Кассамын хариуд нь бөмбөгдөв

Хуучирсан мэдээ: 2010.07.27-нд нийтлэгдсэн

Кассамын хариуд нь бөмбөгдөв

Фото: ISRA.com/AP Гэрэл зурагчин: Oded Balilty

Даваа гаригийн өглөөгүүр Израилийн нисэх онгоцнууд Газын гурван цэгт цохилт хийсэн байна. Тэр нь зэр зэвсэг хийдэг цех, зэвсэг зөөдөг хоёр хонгил байлаа.
Уг довтолгоо нь Баруун Негевийг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр кассам пуужин ба минометээр буудсаны хариу нь байжээ. Бүх цэгүүдийг устгаад онгоцнууд эргэн ирсэн гэж армийн төлөөлөгч мэдэгдлээ. Палестинчууд байгууламжууд сүйрсэн харин хүний амь уг цохилтоор хохироогүй гэжээ.
Ням гаригт  Шаар а-Негевын нутаг дэвсгэр Газаас буудсан нэг пуужин дэлбэрээгүй байсныг илрүүлжээ. Тэр нь ердийн кассем байгаагүй ба 115 мм-ын шинэ загварын пуужин байсан гэнэ. Түүнийг Газад үйлдвэрлээгүй ба нууц хонгилоор зөөн авчирсан гэж мэргэжилтнүүд үзэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж