Буяны ажилд оролцсон 16 хүн хоолны хордлогоор эмнэлэгт хүргэгджээ | News.MN

Буяны ажилд оролцсон 16 хүн хоолны хордлогоор эмнэлэгт хүргэгджээ

Буяны ажилд оролцсон 16 хүн хоолны хордлогоор эмнэлэгт хүргэгджээ

Буяны ажилд оролцсон 16 хүн хоолны хордлогоор эмнэлэгт хүргэгджээ

Энэ сарын 12-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хоолны хордлогын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж 16 хүн ханджээ. Тэд мөн өдөр V  багийн нутаг дэвсгэрт болсон буяны ажилд оролцсон байна. Хоолны хордлогын улмаас нэг хүн эрчимт эмчилгээний тасагт, 15 хүн халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Мөн энэ сарын 13-нд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багт байрлах “Ти ти жи ви коэл” ХХК-ийн хоолны газарт мөн хоолны хордлогын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж тус сумын сум дундын эмнэлэгт 10 ажилтан хэвтэн эмчлүүлж байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хоолны хордлогын сэжигтэй тохиолдлын шалтгаан, нөхцөлийг тогтоохоор хянаж, шуурхай арга хэмжээ авч эхэлсэн бөгөөд эрүүл мэндийн байгууллагад хэвтэн эмчлүүлж  буй  өвчтөнүүдийн биеийн байдалд хяналт тавьж байгаа юм. Мөн тархвар судлалын судалгаа, хоол хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс дээж авч итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулжээ. Одоогоор лабораторийн шинжилгээний дүн гараагүй байгаа аж.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2019-12-14 202.179.25.198

Ereenees orj irdeg chanargui chool chunsiig zogsoogoocheeeeeee

Avatar

Tr 2019-12-14 122.201.24.136

Харин тийм. Монголчууд бид бол айхтар ариун цэвэрч, хариуцлагатай, хоол хүнс бэлдэх, хадгалах горимыг ягштал биелүүлдэг ард түмэн шүү дээ. Муусайн хятадууд л хортой хүнсээ монголчууд бидэнд б**, хутга тулгаж идүүлээд байгаа болохоос биш.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж