Алуурчин халимнууд ч гэсэн тугалаа "эмээ"-д нь харуулж үлдээдэг

Хуучирсан мэдээ: 2019.12.13-нд нийтлэгдсэн

Алуурчин халимнууд ч гэсэн тугалаа "эмээ"-д нь харуулж үлдээдэг

Алуурчин халимнууд ч гэсэн тугалаа "эмээ"-д нь харуулж үлдээдэг

Ихэнх амьтдын хувьд эмэгчнийх нь нөхөн үржихүйн нас тэдний амьдралын сүүлийн мөчлөгт байдаг байна. Харин хүн төрөлхтний хувьд энэ бүхэн өөр учир бага насны хүүхдийг эмээ нь харж халамжлах нь их байдаг билээ.

Амьтан судлаачдын дунд "Эмээгийн нөлөөлөл" хэмээх үг хэллэг байдаг гэнэ. Энэ хэллэг нь "эмээ" болсон амьтан үр төлөө харж хандах нь бяцхан амьтдын хувьд амьд үлдэх өндөр боломжийг олгодог төдийгүй энэ зан үйл нь үр удамд дамжсаар генийн түвшинд эмэгчин амьтны дундаж наслалт уртасхад эерэг нөлөө үзүүлдэг гэнэ.

Харин өнөөдөр үр дүнгээ танилцуулсан нэгэн судалгаанаас харахад энэхүү нөлөөлөл алуурчин халимд бас байдаг бололтой.

Эмэгчин алуурчин халим нөхөн үржихүйн нас нь дууссанаас хойш удаан амьдардаг бөгөөд "ээж" нь  ан хийгээд завгүй байх зуур "ач, зээ" тугалаа харж халамжлах боломж олгодог байна.

Фрэнк болон түүний багийн судлаачид 40 гаруй жил алуурчин халимны хоёр сүргийг судалсан байна. Энэ хугацаанл 378 тугал төрж, бүгд "эмээ"-гээ даган амьдарч байжээ. Харин "эмээ" халим үхэхэд тугалын амьдрах чадвар 4.5 дахин буурч байсан аж. Тэр ч байтугай алуурчин халимны гол хүнс болох салмон загас өнчирсөн тугалын үхлийн шалтгаан болох тохиолдол ч гардаг гэнэ.

Белуга халим, ганц эвэрт халим, богино сэрвээт халим мөн "ач, зээ"-гээ өсгөдөг ч хамгийн урт насалдаг нь алуурчин халим гэнэ. Тодруулбал, алуурчин халимны эмэгчин нь 45 насандаа нөхөн үржихээ больж, түүнээс хойш 16 жил амьдардаг байна. Зарим тохиолдолд 80-90 насалдаг байна.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: businessinsider.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж