“Facebook” компанийн 29 мянган ажилтны хувийн мэдээлэл алдагджээ | News.MN

“Facebook” компанийн 29 мянган ажилтны хувийн мэдээлэл алдагджээ

“Facebook” компанийн 29 мянган ажилтны хувийн мэдээлэл алдагджээ

“Facebook” компанийн 29 мянган ажилтны хувийн мэдээлэл алдагджээ

“Facebook” компанийн ажилтнуудын мэдээлэл бүхий хэд хэдэн хатуу дискийг үл таних этгээд хулгайлсан тухай "Bloomberg" агентлаг мэдээлжээ. Хулгайлагдсан дискүүдэд 2018 онд тус компанид ажиллаж байсан 29 мянган хүний нэр, мөн хэдий хэмжээний цалин авдаг байсан талаарх мэдээллүүд байсан бөгөөд үл таних этгээд дискүүдийг “Facebook”-ийн нэгэн ажилтны машинаас хулгайлсан байна. Түүнчлэн тус дискгүүд дээр тэдгээр ажилтнуудын дансны дугаар, нийгмийн даатгалын картын дугаарын сүүлийн дөрвөн тоог хадгалсан байжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар мэдээллүүд нууцлалгүй байсан ч одоогоор эдгээр мэдээллүүдийг ашигласан гэх нотолгоо байхгүй байгаа төдийгүй сэжигтэн тэр мэдээллүүдийг зорилготойгоор хулгайлсан гэх үндэслэл байхгүй байгаа аж. Мөн дискүүдийг хулгайд алдсан ажилтанд сахилгын хариуцлага ногдуулж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. Учир нь ийм мэдээлэл хадгалсан дискүүдийг ажлын байрнаас авч гарах ёсгүй байсан гэнэ.

Эх сурвалж: Bloomberg

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж