Оросын мөсөн талбайн гүнж завсарлага авахаар шийджээ

Хуучирсан мэдээ: 2019.12.14-нд нийтлэгдсэн

Оросын мөсөн талбайн гүнж завсарлага авахаар шийджээ

Оросын мөсөн талбайн гүнж завсарлага авахаар шийджээ

Уран гулгалтын дэлхийн аварга, ОХУ-ын тамирчин Алина Загитова ойрын үед болох үндэсний болон олон улсын гол уралдаан тэмцээнүүдийг  алгасч, түр завсарлага авахаар болсноо зарлажээ.Тэрбээр энэ тухайгаа “Би хаашаа ч явахгүй. Мөсөн талбайдаа бэлтгэлээ хийсээр байх болно” хэмээгээд хэдий ур чадварын тал дээр хэнийг ч дагуулахааргүй болсон ч цоо шинэ зүйлийн эрэлд гарахаар болсноо тайлбарласан байна.

Түүний дасгалжуулагч Этери Тутберидзегийн хэлснээр Загитова дээрх шийдвэрийг жил гаруйн өмнөөс ярьж байжээ. Гэхдээ ингээд гэнэт шийдвэрээ гаргачихна гэж төсөөлөөгүй бөгөөд шавиа ятгасан ч дийлээгүй хэмээн ярьсан байна. Өдгөө 17 настай Загитова 2018 онд улсын болон Европын аварга болж дараа нь Пёнчаны өвлийн олимпоос алтан медаль, 2019 онд ДАШТ-д түрүүлсэн юм. Харин үүнээс хойш тэр амжилт муутайхан байгаа билээ.

Эх сурвалж: RT

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж