүл клуб давхар гэрээ хийлээ

Ливерпүүл клуб давхар гэрээ хийлээ

Английн Ливерпүүл клуб өөрсдийн ахлах дасгалжуулагч Герман мэргэжилтэн Юрген Клопптой 2024 он хүртэл шинэчилсэн гэрээ байгууллаа. 2015 оны аравдугаар сараас хойш “улаанууд”-ыг удирдаж байгаа тэрбээр өнгөрсөн улиралд багтайгаа Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн УЕФА Аваргуудын лигт түрүүлэн, дотоодын лигтээ үзүүрлэсэн билээ. Харин энэ улирлын хувьд Ливерпүүл клуб Английн Примьер лигт ардаа байгаа багаас найман оноо илүү тасархай тэргүүлж байна.

Мөн энэ өдөр Ливерпул клуб өөрсдийн Англи тоглогч Жэймс Милнертэй 2022 он хүртэл шинэчилсэн гэрээг байгууллаа. 2015 оноос тус клубт зүтгэж байгаа тэрээр Ливерпүүл клубын төлөө 198 тоглолтонд оролцож 25 гоол оруулжээ.

Сүүлийн үед тус клубтэй холбоотой нэг сонирхолтой мэдээ байгаа нь Ливерпүүл клуб Салзбург багийн өдгөө 24 настай Япон жигүүрийн тоглогч Такуми Минаминог өөрсдийн болгохоор ажиллаж байгаа хэмээн албаны эх сурвалжууд мэдээлж байна. Наймааны өртөг 7,25 сая евро хавьцаа байна гэж үзжээ.

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж