Ангела Меркель 9 дэх жилдээ оны нөлөө бүхий эмэгтэйгээр  тодорчээ | News.MN

Ангела Меркель 9 дэх жилдээ оны нөлөө бүхий эмэгтэйгээр  тодорчээ

Ангела Меркель 9 дэх жилдээ оны нөлөө бүхий эмэгтэйгээр  тодорчээ

Ангела Меркель 9 дэх жилдээ оны нөлөө бүхий эмэгтэйгээр  тодорчээ

Германы канцлер Ангела Меркель  “Forbes” сэтгүүлээс жил бүр гаргадаг дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэйн жагсаалтыг ес дэх жилдээ тэргүүллээ. Жагсаалтын хоёрдугаар байранд ОУВС-ийн захирлаар ажиллаж байгаад одоо Европын төв банкны тэргүүний албан тушаал хашиж буй Кристин Лагард, гуравдугаарт  АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси нар орсон байна.

Мөн Их Британийн хатан хаан Элизабет жагсаалтын 40 дүгээрт, алдарт хөтлөгч Опра Уинфри 20 дугаар байранд, АНУ-ын Ерөнхийлөгчийн охин Иванка Трамп 42 дугаарт бичигджээ. Түүнчлэн “Time”  сэтгүүлийн оны онцлох хүнээр нэрлэсэн Шведийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч 16 настай охин Грета Тунберг жагсаалтын хамгийн сүүлд бичигдсэн байна.

Эх сурвалж: FORBES

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж