Монголын хамгийн өвөрмөц нэрнүүд

Хуучирсан мэдээ: 2019.12.14-нд нийтлэгдсэн

Монголын хамгийн өвөрмөц нэрнүүд

Монголын хамгийн өвөрмөц нэрнүүд

Улсын бүртгэлийн ерөнхий газраас хамгийн өвөрмөц нэртэй хүмүүсийн судалгааг гаргажээ. Үүнд, Магазин, Бяслаг, Жижигзургаа, Бамбарууш, Чихэр, Өтгөс, Үсрээ, Ботго, Олимп зэрэг олон сонирхолтой нэрс багтсан байна. Мөн хамгийн сүүлд хүүдээ Гоку гэх нэр өгсөн аавын мэдээлэл цахим хуудаст олны анхаарлыг татсан юм.

Японы алдарт анимэ  "Dragon ball Z" –гийн гол дүр Гокү хэмээх нэр Монголд байдаггүй учир гэрчилгээ нь ердөө нэг хоногийн дотор гарсан гэж хүүгийн аав Д.Очирхуяг манай сайтад өгсөн ярилцлагадаа онцолж байсан удаатай. Тэрбээр хүүхдээ анимэ баатрын нэр өгөх болсон шалтгаан нь эрэлхэг хүчирхэг залуу болохыг бэлгэдсэн гэдэг. Тэгвэл Олимп хүүгийн гэр бүлийнхэн 2012 оны олимпоор хүүхэд нь төрсөн учраас бэлгэшээж ийм нэр өгсөн аж. Одоо Олимп хүү хоёрдугаар ангийн сурагч аж. Энэ мэтчилэн нэр бүхэн өөрийн түүхтэй, гүн гүнзгий утгатай.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
167
ХахаХаха
61
ХөөрхөнХөөрхөн
50
ГайхмаарГайхмаар
49
ТэнэглэлТэнэглэл
30
ЗөвЗөв
24
БурууБуруу
21
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж