Орост анхны хар арьстан улстөрч гарч ирэв

Хуучирсан мэдээ: 2010.07.27-нд нийтлэгдсэн

Орост анхны хар арьстан улстөрч гарч ирэв

Фото: ISRA.com/AP Гэрэл зурагчин: Sergey Ponomarev

Оросын нэгэн жижиг суурины оршин суугчид өөрсдийн хувь заяаг ОХУ-ын түүхэнд анхны хар арьстан депутат, алс холын Африкт төрсөн нэгэнд даатгахаар шийджээ.
Африкийн Бенинд төрсөн Жан Грегуар Сагбо (Jean Gregoire Sagbo), гэр бүлийн аз жаргал, жинхэнэ авъяасаа Орост олжээ. Тэрээр Новозавидовогын сонгуулийн тойрогт депутатаар сонгогдсон ба архи дарсыг орос эрчүүд шиг уудаггүй, ажилсаг хүн учраас Новозавидово  тосгоныхон түүнийг дэмждэг. Жан хар тамхичидтай тэмцэж, орон нутгийн нуурыг цэвэрлэж, Новозавидово суурины дулаалгын системийг өргөжүүлэн шинэчлэхээр амласан байна. Мөн оросууд түүнийг авлига авахгүй шударга, цэвэр хүн гэж хүндэлдэг гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж