“Щелкунчик” нэрээр олон арван жилийн турш алдаршсан “Цөмөөхэй” балет “амилах” өдрүүд удахгүй тохионо. Шинэ жилийн баяраар тэсэн ядан хүлээдэг энэхүү балетыг МУГЖ Д.Алтанхуягийн найруулгаар зургаа дахь жилдээ толилуулах юм.
Энэ сарын 20, 21, 27, 28-ны өдөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа хөшгөө нээх “Цөмөөхэй”-д Хөвсгөлөөс ирсэн цаатан хүү н.Сугараа оролцохоор болсноороо олны хайрыг татаад байна. Цаатан хүүтэй гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуяг Хөвсгөл аймгаар аялж байхдаа таарч “Цөмөөхэй” балетад гардаг цаа буга санаанд нь бууж, балетад тоглуулах санаагаа ээж аавд нь хэлэхэд дуртайяа зөвшөөрсөн аж.
“Цөмөөхэй” балетын нэг тоглолтод 200 гаруй хүүхэд дүр бүтээдэг бөгөөд жил жилийн тоглолтод хүүхдүүд нь ч шинэчлэгдэн, шинэ дүр төрхтэйгээр хүрдгээрээ онцлог.
Б.ЦЭЦЭГ
АЛТАНХУЯГ ГАВЪЯАТАД. 2019-12-14 202.179.24.143
САЙХАН МЭДЭЭ БАЙНА. САЙХАН Ч ЗАЛУУЧУУД ОХИД ХӨВГҮҮД ДҮР БҮТЭЭДЭГ ЮМ БАЙНА. ХҮҮХЭД ЗАЛУУСЫГ УРЛАГТ ДУРТАЙ УРЛАГТ ЭЛЭГТЭЙ, УРЛАГ ОЙЛГОДОГ, УРЛАГААР ДАМЖУУЛЖ АМЬДРАЛД ХАЙРТАЙ БОЛГОДОГ САЙХАН АЖИЛ ҮЙЛС БАЙНА . ТА БҮГДЭД САЙН САЙХАНЫГ ХҮСЬЕ. СОНГООГ УРЛАГТ ИНГЭЖ ЗҮТГЭЖ БҮТЭЭЖ ЯВАА ЗАЛУУХАН ГАВЪЯАТ Д. АЛТАНХУЯГТ АЖЛЫН ИХ АМЖИЛТ ХҮСЬЕ