Мисс М.Цэвэлмаа 140 орноос эхний зургаад жагсчээ

Хуучирсан мэдээ: 2019.12.14-нд нийтлэгдсэн

Мисс М.Цэвэлмаа 140 орноос эхний зургаад жагсчээ

Мисс М.Цэвэлмаа 140 орноос эхний зургаад жагсчээ

“Дэлхийн мисс-2019”-д эх орноо төлөөлөн оролцож буй М.Цэвэлмаагийн танилцуулга видеог 142000 хүн үзэж, нийт үзэлтийн тоогоор хоёрдугаар байрт явж байна. Англи улсын Лондон хотноо зохион байгуулагдаж буй тэмцээнд 130 орны гоо бүсгүй оролцож буй.

М.Цэвэлмаагийн авьяасын үзүүлбэр топ 20-д, хүмүүнлэгийн ажил топ 10-т багтаад байгаа. Мөн олон нийтийн санал асуулгаар ч дээгүүр эрэмбэлэгдэж байгаа юм. Тэрбээр авьяасын шалгаруулалтад “The Hu” хамтлагийн “Yu ve Yu ve” дуун дээр морин хуур, хөөмий, Монгол бүжгийн хослосон үзүүлбэр үзүүлж мөн шилдэг 20 оролцогчийн нэг болсон бол   Монголын гоо бүсгүй www.missworld.com сайтын олон нийтийн санал асуулгаар 140 орноос эхний зургаад жагсчээ.

Б.ЦЭЦЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж