"The Hu" Жэйкоби Шаддиxтай хамтарсан шинэ бүтээлээ цацлаа

Хуучирсан мэдээ: 2019.12.14-нд нийтлэгдсэн

"The Hu" Жэйкоби Шаддиxтай хамтарсан шинэ бүтээлээ цацлаа

Монголын хүннү рок урсгалыг дэлхийд цуурайтуулж буй  "The Hu" хамтлаг АНУ-ын рок хамтлаг “Папа Роач”-ын дуучин Жэйкоби Шаддиxтай хамтран "Wolf Totem” шинэ уран бүтээлээ гаргажээ. Клипийг youtube сайтад 15 цагийн өмнө байршуулсан бөгөөд одоогоор 116,080 хандалтыг аваад байна.

“Папа Роач” хамтлагийн тухайд  2000 онд Infest цомгоороо нэр алдарт хүрч байсан түүхтэй. Анх 1993 онд байгуулагдсан  Калифорни мужийн Вацавиллээс гаралтай Америкийн рок хамтлаг нь юм. Хамтлагийн амжилт нь тэдний Lovehatetragedy (2002) алтан цомог, Getting Away with Murder (2004) платинум цомог, 2006-т The Paramour Sessions зэрэг үргэлжилж байв. Ингээд The HU болон “Папа Роач”-ын дуучин Жэйкоби Шаддиxтай хамтран дуулсан шинэ уран бүтээлийн клипийг танилцуулъя.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
61
ЗөвЗөв
10
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж