Монголын үндэсний олимпийн хорооноос жил бүр зохион байгуулдаг Монголын спортын салбарын оны шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ Чоно-2019” арга хэмжээ өнөөдөр болно. Энэ удаагийн “Бөртэ Чоно-2019” арга хэмжээ нь ”Шилдэг эрэгтэй тамирчин -3” , “Шилдэг эмэгтэй тамирчин – 3”, “Шилдэг баг – 1” номинациудад шилдгүүдийг Монголын спортын холбооны гишүүн спортын сэтгүүлчдийн саналаар тодруулах юм.
ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН НОМИНАЦ:
-О.Гүндэгмаа (Буудлага спорт) – Азийн АШТ-ий мөнгөн медальт. Долоо дахь олимпдоо оролцох эрхээ авсан.
-М.Уранцэцэг (Жүдо) – ДАШТ-ий хүрэл медальт, Анталья Гран Пригийн мөнгө, Тбилисийн Гран Пригийн хүрэл медаль.
-М.Анхцэцэг (Хүндийг өргөлт) – ДАШТ-ий хүрэл медаль, Дэлхийн цомын аварга, Азийн аваргын Мөнгөн медаль.
-Б.Болортуяа (Чөлөөт бөх) – ДАШТ-ий хүрэл медальт.
-Б.Шоовдор (Чөлөөт бөх) – ДАШТ-ий хүрэл медаль.
-С.Батцэцэг(Чөлөөт бөх) – ДАШТ-ий хүрэл медальт. ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн анхны тамирчин.
-О.Есүгэн (Буудлага) – Азийн АШТ-ээс Токио 2020 Олимпийн наадамд оролцох эрхээ авсан, Азийн АШТ-ий мөнгөн медальт
-Д.Номин-Эрдэнэ (Шатар) – 19 настайдаа их мастерийн 3 дахь болзлыг хангасан Монголын анхны эмэгтэй шатарчин.
-Б.Бат-Ундрал(Мотоспорт) – "Silk Way Rally 2019" Дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Монголын анхны уралдаанч болсон.
-Ц.Анударь (Буудлага) – Дэлхийн цомын тэмцээнд Монгол улсын рекордыг шинэчлэн тогтоож, буудлагын тамирчдаас Олимпийн наадамд оролцох анхны эрх авсан.
ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТАМИРЧИН НОМИНАЦ:
-Ц.Цогтбаатар (Жүдо) – Азийн аварга, Парисийн Их Дуулгын мөнгөн медаль.
-Д.Алтансүх(Самбо) – Дэлхийн аварга.
-Д.Пүрэвдорж (Самбо) – Дэлхийн аварга.
-Э.Цэндбаатар(Бокс) – ДАШТ-ий хүрэл медальт. "THAILAND OPEN" тэмцээний аварга.
-Э.Даваахүү (Буудлага) – Дэлхийн цомын тэмцээнээс Олимпийн наадамд оролцох эрхээ авсан
-Д. Дэлгэрням (3х3) – Жэжүд зохиогдсон Дэлхийн Гран При тэмцээний "хамгийн үнэ цэнтэй тоглогч".
-Л.Отгонбаатар(Жүдо) – Азийн аварга, Хөх Хотын Гран При тэмцээний хүрэл медальт
-О.Ууганбаатар (Жүдо) – Азийн аварга.
ШИЛДЭГ БАГ НОМИНАЦ:
-3х3 Сагсан бөмбөг эмэгтэй шигшээ баг –“Токио 2020” Олимпийн наадмын эрхээ авсан, Ази тивийн 4-р байр, Азийн клубуудын Аварга.
-3х3 Сагсан бөмбөг эрэгтэй шигшээ баг – Жэжүгийн гранпри тэмцээний аварга – Хамгийн үнэ цэнэтэй тоглогч /Ази тивээс анх удаагаа/, Ази тивийн Мөнгөн медаль, Инжэ Дэлхийн гранпри Хүрэл медаль, Манила Дэлхийн гранпри Хүрэл медаль, Лос Анжелес Дэлхийн Их Дуулга Хүрэл медаль.
-Шайбтай хоккейн шигшээ баг –Азийн цомын тэмцээний аварга
-Хөлбөмбөгийн эрэгтэй шигшээ баг –“Катар 2022” ДАШТ, Азийн Цомын тэмцээний урьдчилсан шатны хоёрдугаар шатанд анх удаашалгарч, анхны ялалтаа байгуулсан.
Б.МӨНГӨНТАМИР
Холбоотой мэдээ