Бөгтөр халимны тоо толгой 450 байснаас 25 мянга болтлоо өсчээ

Хуучирсан мэдээ: 2019.12.13-нд нийтлэгдсэн

Бөгтөр халимны тоо толгой 450 байснаас 25 мянга болтлоо өсчээ

Бөгтөр халимны тоо толгой 450 байснаас 25 мянга болтлоо өсчээ

Дэлхий сүйрч, амьтад устаж, гол мөрөн ширгэж байна гэх эмгэнэлт мэдээ өдөр бүр л сонсогдох болсон энэ үед далайн амьтдын тоо толгой өсч буй мэдээ дуулдах нь сэтгэл дулаацуулам.

Сүүлийн үеийн нэгэн судалгааны үр дүн устаж үгүй болох аюулд өртсөн бөгтөр халимны тоо толгой өссөн хэмээж байна. 1900-гаад оны халим агнах үйл ажиллагааны хохирогч болж бөгтөр халимны тоо толгой ердөө 450 болоод байсан билээ. Харин сүүлийн 12 жилд бөгтөр халимны тоо 25 мянга гаруй болтлоо өсчээ.

1960-аад онд эрдэмтэд анх дэлхий даяар бөгтөр халим нэн ховордож эхэлснийг зарлаж, 1980-аад оны дундаас бөгтөр халимыг хамгаалах ажил эхэлжээ.

Вашингтоны их сургуулийн Андрэ Пант, Жон Бэст, Грант Адамс нараар удирдуулсан баг 2006 оноос хойш бөгтөр халимыг судалж эхэлсэн бөгөөд 2015 он гэхэд бөгтөр халимны тоо толгой 30 хувиар сэргэсэн гэх дүгнэлтэд хүрч байжээ. Эрдэмтэд бөгтөр халимыг илүү нарийн судалснаар бусад нэн ховордсон амьтдыг ч аврах боломжтой хэмээн үзэж байна.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: truthteory.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж