2020 оны тань аялалд санал болгох 20 газар

Хуучирсан мэдээ: 2019.12.14-нд нийтлэгдсэн

2020 оны тань аялалд санал болгох 20 газар

2020 оны тань аялалд санал болгох 20 газар

Аялах дуртай хүмүүсийг хоёр ангилж болно. Зарим нь гэнэт шийдвэр гаргаад хэдхэн цагийн дотор төлөвлөгөөгөө гаргаад үүргэвчээ үүрээд гардаг бол бусад нь удаан хугацааны өмнөөс маш нухацтай төлөвлөсний эцэст аялалдаа гардаг. Харин та аль нь вэ. Энэ удаагийн “Сонирхолтой газар зүй” булангаараа 2020 онд очиж үзэх 20 газрыг санал болгож байна.  Магадгүй зарим хүмүүсийн хувьд өмнө нь очиж байсан, шинэ содон биш байж болох ч ямар ч улиралд, хэдийд очиж байгаагаас шалтгаалж зарим газрууд танд өөр мэдрэмжийг мэдрүүлэх болно.

МАРРАКЕШ, МОРОККО

Заавал очиж үзэх газар: Ben Youssef Madrasa

Яагаад: Марракеш хотын хамгийн гайхалтай аялал жуулчлалын төв болсон газар. Хэчнээн олон газар үзсэн хүн ч 14-р зууны үеийн уран барилгын гайхамшгийг хараад бахдах болно.

ТОКИО, ЯПОН

Заавал очиж үзэх газар: Үндэсний цэнгэлдэх хүрээлэн

Яагаад: Долдугаар сарын сүүлч, наймдугаар сарын эхээр тус хотод хүн төрөлхтний их баяр наадам Зуны олимпийн наадам зохион байгуулагдана. Энд очсоноор та нэгэн түүхэн үйл явдлын гэрч болоод зогсохгүй Азийн томоохон төлөөлөл болсон улсын соёлтой танилцах болно.

АФИН, ГРЕК

Заавал очиж үзэх газар: Little Look

Яагаад: Дэлхийн өөр хаана ч энэ газрынх шиг өхөөрдөм, эгдүүтэй, сэтгэл татам аяган бялууг та олж харахгүй л болов уу. Улирал бүр гаднах чимэглэлээ сольдог энэ газрын нарийн боов үнэхээр амттай.

ДУБАЙ, АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ

Заавал очиж үзэх газар: Dubai Design District

Яагаад: Дубайд саяхан бий болсон энэ дүүрэг нь урлаг соёл, уран барилга сонирхогчдын заавал очиж үзэх газруудын нэг мөнөөс мөн билээ.

БУДАПЕШТ, УНГАР

Заавал очиж үзэх газар: Буда

Яагаад: Хэрэв та Будапешт хотод зочилбол ядаж нэг өдрийг заавал Будад өнгөрөөгөөрэй. Будапешт хотын хамгийн сонирхолтой, үзүүштэй газрууд нь энэ хэсэгт байрладаг.

ЧЕНДУ, ХЯТАД

Заавал очиж үзэх газар: Ченду хотын хулсны баавгайн судалгааны хүрээлэн

Яагаад: Жуулчдад нээлттэй байдаг энэ газарт дэлхийн хамгийн ховор бас эгдүүтэй амьтдын нэг болох 200 орчим хулсны баавгай байдаг.

КАЛИФОРНИ, АНУ

Заавал очиж үзэх газар: Bixby Creek Bridge

Яагаад: Хэрэв та “Big little lies“ цувралыг үзэж байсан бол яагаад энд очиж үзэх ёстойг мэднэ. Харин үзээгүй хүмүүсийн хувьд энд очоод “Bixby Creek” гүүрэн дээгүүр салхи татуулан давхиж, тэндхийн байгалийн сайхныг бахдаад зогсохгүй “Big little lies”-ийг үзэхээр шийднэ.

СИЦИЛ, ИТАЛИ

Заавал очиж үзэх газар: Caltagirone

Яагаад: Хотын гайхамшигтай архитектур, музей нь гэрэл зурагчид, дизайнер, зураачдын онгодыг хөглөх болно.

ЛЮКСЕНБУРГ

Заавал очиж үзэх газар: Luxembourg

Яагаад: Та долоохон хоногийн дотор жижигхэн ч гэсэн гайхалтай сайхан байгальтай энэ улсыг бүхэлд нь үзэж амжина гээд боддоо.

ТБИЛИС, ГҮРЖ

Заавал очиж үзэх газар: Abanotubani

Яагаад: Тус улсын түүхийн төв болсон Тбилист зочилсноор өнгө өнгийн хээ хуар бүхий байшин барилгуудыг сонирхож, цэцэрлэгт хүрээлэнд амар амгаланг мэдэрч, хамгийн гол нь дөнгөж зуунхаас гаргасан Гүрж үндэсний өндөг бяслагтай талх хачапуриг халуунаар нь зооглох боломжтой юм.

ФОС-ДУ-ИГУАСУ, БРАЗИЛ

Заавал очиж үзэх газар: Iguazú Falls

Яагаад: Бразил, Аргентины хил дээр оршдог Игуасу хүрхрээ нь дэлхийн хамгийн том хүрхрээ юм.

КЭЙП ТАУН, ӨМНӨД АФРИК

Заавал очиж үзэх газар: Table Mountain

Яагаад: Хэзээ ч мартагдашгүй аялалд гаръя гэж бодож байвал өмнөд Африкийн Кэйп Таун хотыг зориорой. Энд ирээд та агаарын кабелиар “Table” уулан дээр гарч хотыг бүхэлд нь харах болно.

БИЛЬБАО, ИСПАНИ

Заавал очиж үзэх газар: Guggenheim Museum Bilbao

Яагаад: 20-р зууны уран барилгын төлөөлөл болсон уг музей нь орчин үеийн контемпорари урлаг сонирхогчдын нүдийг хужирлах болно.

ДОХА, КАТАР

Заавал очиж үзэх газар: Pearl-Qatar

Яагаад: Сувдан Катар нэртэй уг хиймэл арлыг алдарт Дубайн хиймэл арлын шинэ хувилбар гэж хэлж болно.

ЗАЛЬЦБУРГ, АВСТРИ

Заавал очиж үзэх газар: Old town

Яагаад: Битүү цас мөсөөр хучигдсан уулс, шинэ жилийн үзэсгэлэн худалдаа, жил бүрийн арванхоёрдугаар сарын 5-нд болдог “Krampus Night” багт наадам зэрэг нь өвлийн аялал сонирхогчдыг ихээр татдаг.

САМАРКАНД, УЗБЕКИСТАН

Заавал очиж үзэх газар: Bibi-Khanym Mosque

Яагаад: Гантиг чулуун сийлбэр, төрөл бүрийн уран зургаар чимэглэсэн 15-р зууны үеийн Исламын сум нь дэлхийн хамгийн эртний бөгөөд үзэсгэлэнтэй соёлын дурсгалт газруудын нэг билээ.

ПРОВАНС, ФРАНЦ

Заавал очиж үзэх газар: Valensole

Яагаад: Тал дүүрэн лаванда цэцгийн талбайд зургаа авхуулах нь бараг хүн бүрийн мөрөөдөл байх. Тийм биш гэж үү?

ЯМАЙКА

Заавал очиж үзэх газар: Jamaica

Яагаад: Залхуу аялагчдад санал болгох газар. Өөрөөр хэлбэл амралтыг жинхэнэ утгаар нь мэдрэхийг хүсэгчдэд энэ газрыг санал болгож байна. Далайд сэлж, зөөлөн элсэн дээр юу ч бодолгүй алхаж, наранд биеэ шарангаа бүтэн жилийн зав чөлөөгүй амьдралаас тасрах боломжийг олгоно. Далайн зөөлөн давалгаанаас өөр ямар ч чимээ үл сонсогдоно гээд төсөөлдөө.

ЙОДХПУР, ЭНЭТХЭГ

Заавал очиж үзэх газар: Blue city

Яагаад: Йодхпур буюу “Blue city” гэх энэ газрыг тэндхийн бараг бүх байшиг нь хөх, цэнхэр өнгөтэй учир ийн нэрлэжээ. Хотыг тойрон алхаж, зураг авангаа түүхэн дурсгалт газруудтай танилцаарай.

МЕЛЬБУРН, ВИКТОРИА, АВСТРАЛИ

Заавал очиж үзэх газар: Eureka Tower

Яагаад: “Eureka” цамхагийн 88 давхар дээр гарахад танд ердөө 38 секунд хангалттай. Энд гарч ирээд та орчин үеийн Мельбурн хотыг бүхэлд нь тольдох боломжтой.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж