Лагийн үнэр хавраас үнэртэхгүй

Хуучирсан мэдээ: 2019.12.14-нд нийтлэгдсэн

Лагийн үнэр хавраас үнэртэхгүй

Лагийн үнэр хавраас үнэртэхгүй

Нийслэлийн иргэдийн эрүүл мэндэд олон жил “заналхийлсэн” Төв цэвэрлэх байгууламжийн өмхий үнэрийг дарах ажлыг олон үе шаттайгаар хэрэгжүүлж буй ч төдийлөн үр дүнд хүрээгүй.  Ялангуяа, хавар, зуны улиралд үнэртдэг өмхий үнэр иргэдийг бухимдуулдаг. Эл үнэрийг дарахаар дахин нэг ажил эхлүүлсэн нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ  Монгол Улсын Шинжлэх ухааны академитай хамтран лагийг үнэргүйжүүлэх инновацийн түвшний томоохон ажил хийж байна.

Хаягдал лагаас усыг нь шүүх замаар үнэргүйжүүлэх туршилт судалгааны ажлын үр дүн энэ хавар мэдэгдэх юм. Мөн Эрдэнэт хотын агаарын бохирдлыг бууруулах, цагаан тоосны дэгдэлтийг багасгах зэрэг байгаль орчны чиглэл ч Эрдэнэт үйлдвэр, Шинжлэх ухааны академийн хамтын ажиллагааны хүрээнд багтаж, туршилт судалгааны ажлаа эхлүүлжээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж