Хэн нэгний нэрийг сугалаад, заасан хугацаа болтол мэдэгдэлгүйгээр бэлэг өгөх нь дэлхий даяар түгсэн уламжлалт арга хэмжээ болоод байгаа билээ. Гэтэл энэ санаа орчин үед олон хүний толгойны өвчин болоод байна.
Сүүлийн үеийн нэгэн судалгаанаас үзэхэд миллениал үеийн ажилтнууд бэлэг сонгох болон сонгосон бэлэг нь хэр санагдах бол гэхээс үстэй толгой нь арзайх болжээ. Английн 4000 ажилтнаас авсан судалгаагаар 1054 ажилтан нь 23-38 насных бөгөөд тэдний 78 хувь нь монитагаас болоод маш их стресстдэг хэмээжээ. Тэд гол шалтгаан нь санхүүгийн хүндрэл, бэлэг сонголт, сонгосон бэлэг нь таалагдах эсэх талаарх сэтгэл зовнил гэж хариулсан байна. Харин арай ахимаг насны ажилтнуудын 61 хувь нь монита зохион байгуулах нь хувь хүний соёл, хамт олны уур амьсгалд эерэг нөлөөтэй хэмээжээ.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: mentalfloss.com