Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун улс эх орны хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, нийгмийн сайн сайхны төлөө өөрийн залуу нас, эрдэм мэдлэг, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж салбартаа амжилт гаргаж яваа зарим иргэнд Нийслэлийн ИТХ-ын шагнал болон Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн медаль гардууллаа.
Шагналыг Сонгинохайрхан дүүргийн XXXI хорооны иргэд болон “Идэр” их сургуулийн багш нар, “Сайхан бүсгүй” цахим группын админ н.Дэлгэрмаа нар гардан авлаа. Сайхан бүсгүй группын админы хувьд нийгмийн сайн сайхны төлөөх хийсэн буяны ажлуудаараа ийнхүү үнэлүүлсэн байна.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Холбоотой мэдээ