Оюутнуудын 80 хувь нь ажлын байрнаасаа “зугтжээ”

Хуучирсан мэдээ: 2019.12.14-нд нийтлэгдсэн

Оюутнуудын 80 хувь нь ажлын байрнаасаа “зугтжээ”

Оюутнуудын 80 хувь нь ажлын байрнаасаа “зугтжээ”

Залуучуудын хөдөлмөрийн төв биржид сүүлийн гурван сарын хугацаанд 2000 гаруй оюутан ханджээ. Ажилд зуучлагдсан оюутнуудын 80 хувь нь хариуцлагагүй алга болсон байна. Энэ талаар тус төвийн мэргэжилтэн А.Ариунтуяа “Бид ажил хайгчаас тууштай хариуцлагатай байхыг шаарддаг. Оюутнууд “бид ажил хиймээр байна” гэсэн мөртөө зугтаад алга болдог. Ер нь ажиллаж үзээгүй хүүхдүүд цалин бага байна гэж голдог, эсвэл ажил хийж чадахгүй ажлын нөхцөл, цалингийн хэмжээ зэргийг сонсоод гардаг” гэлээ.

Цагийн ажлын хөлс нэг цагийн 2500-5000 төгрөгийн хооронд хэлбэлздэг байна. Хамгийн дээд хэмжээ нь таван мянган төгрөг аж. Ажлын байрны тухайд үйлчилгээний салбар болон торт нарийн боовны үйлдвэрт цагийн ажил хамгийн эрэлттэй байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж