Гадаад паспортыг 10 минутад захиална

Хуучирсан мэдээ: 2019.12.14-нд нийтлэгдсэн

Гадаад паспортыг 10 минутад захиална

Гадаад паспортыг 10 минутад захиална

Гадаад паспорт захиалахад дунджаар 10 минут зарцуулж байна. Сүлжээ л доголдохгүй бол ТҮЦ машинд гадаад паспортын мөнгөө тушааж, үйлчилгээний ажилтанд захиалга өгөхөд ийм хугацаа орж байгаа юм. Ингэснээр иргэд гадаад паспорт захиалахын тулд урт дараалал үүсгэж, төлбөрөө тушаахын тулд банканд дугаарлах шаардлагагүй болж байна.

Гадаад паспорт захиалсан бол тав хоногийн дотор гарах гэнэ. Мөн иргэний үнэмлэх солиулах, захиалахад ч бас ТҮЦ машинаас захиалж болох аж. Тодруулбал, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэг цэгийн үйлчилгээний төвөөс иргэд 20 гаруй төрлийн үйлчилгээг цахимаар авч болох юм байна. Энэ жишээгээр төрийн үйлчилгээ цахимжиж чадвал авлига, хүнд суртал огцом буурах боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж