Баярын сар эхэлж, согтуу жолооч нарын тоо нэмэгджээ | News.MN

Баярын сар эхэлж, согтуу жолооч нарын тоо нэмэгджээ

Баярын сар эхэлж, согтуу жолооч нарын тоо нэмэгджээ

Баярын сар эхэлж,  согтуу жолооч нарын тоо нэмэгджээ

Хуучин оноо үдэж, шинээ угтахаар хот, хөдөө орон нутаг гэлтгүй шинэ жилийн баярын уур амьсгал ороод байна. Албан байгууллагууд шинэ жилийн баяраа тэмдэглэж, хүүхдүүд өвлийн өвөөг хоног тоолон хүлээж буй. Цас мөсний орноос цан хүүрэг татуулсан өвлийн өвөө багачуудыг баярлуулж эхэлсэн байна. Тодруулбал, цагдаа өвөө  алба хаагчдын гэрээр зочилж, гэр бүлийн гишүүдийн санал хүсэлтийг сонсож, амьдрал ахуйтай танилцаж, хүүхэд багачуудад бэлэг гардуулжээ.

Цагдаагийн ерөнхий газраас алба хаагчдын сэтгэлгээ, албандаа хандах хандлагад эерэг байдлыг төлөвшүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Зөв хэвшил, хандлага-2″ аяны хүрээнд орон нутаг дахь замын цагдаагийн тасаг, хэсгийн дарга удирдлагууд алба хаагчдын ар гэрийн байдалтай танилцах, тусламж дэмжлэг үзүүлэх, эерэг байдлыг төлөвшүүлэх ажил, арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байгаа аж. Тухайлбал, Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч А.Нямдорж болон ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Э.Нэмэхбаяр нар нь аймгийн Соёлын төвтэй хамтран хүүхдүүдийг баярлуулжээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-14 59.153.113.182

уг нь торгуулийн хэмжээ нэлээн өндөр болсон доо тэгээд яагаад энэ согтуучууд буурдаггүй юм ер нь согтуу машин барьж яваад баригдсан бол машиныг нь давхар хураадаг заалт оруулах хэрэгтэй юм байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж